Кондо АМИ

2014 оны 10 сарын 27

1995 оны тавдугаар сарын 9-нд Айчи мужийн Нагоё хотын төрсөн. Биеийн өндөр 162 см, жин 48 кг. Жүдо бөхийн тамирчин. Тэрбээр таван настайгаасаа жүдогоор хичээллэж эхэлсэн аж. Ами 2011 оноос 48 кг-д хүч үзэх болсон. Улмаар 2013 онд Олимпийн аварга Сара Мэнзэс, дэлхийн аварга М.Уранцэцэг нарыг дараалан иппоноор савж Токиогийн их дуулгад аваргалсан билээ. 18-хан насандаа их дуулгад түрүүлсэн Кондо 2014 он гарсаар Будапешт, Дусдорфийн гран пригээс хүрэл медаль авч, шилдэг жүдоч гэдгээ батлав. Челябинскийн дэлхий аваргад оролцохоор ирэхэд түүнийг аваргална гэж таамагласан хүн цөөхөн байсан ч Ами Челябинскийн татамид бүх өрсөлдөгчөө ялж, 19-хөн насандаа дэлхийн аварга боллоо. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Туркийн Сахинийг иппон савсан.

Харин дараагийн даваанд дэлхийн аварга М.Уранцэцэгтэй учраа таарч юүко үнэлгээгээр буулган авав. Ингээд шөвгийн наймд ОХУ-ын Куцнецоваг цэвэр ялж, Кубын Лабордег мөн л иппоноор хожин финалд Аргентины Паретог торгуулиар ялсан юм. Ами өчигдөр өндөрлөсөн залуучуудын ДАШТд мөн бүх учраагаа өвдөг шороодуулж, түрүүлсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД