“BIMEX HOLDING”-ИЙН БОУЛИНГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

2014 оны 11 сарын 03

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан Монголын боулинг сонирхогчдын холбоо, Нийслэлийн ЗДТГ-тай хамтрант зохион байгуулсан “City cup-375” боулингийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Зургаа дахь жилдээ болж буй эл тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр АПУ ХХК, “BTF-Adidas” ажиллажээ. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд 25 багийн 150-аад тамирчин авхаалж, самбаа онч мэргэнээ сорин өрсөлдөв. Багийн дүнгээр “Bimex Holding” тэргүүлж “Tоп флоор-Мишээл-2” удааллаа. Харин гутгаар байрт “Best Windows” баг удаалжээ. Шилдэг тоглогчоор “DGH”клубийн Ц.Бямбасүрэн 223 оноо аван шалгарлаа. Түүнийг “BTF” компани Adidas брэндийн иж бүрэн хослолоор шагнав. Шилдгээр шалгарсан тамирчдын шагналыг нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат гардуулан өглөө.

Тэмцээний дүн:

Эмэгтэй ганцаарчилсан 1.Л.Баясгалан 2.С.Дэлгэрцэцэг 3.Х.Өлзийхорол

Эрэгтэй дэд зиндаа 1.Ц.Лхасүрэн 2.Б.Пүрэвдорж 3.С.Мөнхзул

Эрэгтэй дээд зиндаа 1.Ц.Бямбасүрэн 2.В.Энхбат 3.С.Батзориг

Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД