ИЧИНОЖЁО СЭКИВАКЭ БОЛЛОО

2014 оны 10 сарын 30

Японы мэргэжлийн сүмогийн холбооноос арваннэгдүгээр сарын 14-нд Фүкүока хотноо эхлэх Кюүшюү башёгийн банцүкэг зарлалаа. Зүүн жигүүрийг их аварга Хакүхо, баруун жигүүрийг ёкозүна Какүрюү нар тэргүүлэн барилдана. Өнгөрсөн Намрын тэмцээнд дээд зиндаанд анх барилдахдаа 13 ялсан Ичиножёо шууд 11 шат ахин, сэкивакэ цол хүртсэн нь энэ банцүкэгийн гол онцлог байлаа. Түүнтэй хамт Болгарын Аойяма сэкивакэ болсон. Монголын үлэмж биет Ичиножёо дахиад л мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтуудыг шинэчлэн тогтоож байна. Тэрбээр Монголоос төрсөн долоо дахь, гадаадын 14 дэх сэкивакэ бөгөөд макүшитагаас эхлэн барилдаж,таван тэмцээнд зодоглоод сэкивакэ болсон нь түүхэнд нэгт бичигдэх амжилт боллоо. Дээд зиндаанд дэвшээд хоёр дахь тэмцээндээ сэкивакэ цолтой барилдах нь сүмогийн ертөнцөд анх удаагаа тохиолдож байгаа явдал аж. Стресс ядаргааны улмаас эмнэлэгт хэвтээд байсан Ичиножёо эмнэлгээс гарч, Фүкүокад хэдийн очин, бэлтгэлдээ гаржээ. Энэ сарын 27-нд буюу банцүкэ гарах өдрөөр Ичиножёо анх удаагаа сүмо бөхийн чёнмагэ засалтаар сэтгүүлчдийн өмнө үсээ янзлууллаа. Ичиножёо “Ийм хурдан сэкивакэ болно гэж бодоогүй байсан болохоор баяртай байна. Үс ч ургаад одоо л нэг жинэхэнэ сүмо бөх боллоо. Дасаагүй болохоор эхэндээ сонин байлаа” гэж ярьсан байна. Манай бөхчүүдээс Токитэнкү, Азүмарюү, Кагамио нар жюүрёод буулаа. Арван нэгдүгээр сарын тэмцээнд Икиой анх удаагаа комүсүби цолтой барилдах бол Оросын Амүрү дээд зиндаанд дэвшин гарч ирлээ. Амүрү Оросын тав дахь маэгашира болсон бөгөөд 74 тэмцээн барилдаж байж, нэг юм дээд зиндаанд дэвшсэн нь гадаадын бөхчүүдийн хувьд хамгийн удаан дэвшсэн анти амжилт болжээ. Хүнд бэртлийн улмаас макүшитагийн 55 хүртэл унаад байсан Гүржийн Точиношин дээд зиндаанд эргэн ирлээ.

МАКҮҮЧИ

Зүүн                    Цол               Баруун

Хакүхо             Ёкозүна       Какүрюү

Харүмафүжи     Ёкозүна

Котошёогикү     Озэки           Кисэносато

Озэки Гоэйдо

Аойяма             Сэкивакэ     Ичиножёо

Такэказэ          Комүсүби      Икиой

Точиоозан           М-1            Аминишики

Такарафүжи        М-2           Тоёохибики

Такаясү              М-3           Тэрүнофүжи

Кайсэй                М-4            Ёшиказэ

Чиёоотори           М-5            Оосүнаараши

Тоёоношима        М-6            Жёокорюү

Окиноүми           М-7            Саданоүми

Точиношин          М-8            Эндо

Чиёотайрюү         М-9           Токүшёорюү

Шёохозан            М-10          Тамаваши

Миёогирюү          М-11           Кёкүтэнхо

Китатайки           М-12           Хомарэфүжи

Таканоива           М-13           Араваши

Амүрү                 М-14           Соококүрай

Точиновака          М-15          Кёкүшюүхо

Котоюүки             М-16          Чиёомарү

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

Зүүний 1 Токитэнкү А.Хүчитбаатар

Барууны 1 Кагамио Б.Нанжид

Б-3 Сэйро А.Өнөболд

З-4 Шёотэнро Д.Нямсүрэн

Б-7 Асасэкирюү Б.Дашням

З-10 Азүмарюү С.Тодбилэг

Б-12 Сакигакэ Я.Баттүшиг

Макүшита

Б-11 Чиёошима Г.Мөнхсайхан

Б-14 Гочёозан Д.Ууганбаатар

З-18 Рюүонами Б.Буянжаргал

Б-23 Дайшёохо Р.Шижирбаяр

Б-25 Сэншёо Э.Баярбат

З-53 Аратоши В.Цэрэндорж

Б-60 Дайонами Б.Ууганбаатар

Санданмэ

З-24 Такакасүга Э.Энхманлай

Жонидан

З-9 Садахикари Д.Наранцогт

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД