Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах заавар батлагдлаа

2014 оны 10 сарын 28

Монгол Улсын Засгийн газрын 100.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэр гарсантай холбогдуулан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10-р сарын 27-ны өдрийн 170 дугаар тушаалаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах заавар батлагдан гарлаа.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1. Энэхүү зааврын зорилго нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК /цаашид МХБ гэх/-иар дамжуулан Засгийн газраас олон нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2. Энэхүү харилцаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хороо /цаашид СЗХ гэх/-ны шийдвэрийг удирдлага болгоно.

3. Энэхүү зааварчилгаанд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

a. Тогтоосон үнээр санал болгох арилжаа

- Үнэт цаас гаргагчийн тогтоосон тодорхой үнээр санал болгон арилжих үйл ажиллагаа

b. “ Хүү хуримтлуулж эхлэх өдөр ” - төлбөр тооцоо хийх өдрөөс эхлэ н ЗГҮЦ-ны хүүг хуримлуулна.

c. Төлбөр тооцооны өдөр-ЗГҮЦ-ны арилжаагаар худалдан авсан үнэт цаасны төлбөрийг төлөх өдрийг хэлнэ. Төлбөр тооцооны өдөр нь анхдагч зах зээл дээр арилжаа явагдсан өдөр байна.

2. Арилжаанд зөвхөн СЗХ-ноос Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авсан, МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно.

Хоёр . ТОГТООСОН ҮНЭЭР СА НАЛ БОЛГОХ АРИЛЖАА

3. Засгийн газрын үнэт цаас /цаашид ЗГҮЦ гэх/-ыг тогтоосон үнээр олон нийтэд санал болгон анхдагч зах зээлд арилжаа явуулах тухай СЗХ-ны шийдвэрийг үндэслэн Монголын хөрөнгийн бирж, ҮЦТТТХТөв ТӨХК-ийн шийдвэр гарна.

4. Үнэт цаасны компани нь тогтоосон үнээс өндөр эсвэл доогуур үнээр ЗГҮЦ худалдан авах захиалга өгч болохгүй.

5. Үнэт цаасны компани нь өөрийн болон харилцагчийн захиалгыг анхдагч зах зээлийн арилжааны программдцагийн хооронд захиалгыг оруулах боломжтой байна.

6. Үнэт цаасны компани нь өөрийн болон харилцагчийн захиалгыг арилжааны программд оруулах хугацаа дууссаны дараа Монголын хөр өнгийн бирж нийт худалдан авах захиалгын жагсаалтыг үнэт цаас гаргагч Сангийн яаманд хүргүүлэх ба хувиарлалтыг Сангийн яам хийнэ.

7. Худалдан авах захиалга нь цаг хугацааны ахлах дарааллаар биелэгдэнэ.

8. Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн нөхцлийн дагуу нэг харилцагчийн ЗГҮЦ худалдан авах захиалгын дээд хэмжээг заасан хязгаарлалтыг хийж болно.

9. Үнэт цаас гаргагч нь ЗГҮЦ-ны хүүгийн хэмжээг мэдээлнэ.

10. Арилжааг эрчим хүчний түр саатал, програм хангамжийн гэмтэл эсхүл давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цуцалж болно.

11. Арилжааг цуцалсан тохиолдолд үнэт цаас гаргагч арилжаа зохион байгуулагчаар дамжуулан дараагийн арилжаа явагдах огноо, цагийг мэдэгдэнэ.

12. ЗҮГЦ-ыг худалдан авах захиалгыг програмд шивж оруулах сүүлийн хугацаа нь дараа нээлттэй байна.

13. МХБирж нь харилцагчийн ЗГҮЦ-ыг худалдан авах төлбөр тушаасан тух ай мэдээллийг ҮЦТТТХТөвөөс шинэчлэн хүлээн авна.

Гурав . ТӨЛБӨР ТООЦОО

14. ЗГҮЦ - ны арилжаа нь урьдчилсан төлбөрт системээр явагдана.

15. Хөрөнгө оруулагч бондыг төлбөрийг арилжааны шимтгэлийн хамт ҮЦТТТХТөв дахь өөрийн нэрийн 12 оронтой дансыг зааж арилжааны банкаар дамжуулан ҮЦТТТХТөв-ийн дансанд урьдчилан байршуулна.

16. Хэрэв үнэт цаас гаргагчийн хувиарлалтын дагуу хөрөнгө оруулагч ЗГҮЦ-ыг худалдан авч чадаагүй тохиолдолд байршуулсан төлбөрийг ҮЦТТТХ Төвд бэлэн мөнгө авах өргөдлийн дагуу төлбөрийг харилцагчид буцаан шилжүүлнэ.

17. Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг дараах томъёогоор тооцно.


I = Үнэт цаасны өгөөжийн хувь, жилээр T = Үнэт цаасны хугацаа F = Үнэт цаасны нэрлэсэн үнэ P = Үнэт цаасны хямдруулсан үнэ

18. Засгийн газрын бондын купоныг бодит /365 хоногт үндэслэн тооцно.

19. Хуримтлагдсан хүүг дараах томъёогоор тооцно.


 AI = хуримтлагдсан хүү P par = Бондын нэрлэсэн үнэ I = Купоны хувь SD = төлбөр тооцооны өдөр DD = Хүү хуримтлуулж эхлэх өдөр

Дөрөв . БУСАД

20. Арилжаа явагдсан өдөр бүр ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны мэдээг олон нийтэд МХБ - ийн www.mse.mn вэб сайтаар дамжуулан тогтмол хүргэнэ.

21. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаатай холбогдон гарсан аливаа санал гомдлыг энэхүү заавар болон СЗХ-ны журам, “МХБ - ийн хяналтын журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

Хавсралт No1 Арилжаа явагдах дараалал


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД