Хилээр 32 кг оюу нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

2014 оны 10 сарын 28

Замын-Үүд сумын ачаа хүргэх (карго) үйлчилгээ явуулдаг хашаанд бараагаа Улаанбаатар хот руу ачуулах гэж байсан УАЗ-469 маркийн 20-80 ДГО, 08-89 ДГА, 91-64 ДГА улсын дугаартай суудлын автомашинуудыг иргэдийн мэдээллийн дагуу хилчид шалгасан байна. Шалгалтаар тус машинуудад их хэмжээний эм тариа байжээ. Машины жолооч нар Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтын хяналтын байгууллагуудад зохих журмын дагуу шалгуулсан бөгөөд гаалийн татвараас зайлсхийн дээрх эм тариаг улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй аж. Түүнчлэн Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэн Ш, Ч нар нь 32 кг оюуг хууль бусаар нэвтрүүлэхээр чемоданд хийсэн байсныг хилчид илрүүлжээ.

Мөн сүүлийн өдрүүдэд бэлчээрээр улсын хилд тулсан 66 малыг хилчид холбогдох эздэд нь хүлээлгэн өгснөөр иргэдэд учирч болох 60 орчим сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна. Тэрчлэн Ховд болон Өмнөговь аймгийн хилийн бүс зурваст алт хайх зорилготой явж байсан 10 хүнийг хилчид илрүүлэн, захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.123 dandaal-2 kompani emiin