Нийслэлийн 375 жилийн ойн баярт зориулж зарим замуудыг хаана

2014 оны 10 сарын 28

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 375 жилийн ой баяр 2014 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд тохиож байгаа билээ.   Ойн баярын арга хэмжээг тэмдэглэхэд дараах замуудыг хааж Нийслэлийн харьяа албан газруудын явган парад шоу иргэдийн баярыг зохион байгуулагдах болно. Уг арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

Үүнд: Их эзэн Чингис хааны талбайн баруун талын уулзварыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас 10 дугаар сарын 29-ний өдрийн оройн 24:00 цаг хүртэл, талбайн зүүн талын уулзварыг 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 – 13:00 цагийн хооронд, Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цаг хүртэл тус тус хаана.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч Нийслэлийн иргэд та бүхэн бусад замыг сонгох болон онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД