ОРОСЫН ОНГОЦЫГ АНГЛИЧУУД ИЛРҮҮЛЖЭЭ

2014 оны 11 сарын 03

Тус улсын агаарын хилд Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцууд орж ирснээр Их Британийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч бөмбөгдөгч онгоцнууд өнгөрсөн баасан гаригт түгшүүрийн дохиогоор хөөрчээ. Тараасан фото зургаас үзвэл Оросын ганц онгоц байсан бололтой. Оросын цэргийн нисэх онгоцнууд Балтийн болон Умард тэнгис, Атлантын далайн сав газрын орнууд дээгүүр ниссэн гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга контр-адмирал Жон Кирби өмнө нь мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээс үзвэл Оросын сөнөөгч, алсын зайн бөмбөгдөгч, цэнэглэгч онгоцнууд НАТО-гийн гишүүн орнуудын хил орчмын агаарын орон зайд ниссэнээр Европ болон АНУ-ын аюулгүй байдлыг хурцатгаж буй аж. Хөрш орнуудынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг Жон Кирби Москвад уриалжээ. Түүний зэрэгцээ Оросын талаас НАТО-гийн орнуудын агаарын хилийг зөрчөөгүйг онцлоод ийм нислэг нь иргэний агаарын тээвэрт аюул учруулж болзошгүйг анхааруулсан байна.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.56.13.51 Баригданаа болохгүй гэж япутинд хэлээд байхад цаадхи чинь их дураараа үгэнд ороогүй юм.