ЭСГИЙ ХОТООС ИХ ХОТ РУУ ӨРТӨӨЛСӨН 375 ЖИЛ

2014 оны 10 сарын 30

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс өчигдрийг хүртэл ойн хүрээнд шил шилээ дарсан үйл явдлууд өрнөж, шагналын хур буулган, сүрт жагсаал, их хотын хямдрал төв талбайг “доргиож” нийслэлч үүдийг баярлууллаа. Өчигдрийн үйл ажиллагаа Улаанбаатар хотын 375 жилийн ойд зориулсан нийслэлийн ИТХ-ын хүндэтгэлийн чуулганаар эхлэв. Хотын дарга Э.Бат-Үүл “375 жилийн тэртээ Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын эрэгт бууриа засаж, тоонотоо босгож, мэндэлсэн Эсгий хот өдгөө улсын хүн амын 46 хувь амьдардаг, дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг бүтээдэг болжээ. Дэлхийн 12 хоттой ах дүүгийн, 25 хоттой найрамдалт харилцаа тогтоосон, эдийн засаг, нийгэм, урлаг соёл, улс төрийн томоохон төв болон сүндэрлэсэн байна” хэмээн үг хэлснээр уг үйл ажиллагааг нээсэн юм.

Хүндэтгэлийн чуулганд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ИТХ-ын дарга нар болон Улаанбаатар хоттой ах дүү найрамдалт харилцаатай хотуудын удирдлагууд, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн иргэд болон зочид төлөөлөгчдөд баярын мэнд хүргээд “2013 оны хоёрдугаар сард УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн дагуу томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж эхэллээ. Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотыг найман дэд төвтэй болгохоор эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн санхүүжилтийг шийдвэрлэж, ирэх онд барилгын ажил эхлүүлэхээр боллоо. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 40.94 км авто зам шинээр тавьж, 70 км зам өргөтгөн шинэчиллээ.

Өнгөрсөн онд эхлүүлсэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үр шимийг нь хүртэж, эхний 168 айл байрандаа орсон байна” гэж түүхэн ойгоо “ганзага дүүрэн” угтаж буйгаа дурдахын зэрэгцээ цаашид хийх ажлаа танилцуулснаар 375 жилийн ойн үйл ажиллагаа эхэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ аливаа шийдвэр гаргахдаа иргэдээ оролцуулж, тэдний санал, хүсэлтийг тусгадаг болох зорилт тавьж, төсвөө нийслэлийнхээ бүх иргэнээс асууж, баталдаг болсон. Нийслэлийн 120 хороонд Иргэний танхим байгуулж, үүгээр дамжуулан, иргэдтэйгээ хамтран шийдвэр гаргаж буй нь өмнө нь байгаагүй ажил. “Нийслэлийн 152 хорооны иргэдийн амьдрах орчны зураглалыг гаргаж, иргэдийн аж амьдралын байдлыг таамгаар ярьдаг байсанд цэг тавьсан. Уг зураглалд үндэслэн, энэ оны төсвийг иргэдээр хэлэлцүүлэн, тэдэнд хэрэгтэй, шаардлагатай ажилд зориулахаар баталсан ч Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн төс өл нь иргэдийн саналд үндэслэсэн төсвийг боогдуулахад хүрч буйг зориуд онцолсон. УИХ-ын гишүүдэд ийм төсвийг батлахгүй байхыг уриалж байна” гэж хотын дарга хүндрэлтэй асуудлаа ч ойн нээлтийн үеэр дурдсан.

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, Өргөө байгуулснаар нийслэлийн голомтыг бадраасан түүхтэй. Түүнээс хойш 28 удаа буурь сэлгээд, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгон, Хүн чулуун хөшөөгөөр шав тавьжээ. Уг үйл явдлыг мөнхжүүБ лэх, хойч үедээ таниулахаар 1994 онд шав тавьсан газрын хойно Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл үзүүлэх болжээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” баярын худалдааг өнгөрсөн онд Нийслэлийн өдрөөр анх удаа зохион байгуулсан. Чингисийн талбай болон нийслэлийн төвийн зургаан дүүрэгт, мөн зарим дэлг үүрт хямдралтай худалдаа болж байв. Энэ жилийн хямдралтай худалдаа өмнөх жилийнхээс илүү өргөн дэлгэр болов. Нийслэлийн 375 жилийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл их хотын хямдралыг зарлан цан цохихтой зэрэгцэн дүүргүүдэд хямдралтай худалдаа нэгэн зэрэг эхэлсэн юм.

Үндэсний үйлдвэрлэгч, импортлогч худалдаа, үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгж уг үйл ажиллагаанд оролцож, 20-70 хувийн хямдрал зарлаж, нийт 375 иргэнд гарын бэлэг гардуулснаас гадна 30 минут тутамд азтан тодруулж шагнал гардуулав. Энэ үеэр аж ахуйн нэгж үүдээс “Эксклюсив” компани тохижилт, үйлчилгээний ажилчдад 30 хувцас, гарын бэлэг, “Дархан нэхий” 400 хүнд ажлын бээлий, есөн ажилчинд нэхий гутал, бээлий бэлэглэв. “Сүү” компани Сонгинохайрхан дүүргийн 81 дүгээр цэцэрлэгийн 160 хүүхдэд бүтээгдэхүүнийхээ дээжийг өглөө. Мөн бүх музей иргэдэд үнэгүй үйлчилсэн, кино театрууд үзвэрийнхээ үнийг 50 хувь хямдруулсан, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн троллейбусаар үнэгүй, I паркийн хөх алаг автобус том хүнд 200 төгрөг, хүүхдэд үнэ төлбөргүй зорчих боломж олгосон зэргээр хөнгөлөлт урамшуулал үзүүлэв. Хотын иргэд эдгээр боломжийг алдахгүй гэсэндээ Чингисийн талбайг “хөлд дарж”, замын хөдөлг өөнийг “удаашруулаад” амжив. “Их хотын хямдрал”-тай зэрэгцэн нийслэлийн харьяа газар, хэрэгж үүлэгч агентлаг, дүүргийн төлөөлөл төв талбайд баярын жагсаал зохион байгуулсан юм.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.233 Коммунизмын үеийн жагсаал Бат-Үүл даргын үед сэргэлээ. Залхаасан заваан жагсаал байлаа. Хайран мөнгө.