Л.Гансүхийг нэг хоногийн дараа батлан даалтад гаргав

2014 оны 10 сарын 30

“Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс завшсан хэрэгт холбогдон шалгуулж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг батлан даалтад гаргах шийдвэрийг өнгөрсөн даваа гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс гаргасан боловч мягмар гаригт чөлөөлсөнгүй. Харин өчигдөр ар гэрийнхэн болон өмгөөлөгчийнх нь даалтад өглөө. Хэсэг хугацаанд өлсгөлөн зарлан, АТГ-аас шалгаж буй хэргийг хэт нэг талыг барьж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн Уг нь АТГ-ын эх сурвалж мягмар гаригт батлан даалтад гарсан гэж мэдээлж байсан ч тэрбээр өчигдөр 13.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хоёрдугаар давхрын Дотрын тасагт хэвтэн эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа гэж тус ангийн эх сурвалж хэлсэн юм.

Хууль хяналтын байгууллагынхнаас батлан даалтад гаргах хугацааг нь яагаад хойшлуулсан талаар тодруулахад “Л.Гансүхийг долдугаар сарын 29-нд цагдан хорьсон. Есдүгээр сарын 29-нд цагдан хорих хугацааг нэг сараар сунгах тогтоол гарсан. Үүний дагуу нэг сарынх нь хугацаа аравдугаар сарын 29-нд дуусахад нь суллаж байна” гэж мэдээллээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.7.6 Ард түмний хөрөнгөнөөс хулгай хийж болохгүй ээ Гансүхээ....