“Нэг Сэтгэл” спорт өдөрлөгт МХБХ-ны шүүгч нар нэгдлээ

2014 оны 10 сарын 31

  “Амжилтаа ахиулъя” төрийн бус байгууллагын санаачлагаар “Нэг сэтгэл” уриатай хандивын заалны хөлбөмбөгийн спорт өдөрлөг тун удахгүй болох гэж байна. Тус өдөрлөгт МХБХ-ны шүүгч нар нэгдэж, тэмцээнийг үнэ төлбөргүй шүүхээр боллоо. 2012 оны Үндэсний лигийн мэргэн бууч, “Сэлэнгэ пресс” багийн ахлагч, спортын мастер Ц.Түмэнжаргал аавынхаа эмчилгээнд зориулсан хандивын спорт өдөрлөг зохион байгуулахаар ийнхүү зэхжээ. Энэ намрын анхны заалны хөлбөмбөгийн тэмцээн гэдгээрээ онцлогтой уг өдөрлөгт шигшээ багийн 20 тамирчнаас оролцож буй багууд сугалааны дагуу драфтлаж багтаа авах боломжтой аж.

Ц.Түмэнжаргалын хувьд, 2013 онд Лаос улсад болсон “Challenge cup” тэмцээний үеэр зохион байгуулагч орны багийн эсрэг тэнцээний гоолыг/1:1/ оруулсан юм. Түүний хувьд энэхүү гоол нь олон улсын тэмцээн дэх анхны гоол юм. Сайхан сэтгэлт монголчууд маань спорт өдөрлөгөөр дамжуулан авьяаслаг, чадварлаг нэгнийгээ дэмжих боломжтой бөгөөд спортод дуртай хайртай, хөлбөмбөг сонирхогчид өргөнөөр оролцох урьж байна. Хандивын спорт өдөрлөг арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны спорт зааланд 09.00 цагт болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД