Элчин сайдын өргөмжлөл хүртлээ

2014 оны 10 сарын 29

Япон улсын Засгийн газраас Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад хоёр улсын   эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Элчин сайдын өргөмжлөлийг Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү элчин сайдын өргөөндөө 2014 оны 10 сарын 24-ний өдөр гардуулан өглөө.  Ш.Энхбат нь Япон улсад анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны монгол эрдэмтэн юм. Тэрбээр Япон улсад докторын зэрэг хамгаалсан Монгол эрдэмтдийн “Хакасе” холбооны хүндэт ерөнхийлөгч, Япон улсад их дээд сургууль төгсөгчдийн “Жюгамо” нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийн ажлыг олон жил гүйцэтгэж ирсэн юм.    

Өнгөрсөн хугацаанд Японы улсын Засгийн газраас Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдийг бий болгон бэхжүүлэх, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Клиникийн нэгдсэн II эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, АШУҮИС-ийн бааз эмнэлэг байгуулах, хүний нөөцийг бэлтгэх гэх мэт эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтанд түүний оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг  үнэлэн энэхүү шагналыг олгосон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД