“РЕАЛ МАДРИД” “ЛИВЕРПУЛЬ”-ИЙГ АВАРГУУДЫН ЛИГИЙН ДЭВЖЭЭНД АНХ УДАА ХОЖЛОО

2014 оны 10 сарын 27

Аваргуудын лигийн “А”, “В”, “С”, “D” хэсгийн гурав дахь тоглолтууд өнгөрсөн лхагва гаригт боллоо.

“А” ХЭСЭГ

Атлетико-Мальмё 5:0

Гоол: Коке 48, Манжукич 61, Гризманн 62, Годин 87, Черчи 90+2

"Атлетико М": Мойя, Хуанфран, Миранда, Годин, Сикейра, Арда (Гарсия68’), Ньигес, Марио, Коке, Гризманн (Родригес 72’), Манджукич (Черчи 77’)

"Мальмё": Ольсен, Тиннерхольм, Йоханссон, Халсти, Хеландер, Рикардиньо (Конате 90’), Эрикссон (Терн 87’), Аду,Форсберг (Кроон 66’), Телин, Розенберг

Олимпиакос-Ювентус 1:0

Гоол: Касами 36

"Олимпиакос": Роберто, Маниатис, Ботия, Элабделлауи, Абидаль, Масуаку, Миливоевич, Н”Динга, Домингес (Фустер 84’), Касами (Яннулис 90’), Митроглу(Афеллай 68’)

"Ювентус": Буффон, Кьеллини, Огбонна (Перейра 77’), Бонуччи, Лихтштайнер, Погба (Джовинко 88’), Пирло(Маркизио 57’), Асамоа, Видаль, Мората, Тевес

Өнгөрсөн улирлын аман хүзүү, Испанийн “Атлетико Мадрид” Шведийн “Мальмё”-г 5:0-ээр бутниргэж ээлжит гурван оноогоо авлаа. “Мальмё” нэгдүгээр үед хамгаалалтаа сайн хийн хаалгаа хуурай манаж чадлаа. Гэхдээ хоёрдугаар хагасын эхнээс “Атлетико” бөмбөгдөж эхэлсэн. Тэд “Мальмё”-гийн торгуулийн талбайд бужигнуулж, Тураны дамжуулалтаар Коке гоолын салхийг хагалсан юм. Улмаар 61, 62 дахь минутад Манжукич, Гризманн нар “давхар цохилт” хийж тооны харьцааг 3:0 болгон холдуулав. Ингээд Годин, Черчи хоёр төгсгөлийн цэгийг тавьж, “Атлетико” зургаан оноотой боллоо. Харин нөгөө талд “Олимпиакос” Италийн “Ювентус”-ыг 1:0- ээр буулган авч “Атлетико”-той оноо тэнцэж ирлээ.

Баг                                      Т     Х      Тц     Хг      О.г      А.г      Г.з     О

Олимпиакос                   3    2      0      1      4        4        0      6

Атлетико М                    3    2      0      1      8        3        +5    6

Ювентус                        3    1      0      2      2        2        0     3

Мальмё                          3    1      0      2      2        7        - 5   3

“В” ХЭСЭГ

Лудогорец-Базель 1:0

Гоол: Йордан Минев 90+1

"Лудогорец": Стоянов, Кайсара, Терзиев, Моци, Минев, Дяков, Эшпинью, Абало (Мисиджан 77’), Александров (Вандерсон ду 81’), Марселиньо да,Безьяк (Хамза 68’)

"Базель": Вацлик, Джака, Шёр, Сухи, Алий (Айети 75’), Фрай, Эльнени, Дье, Калла (Амуди 83’), Гонсалес ( Сио 87’), Эмболо

Ливерпуль-Реал Мадрид 0:3

Гоол: Криштиану Роналду 23, Бензема 30, 41

"Ливерпуль": Миньоле, Джонсон, Ловрен, Морено, Шкртел, Джеррард, Коутиньо (Джан 67’), Хендерсон (Маркович 67’), Аллен, Стерлинг, Балотелли(Лаллана 46’)

"Реал Мадрид": Касильяс, Варан, Пепе, Марсело (Начо 84’), Арбелоа, Кроос (Ильяраменди 81’), Родригес, Модрич, Иско, Роналду (Хедира 75’), Бензема

Лхагва гаригийн тоглолтуудаас хамгийн ихээр анхаарал татаж байсан нь “Реал Мадрид” “Ливерпуль”-ийн тулаан байв. Аваргуудын лигийн арван түрүүт “Реал Мадрид” түүхэндээ “Ливерпуль”-ийг нэг ч удаа хожиж үзээгүй аж. Тэд өмнө гурвантаа учраа таарахад “Улаанууд” бүгдэд Испанийн эзэн хааны багийг сөхрүүлж байсан юм. Харин өнөөгийн нөхцөл байдлаас ажвал “Реал” ур чадвар бүрэлдэхүүнээр хувь илүү байгаа. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Гарет Бейл бэртэлийн улмаас тоглолтыг өнжснөөс өөр өөрчлөлтийг Карло Анчелотти хийсэнгүй. Английн “Энфилд” цэнгэлдэхэд болсон тулаан Итали шүүгч Риццоли Николагийн шүгэлийн дуунаар эхлэв. Тоглолтын 23 дахь минутад Роналду “Энфилд” цэнгэлдэхэд анхны гоолоо орууллаа. Тэрбээр “Манчестер”-т зургаан жил хүчин зүтгэх хугацаандаа “Ливерпуль”- ийн талбайд олон удаа зочилсон ч гоолдож үзээгүй байсан юм.

Мөн тэрбээр Аваргуудын лигийн 70 дахь гоолоо оруулж бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ. Одоо түүний өмнө 71 гоолтой Раул л байгаа юм. Эхний гоолоос хойш төд удалгүй Тони Кроосын хөндлөн дамжуулалтыг Карим Бензема мэдэрч мөргөснөөр багийнхаа хоёр дахь бөмбөгийг Миньолегийн хаалганд хийлээ. Тэрбээр мөн нэгдүгээр үе дуусахаас өмнө дахин гоолдож энэ тулаанд дубль хийв. Хоёрдугаар үед багууд тэнцүүхэн тоглосон бөгөөд Роналду хаалгачийн эсрэг ганцаараа гарсан азгүйтэж, сайхан боломжоо салхинд хийсгэж орхисон юм.Харин энэ хэсгийн нөгөө баг өнгөрсөн жил Европа лигт гялалзсан Болгарийн “Лудогорец” “Базель”- ийг 1:0-ээр буулган авч Аваргуудын лигийн анхныхаа ялалтыг байгуулав.

Баг                                 Т     Х     Тц     Хг     О.г     А.г    Г.з   О

Реал Мадрид              3    3     0      0      10      2     +8   9

Лудогорец                 3    1     0      2      3       4      - 1  3

Ливерпуль                 3    1     0      2      2       5      - 3  3

Базель                      3    1     0      2      2       6      - 4   3

“С” ХЭСЭГ

Байер-Зенит 2:0

Гоол: Жулио Донати 58, Пападопулос 63

"Байер": Лено, Спахич (Пападопулос 60’), Венделл, Топрак, Донати,Райнарц, Бендер, Калханоглу (Едвай 81’), Беллараби (Брандт 85’), Хын Мин,Кисслинг

"Зенит": Лодыгин, Анюков, Кришито, Ломбертс, Гарай, Файзулин (Шатов 62’), Гарсия, Витсель (Кержаков 82’), Данни,Халк, Рондон

Монако-Бенфика 0:0

"Монако": Субашич, Фабиньо, Раджи, Карвалью, Курзава, Моутинью (Силва82’), Тулалан, Кондогбия, Дирар, Бербатов (Мартиаль 34’), Окампос(ФеррейраКарраско 62’)

"Бенфика": Артур, Перейра, Луизао, Лисандро, Элизеу, Сальвио, Алмейда, Гайтан (Сезар 79’), Перес (Самарис 87’),Лима, Талиска (Бебе 68’)

Баг               Т     Х    Тц     Хг    О.г    А.г   Г.з   О

Байер         3    2     0     1      5      2    +3   6

Монако       3    1     2     0     1       0    +1   5

Зенит         3    1     1     1      2       2   0     4

Бенфика     3    0     1     2      1       5   - 4  1

“D” ХЭСЭГ

Андерлехт-Арсенал 1:2

Гоол: Нахар 71-Гиббз 89, Подольски 90+1

"Андерлехт": Прото, Дешахт, М”Бемба, Ван ден, Ашампонг, Прает (Дендонкер 88’), Дефур, Тилеманс, Найяр, Конте, Сирьяк (Суарес 83’)

"Арсенал": Мартинес, Гиббс, Мертезакер, Монреаль, Чамберс, Уилшер (Подольски 84’), Ремзи, Касорла, Фламини(Кэмпбелл 75’), Санчес, Уэлбек (Окслейд-Чемберлен 75’)

Галатасарай-Борусси.Д 0:4

Гоол: Обамейянг 6, 18, Ройс 41, Адриан Рамос 83

"Галатасарай": Муслера, Теллес (Озтекин 62’), Шеджу, Кайя, Чамдал,Мело, Алтынтоп (Джемаили 61’), Инан (капитан), Снейдер, Йилмаз, Пандев(Чолак 78’)

"Борусси": Вайденфеллер, Суботич, Хуммельс (капитан) (Гюндоган 69’), Папастатопулос, Пищек, Кель, Бендер (Гинтер 55’), Кагава (Рамос 82’), Ройс, Мхитарян, Обамеянг

Бельгийн “Андерлехт” Английн шилдг үүдийн нэг “Арсенал”-тай учраа таарав. Тоглолт эхний 70 минутад аль аль баг гоолдож чадсангүй. Улмаар 71 дэх минутад “Андерлехт”ын Нахар “Арсенал”- ын хаалганд гоолдож багтаа тэргүүлэл авчирлаа. Гэхдэээ “Арсенал” тоглолтын төгсгөлд “амь тавьж” хоёр гоол оруулснаар өрсөлдөгчөө буулган авав. Үндсэн цагийн сүүлийн минутад Гиббз тоог тэнцүүлж, нэмэлт цагт Подольски бужигнаан дундаас гоолдсоноор тоглолтын хувь заяа “Арсенал”- ын талд шийдэгдсэн билээ. Харин нөгөө талд “Борусси” Туркийн “Галатасарай”-г 4:0-ээр өвдөг шороодуулж хэсгээ итгэл төгс тэргүүлж байна.

Баг                 Т      Х      Тц      Хг     О.г     А.г    Г.з    О

Борусси.Д     3     3     0       0      9       0     +9    9

Арсенал        3     2      0      1      6       4     +2   6

Андерлехт    3      0      1       2     2       6      - 4  1

Галатасарай  3     0      1       2     2       9       - 7  1

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД