Никола ВУЧЕВИЧ

2014 оны 10 сарын 30

1990 оны аравдугаар сарын 4-нд Швейцарийн Моржт төрсөн. Биеийн өндөр 213 см, жин 109 кг. Сагсан бөмбөгч. Тэрбээр NBA-гийн “Орландо Мэжик” багт төвийн тоглогчийн байрлалд хүчин зүтгэдэг. Анх 2011 оны драфтын 16 дахь сонголтоор “Филадельфи 76” багт сонгогдсон юм. Никола Калифорни коллежид гурван жил тоглосон бөгөөд ингэхдээ сүүлийн жил нь 17,1 оноо, 10,3 самбараас бөмбөг авсан нь NBA-д ороход нөлөөсөн аж. Вучевич NBA-д “тоосоо өргөсөн” эхний жилээ 51 тулаанд оролцож 5.5 оноо, 4,8 самбараас бөмбөг авалт дунджилав. Улмаар хоёр дахь улиралд Вучевич “Орландо Мэжик” багт ирсэн бөгөөд 77 тоглолтод оролцож, 13,1 оноо, 11,9 самбараас бөмбөг авч, ирээдүйтэй тоглогч болохоо харуулсан билээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 14,2 оноог 57 тоглолтод авч, 50 хувьтай довтлов.

Мөн 11,0 самбараас бөмбөг авсан нь NBA-д дээгүүр тооцогдох үзүүлэлт байлаа. Түүний энэ сайн үзүүлэлтийг “Шидэтнүүд” үнэлж, дөрвөн жилийн гэрээг шинэ улирал эхлэхийн өмнөхөн байгуулсан юм. Вучевич нээлтийн тоглолтод 15 оноо, 23 самбараас бөмбөг авч гайхалтай тоглолтыг “Нью Орлеанс”-ын эсрэг үзүүллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД