С.ДЭМБЭРЭЛ ЧИХРЭЭ ХУВААВ

2014 оны 10 сарын 27

Чуулганы хуралдаан болж байх зуур гишүүд тэр өдрийн шинэ хэвлэл гарчиглаж, утсаар ярьж, хоорондоо хөөрөлдөж, бас өглөөний цайгаа ч уугаад амжчихдаг юм. ИЗНН-аас сонгогдсон хоёр гишүүн энэ жишгээр чуулганыхаа танхимд цайлж суув. С.Оюун гишүүн жигнэмэг гарган идэж, С.Дэмбэрэл цайгаа оочилж байлаа. Гэтэл баруун талаас нь гишүүн М.Батчимэгийн “горьдлогын харц” төөнөсөн бололтой. С.Дэмбэрэл босож очоод нэг зүйлийг хоёр гардаж ирээд л түүнд ихэд нандигнан гардуулах нь тэр. Тэр нь ИЗНН-ынхны “өглөөний цай”-ны хишиг болох улбар шар цаастай чихэр байв. М.Батчимэг гишүүн ангийн андаасаа авсан чихрийг инээдээрээ хачирлан тосож авсан ч шуудхан үмхчихэж чадсангүй. Тохой залган сууж, төрөө түшилцэж яваа хүмүүс чихэр байтугайг хуваах болдог байлгүй дээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД