Залуу арслан жил дараалан түрүүллээ

2014 оны 10 сарын 27

Монгол улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг “Их Засаг” их сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулав. Барилдаанд улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Э.Оюунболд нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдав. Бүрэлдэхүүний хувьд улсын цолтой 31, аймгийн арслан 50, аймаг цэргийн заан 13, аймаг цэргийн харцага 25, аймаг цэргийн начин 65, сумын цолтой болон залуу бөх 40 оролцон барилдлаа.

Бөхийн барилдааны нэгийн даваанд Сэлэнгэ аймгийн Сант сумын заан Б.Баатарболд у.н У.Балжиннямыг, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Кардеш” компаний бөх, сумын заан Б.Түмэндэмбэрэл а.а Б.Дэлгэрсайханыг тус тус шороодуулав. Мөн энэ даваанд а.а Б.Хаш-Эрдэнэ а.н Б.Даваа-Очиртой, а.а М.Еркебулан а.н У.Берекетэй гэх мэт нэг нутгийн бөхчүүд оноолт таарсан бол уран хурц барилдаантай а.х Б.Төмөрбаатар, Н.Хүрэлсүх нар оноолт таарч Навааны Хүрэлсүх даваа авав. Энэ даваанд а.х М.Мэндсайхан а.х Ц.Батжаргалын хөлд оронгуут тулгуур хөлд хавсраад, а.з Ж.ДагваОчир а.н Го.Ганзоригийг мухар тонгороод, а.н.н Б.Даваадорж а.х Ц.Цогт-Эрдэнийг уран гоё дунгуйлдаад, а.х М.Ганзориг а.н Э.Элбэгбаярыг тойруулж татаад/өмнөх барилдаанд а.а С.Ерөөлтийг давсан мэхээрээ/ тус тус давлаа.

Нэгийн давааны сүүл мушгин барилдсан а.х Ш.МөнхОд, ц.н А.Мөнхболд нарын барилдаан маргаантай болж ахин барилдахад харцага мордоод түрсэн боловч ц.н уран сайхан хөмрөх мэхээр давж үзэгчдийг шуугиулав. Энэ даваанд учраа таарсан жүдо бөхийн ОУХМ, сумын заан Д.Төмөрхүлэг у.н Д.Цогзолдорж нарын барилдаан мөн үзэгчдийг шуугиулсан барилдаан байлаа. Хоёрын даваанд у.а П.Бүрэнтөгс с.з Б.Баатарболдыг сугадаж тахимдаад, у.з Б.Батмөнх с.з Б.Түмэндэмбэрэлийг баруун тахимдаад, у.х Ө.Бат-Орших а.н Ч.Мөнхбатыг барьцгүй тахимдаад давсан бөгөөд ахлах цолтнуудын тахимдах мэх аргагүй ялгарч байлаа. Энэ даваанд а.н З.Хангалбаатар у.х А.Цацабширыг этээд, а.х Ш.Алтангэрэл у.н Б.Баянжаргалыг мушгиад, а.х Б.ЭнхОчирхуяг у.н Б.Заяамандахыг гуд татаад, а.х Б.Доржсүрэн у.н Б.Амарзаяагийн баруун хөлд орж цацаад, а.а Н.Эрдэнэчулуун а.а П.Мөнхбатыг сугадаж тахимдаад, а.а Б.Эрдэнэхүү а.а М.Еркебуланыг зүтгэж мордоод, а.а Ц.Чимэддорж а.а У.Батгэрэлийг шахаж хөндий татаад, а.а Б.Мөнх-Эрдэнэ а.а Ш.Пүрэвгарьдыг мэхээ дутуу хийхэд зөрүүлж татаад, а.а Д.Амаржаргал а.з Б.Эрдэнэбаярын баруун хөлд ороод, а.а Л.Шинэбаатар а.з Л.Цээсүрэнг шахаж татаад, а.а Б.Баатарцол а.а Б.Чимэдванданг толгой уургалан дараад буцааж тахимдаад, а.а М.Бадарч а.з Д.Буянтыг суйлаад, а.х.а Ё.Эрдэнэжаргал а.х Х.Батбаярыг дагаж мордоод, у.н Ч.Батчулуун а.х А.Отгонбаатарт барьц сонгуулсан ч мордоод, у.н Ц.Одбаяр а.х Ц.Мөнхбаярыг таллаж татангуут тахимдаад, у.ө.и.н Р.Пүрэвдагва а.н П.Даваадоржийг элэг бүсдсэн барьцнаас дунгуйлдаж татаад давсан бол өмнөх барилдаанд мөн учраа таарсан а.а Бо.Батжаргал а.а Д.Анар нар ахин таарч залуу арслан давав.

Хоёрын давааны хамгийн сонирхолтой барилдааныг а.а Ч.Ганзориг үзүүлсэн бөг өөд а.а Б.Уугандаваагийн зүүн хөлд орж ард нь гараад дөрвөн хөллүүлсэн бөгөөд Уугандавааг барьц алдуулахаар туйлахад зүүн гарыг татаад тохойлдуулчихав. Мөн энэ даваанд өнөө жилийн улсын баяр наадмын гурвын даваанд у.г И.Доржсамбууг шороодуулсан а.н Ц.Отгонбат у.х Ө.Даваабаатарыг дагуулж хөмрөөд өвдөг шороодууллаа. Харин хоёрын оноолтод учраа таарсан а.а Г.Батням, а.а Б.Баянмөнх нарын барилдаан хэлтгий шийдэгдэв үү гэмээр харагдав. Баянмөнх давуулж бариад давхар тохсон бөгөөд илт сүүлд унасан ч Батням арсланг давуулчихав. Бөхийн барилдааны гурвын даваанд у.х Ө.Бат-Орших а.х Б.Энх-Очирхуягийг тахимдаад, у.х Б.Пүрэвсайхан а.а Н.Эрдэнэчулууныг хонгодож цацаад, у.ө.и.н Р.Пүрэвдагва а.а Г.Батнямыг босоо өмсөөд, у.н Д.Цогзолдорж а.х Б.Доржсүрэнг зүүн хөлийг нь авангуут сөрж өшиглөөд, у.н Ч.Баянмөнх а.а Б.Мөнх-Эрдэнийг шахаж их дээр өргөөд, у.н Ч.Батчулуун а.а Э.Дашийг урдуураа гүйлгэж татаад, а.х.а Б.Одгэрэл өмнөх даваанд хурц арслан А.Алтанхуягийг давсан а.з Л.Отгонбаатарын баруун хөлд орж цацаад, а.а С.Ерөөлт а.а Ц.Чимэддоржийг сугадаж мушгиад, а.а Б.Эрдэнэхүү а.а Ч.Ганзоригийг давуулж гуядаад, а.а Н.Золбоо а.а Б.Бат-Өлзийг дагаж зүүн талдаа мордоод, Сүхбаатар аймгийн заан М.Баасанбат у.ө.и.н И.Ёндонсамбууг тахимдаж хөөхөд үлдээд тус тус давлаа.

Энэ даваанд Увс аймгийн харьяат у.н Ж.Алтансүх а.х.а Н.Жаргалбаярыг амлаж тахимаа өгсөн бөгөөд Жаргалбаяр арслан давааны идээнээсээ өөрийн аав у.н Д.Нэгдэлд хамгийн түрүүнд амсуулж харагдлаа. Оноолтын даваанд у.а П.Бүрэнт өгс өмнөх даваанд у.н П.Ганх үү, М.Эрдэнэбат нарыг өвдөг шороодуулсан Сэлэнгийн Н.Энхжаргалыг хутгахад мордоо болгож хавчиж эргээд давав. Мөн у.з Б.Батм өнх а.з М.Баасанбатыг тахимдаад, у.з Б.Соронзонболд а.а Д.Анарыг зүүн талдаа давхар ачаад, у.х Ө.Бат-Орших а.а Ж.Алтаншагайг тахимдаж дайраад, у.х Э.Оюунболд а.а Н.Золбоог этээд, у.ө.и.н Ш.Уламбаяр а.а С.Ерөөлтийг баруун хутгаад, у.н Л.Лха-Очир у.н Д.Цогзолдоржийг зүүн талдаа хавираад, у.н Б.Бадамсүрэн у.н Н.Батзаяад барьц сонгуулж баруун талдаа давхар ачаад, у.н Ч.Батчулуун у.н Ч.Баянмөнхийг баруун мордоод, у.н Ч.Цогбаяр у.н Ц.Одбаярыг дутуу хавирахад үлдээд, а.х.а Б.Одгэрэл у.ө.и.н Ц.Цогтжаргалыг хөнтр өөд, а.х.а Н.Жаргалбаяр у.ө.и.н Р.Пүрэвдагвыг шахаж татаад тус тус давав. Тавын даваанд у.а П.Бүрэнтөгс у.ө.и.н Ш.Уламбаярыг амлаж баруун мордоод, у.з Б.Батмөнх а.х.а Н.Жаргалбаярыг тахимдаад, у.з Б.Соронзонболд у.н Б.Бадамсүрэнг мушгиад, у.н Ч.Цогбаяр у.х Ө.Бат-Оршихыг дагуулж мушгиад, у.х Б.Пүрэвсайхан у.н Л.Лха-Очирыг бусгахад дагаж мордоод, у.х Э.Оюунболд у.н Ч.Батчулууныг хутгаж зүтгээд, а.а Б.Одгэрэл у.н Л.Цэрэнтогтохыг этээд угсруулж зүүн хөлд орж дэрлээд давлаа.

Бөхийн барилдааны зургаагийн даваанд арслан гоц мөргөж даваа авсан бол тунаж хүч үзсэн залуу харцагуудын барилдаан өрсөлдөөнтэй болж Э.Оюунболд Б.Пүрэвсайханаас барьц сонгож дагаж мордоод давав. Мөн у.н Ч.Цогбаяр у.з Б.Соронзонболдыг сугадаж дайраад, а.х.а Б.Одгэрэл у.з Б.Батмөнхийг тахимдаад давхар мордоход тогтонгуут сөрж зүүн талдаа хутгаад давав. Хурц арслан заан хоёрын барилдааныг ойролцоо унасан гэх үзэгчид байсан бөгөөд заанаас асуухад “Тэврээд шидтэл арай түрүүлээд уначихлаа. Гарцаагүй би унасан” гэсэн юм.

Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс а.х.а Б.Одгэрэлийг амлаж баруун талдаа хашиж мордоод давсан бол тунасан хоёрын барилдаанд начин татаж мордоод дайрахад сунгаж татаад харцага давав.Үзүүрт арслан харцагын мэхийг дагуулж сугадсан барьцнаас хөнтөрч гүйлгээд давснаар начин цолтны хүндэтгэлийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрээр өнгөрсөн жилийн барилдаанд мөн түрүүлж байсан билээ. Залуу харцага Энхтөгсийн Оюунболд харцага цол хүртсэнээс хойш том барилдаанд анх удаа үзүүрлэлээ.

Т.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД