Ноцтой осол гарч, хоёр хүн нас баржээ

2014 оны 10 сарын 28

  Өчигдөр үүрийн 04.00 цагт Ленин клубийн автобусны буудал орчим автомашины ноцтой осол гарч, хоёр хүн газар дээрээ амиа алдаж, дөрвөн хүн хүнд гэмтжээ. Төв шуудангийн уулзвараар хурд хэтрүүлэн орж ирсэн УНЕ-2126 улсын дугаартай “Sonata 7” маркийн автомашин Ленин клубийн автобусны буудлын хажуугийн зам дагуух гэрлийн шон мөргөснөөр осол гарч, жолооч болон хажууд нь сууж явсан хүн нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Арын суудалд сууж явсан дөрвөн хүний биеийн байдал тааруу байгаа бөгөөд ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард л гэхэд Нийслэлийн Замын цагдаагийн газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын зохицуулалтын хэлтэст 9326 дуудлага ирсний 7690 нь зам тээврийн ослынх байжээ. Үүнээс болж есөн хүн нас барж, 384 хүн гэмтсэн байна. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан 95 жолооч бүртгэгдсэн аж. Тиймээс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө учирч болзошгүй эрсдэлээс хамгаалахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД