“Оюутолгой”-н хэлэлцээр энэ онд эцэслэх үү

2014 оны 11 сарын 03

  “Оюутолгой” төслийн талаар “Rio Tinto” групптэй хийж буй хэлэлцээрийг энэ оны эцэс гэхэд дуусгахаар Ерөнхий сайд яаравчлуулж буй тухай эх сурвалж мэдээлснийг “Bloomberg” дамжуулав. Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх асуудлыг эцэслэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайд нарт даалгасан гэдгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвл өх ярьсан байна. Хэлэлцээрийн багт багтсан тэрбээр “Нэг сар орчмын өмнө ийм тушаал өгс өн. Эдийн засгийн өсөлт өд сөргөөр нөл өөлж буй энэ төсөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийг бид зорьж байгаа” хэмээн ярьжээ. Мөн “Монголын Засгийн газар болон “Rio Tinto” энэ хэлэлцээрийг оны эцэс гэхэд дуусгахыг зорьж байгаа” гэжээ. Тэгвэл Уул уурхайн яам, “Оюутолгой” компанийн зүгээс энэ талаар хариулт өгөөгүйг bloomberg.com цахим хуудсанд бичсэн байв.

Ирэх он гэхэд манай улсын зэсийн баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ 1.5 сая тоннд хүрэх боломжтой гэнэ. Дээрх тоо нь энэ онд үйлдвэрлэхээр төлөвл өс өн баяжмалын хэмжээнээс (1.2 сая тонн) 25 хувиар илүү гэсэн үг аж. Өнг өрс өн есдүгээр сард БНХАУ манай улсаас 317.689 тонн зэсийн баяжмал импортолсон нь өмнөх сарынхаасаа 83 хувиар нэмэгдсэн дүн юм. Улмаар Монгол Улс урд хөршийн гурав дахь том зэсийн баяжмалын нийлүүлэгч болсон байна.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД