Баян-Өлгий аймагт хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарлаа

2014 оны 10 сарын 30

 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгт 41 хүүхэд хоолны хордлого авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Улаанхус сум нь аймгийн төвөөс 46 км зайтай. Тус цэцэрлэг нь 150 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдэд халуурах, гэдсээр базалж өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрч байна. Одоогийн байдлаар аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан баг ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД