Орон сууцны талбай дутсан гэх гомдол цөөрчээ

2014 оны 11 сарын 03

Орон сууцны талбай дутуугаас цөөнгүй хүн хохирч, өнгөрсөн оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-т хандах болсон. Тэгвэл ийм асуудлаар хандаж буй хүний тоо сүүлийн саруудад цөөрч буйг тус газраас мэдээллээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш 50 орчим компаниас орон сууц авсан 700 орчим иргэн гурван тэрбум гаруй төгрөгөөр хохирсон. Үүнээс 1.5 тэрбум төгрөгийг компаниудаас бэлнээр гаргуулсан байна. Мөн СӨХ, байрны мөнгө, орон сууцны гэрээнд тусгасан үлдэгдэл төлбөрт нь шингээх зэргээр компаниуд оршин суугчидтай тохиролцон 400 орчим сая төгрөгийн хохирол барагдуулахаар болсон гэнэ.

Харин “Стандарт буруу байсан” гэж шүүхэд хандаад буй “Тайгам Алтай”, “Тектоник” компани иргэдийн хохирлыг барагдуулахг үй байгаа аж. Энэ талаар ШӨХТГ-ын хэлтсийн дарга Ч.Батбаатар “Энэ асуудал шүүхийн шатанд байгаа тул барилгын компаниуд дараагийн шатны шүүхийн шийдвэр яаж ч гарч болзошгүй, орон сууцны талбай хэмжих стандарт буруу байсан гэх шийдвэр гарч магадгүй гэж хүлээгээд байх шиг” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.88 Гомдлыг нь барагдуулж чадахгуй байгаа юм чинь дэмий гомдол гаргаад яахав дээ, цаг, монгоний гарз. Тэгээд л гомдлын тоо буураа биз.
150.129.142.215 ingeed l buruu tiishee ajillaad ehleh ni yy!!!?
202.179.20.220 зээл төлж байгаа хүмүүс дахиад бас хэмжүүлэх зардал гаргаж чадахгүй байна шүү дээ. хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад шинэ байруудыг хэмжээд өгчихвөл өчнөөн зөрчил гарч ирнэ
202.179.20.220 цөөрсөн гэж худлаа. хэмжилт хийдэг компаниудын үнэ нь өндөр байгаа учраас хүмүүс хэмжүүлж чадахгүй байгаа.
203.91.118.254 MDTop ийн сонгино хайрханы дүүргийн 29 р хороонд барисан 300 айлын орон сууц бүх айл нь метрквадрат нь 4-6 мк дутсан байгаа одоо болтол шиидэгдээгүй иргэд яахаа мэдэхгүй байна ихэнх оршин суугч нь 8хувийн зээлээр авсан ядаж зөрүү мөнгөө буцаагаад авбал зээлийн хүүний дарамтнаас бага болов гарах байх ШӨХТГ -ч бараг мөнгөнд үйлчилдэг болцон юм шиг байна лээ дээ