З.ЭНХБОЛД: ДИН ДОНГООР ЯВНА

2014 оны 10 сарын 27

“Цахим парламент” төсөл УИХ-д хэрэгжиж, бараг л бүх зүйл цахимжаад байгаа. Гэтэл энэ шинэчлэлдээ гишүүд одоо болтол дасаж завдаагүй явна. БНХАУ-ын дарга Си Зиньпинь манай улсад айлчилж, Хүндэтгэлийн чуулган хийхэд эрхэм спикер алхаа ололгүй будилсны буруу нь үнэндээ өнөөх цахим шинэчлэл байсан ч юм бил үү. Учир нь УИХ-ын чуулганы танхимд санал хураахад алхны хэрэг гарахаа больсон байна. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тогтоолын төслийн зарчмын зөрүүтэй саналыг хураахын өмнөхөн УИХ-ын дарга “эргүү” нь бүрэн гараагүй гишүүддээ “Санал хураах гэж байна. Алхаар биш, дин донгоор явна шүү” хэмээн санууллаа. Алх цохихын оронд төхөөрөмж “дин дон” хэмээн дуугардаг болж л дээ. Гишүүд нь инээлдэв. Зарим нь “Дин донгоор явна гэнэ үү” гэхэд нөгөөх нь “Хонх” хэмээн залруулсан.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.22.235 Зи Дин Дон