Деррик ФЕЙВОРС

2014 оны 11 сарын 03

1991 оны долдугаар сарын 15-нд АНУ-ын Жоржия мужийн Атланта хотод төрсөн. Биеийн 208 см, 122 кг. Төв болон хүчний довтлогч. NBA-гийн “Юта Жазз” багт тоглодог. Фейворс 19 насандаа 2010 оны NBA-гийн драфтын нэгдүгээр тойргийн гурав дахь сонголтоор “Нью Жерси Нетс” (одоогийн Бруклин Нетс) багт сонгогдсон .Тэрбээр NBA-д тоглосон эхний жилээ 56 тулаанд оролцож, 6,3 оноо дунджилав. Фейворс дараагийн улиралд “Юта Жазз”-д солилцоогоор ирсэн бөгөөд 2013 онд багтайгаа дөрвөн жилийн гэрээг байгуулсан юм. Тэрбээр өнгөрсөн улиралд 73 тоглолтод 13,3 оноо, 8,7 самбараас бөмбөг авалт дунжилж, багийнхаа ирээдүй гэдгээ харууллаа.

Улмаар Фейворс шинэ улирлын эхний тулаанд “Хьюстон”-ы хүчирхэг багийн эсрэг 16 оноо, долоон самбар авав. Ийнхүү улирлыг давгүй эхлүүлсэн Фейворс өчигдөр “Финикс Санс”-ын эсрэг 32 оноо, есөн самбар авч 118:91-ээр багаа ялалтад хүргэсэн юм. Тэрбээр 22 довтолгоо хийж, 12-ыг нь цагаригт хийсэн бол есөн чөлөөт шидэлтээс ердөө нэгийг алдсан байна. Фейворс чөлөөт цагаараа дугуй унах дуртай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД