Жюү жицүгийн ахмадын ДАШТ-д амжилттай оролцлоо

2014 оны 11 сарын 03

Монголын жюү жицүгийн холбооны баг тамирчид 2014оны 11-р сарын 1-2нд АНУ-ын Лонг Бийч хотноо зохиогдсон ахмадын ДАШТ амжилттай оролцлоо. Тус тэмцээн долоон  тамирчин оролцсоноос BLUE M5 ангилалын  +100кг жинд барилдсан ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин,  МУГТ Ц. Баярсайхан алт, Blue М2 ангиллын 64кг жинд Сэлэнгэ аймгийн тамирчин ОУХМ С. Орхонбаатар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Өнгөрсөн оны ахмадын ДАШТ-ээс манай баг тамирчид гурван алт,  нэг хүрэл медаль хүртэж байсан билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД