ХӨВСГӨЛЧҮҮД ЭЭ, ФОСФОРИТЫН УУРХАЙН ТУХАЙ МЭДЛЭГТЭЙ БОЛЦГООЁ!

2014 оны 10 сарын 27

“Далай ээжээ хамгаалах нь “Өнөөдөр” сонины үе үеийн сэтгүүлчдийн эрхэм зорилго” гэсэн манай редакцын байр суурийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл дэмжин баяр хүргэсэн мессежийг бидэнд илгээсэн юм. Фосфорит гэж ямар элемент байдаг, байгаль орчинд ямар хор хөн өөл учруулдаг талаар долоон жилийн өмнө бичиж байсан түүний нийтлэлийг өөрийнх нь зөвшөөрсний дагуу уншигч та бүхэнд хүргэж байна. “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн “Далай ээж дахин цаазын тавцанд” цуврал материалууд хууль хяналтынхны анхааралд өртөж, шат шатны шүүх “Талстмаргад” компанийг Бүрэнхааны фосфоритын ордод хууль бусаар лиценз эзэмшсэнийг тогтоон, ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лицензийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Одоо ч эцэслээг үй байгаа энэ маргаан цаашид хэрхэн үргэлжилж шүүх ямар шийдвэр гаргахыг манай сонин цаг тухайд нь мэдээлэх болно.

 Манай аймаг асар том фосфоритын орд газартай гэдгээрээ алдартай билээ. Үүнийг ашиглах лиценз зөвш өөрөл олгогдсон, олгогдож байгаа тухай хэвлэлийнхэн сүүлийн үед бичих боллоо. Бидний орон нутагт нэг л өдөр ямар нэг уурхай ажлаа эхэлж магадгүй байна. Бид яг ямар гээч уурхай, ямар гээч үйлдвэр, ямар технологи хэрэглэж, юу хийх гээд байгааг мэдэх боломж муутай байна. Гэтэл бидэнд мэдэгдэхгүйгээр лиценз зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг тун аюултай хэрэг юм. Мөнгө олох гэж байгаа талд биш, харин уурхай хавийн оршин суугч иргэдэд хамгийн аюултай асуудал. Иймээс Хөвсгөлийн уснаас ундаалдаг хүн бүхэн фосфоритын ордын тухай сонирхох хэрэгтэй юм. Яагаад фосфоритын орд, уурхайн тухай бид заавал сонирхох ёстой вэ гэвэл түүний орлого ашиг “түүгээрээ өнгөрч” харин үр дагавар нь бидэнтэй үеийн үед наалдаж хоцрох учраас бид фосфоритын уурхайн тухай тодорхой мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Хөвсгөлчүүдийнхээ мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь өөрийн хувь нэмрийг оруулахын тулд интернэтээр дүүрэн байдаг мэдлэг, мэдээллийн дээжээс орчуулж, фосфоритын уурхайн эргэн тойронд гардаг асуудлын талаар буулгаж авснаа үүгээр хүргэе. Нутаг оронд минь мөнгө, төмөр зам хоёроос илүү уух ус, идэх хоол, эрүүл саруул хүн ам, мал сүрэг, тансаг байгаль маань хэрэгтэй билээ. Гэтэл үүнийг фосфоритын уурхай гэгч зүйл үндсэнд нь устгадаг тухай харанга дэлдсэн баримтууд байна. Энэ тухай товч мэдээллийг хүлээн авна уу.

ФОСФОРЫН БОРДОО

Фосфорын бордоо нь ургамалд өөр юугаар ч орлошгүй шим тэжээл өгдөг байна. Яагаад ийм гайхамшигтай тэжээл болдог вэ гэхээр фосфор гэдэг бодис биомассын үлдэгдлээс үүсдэг ажээ. Хэдэн сая жилийн өмнө дэлхий дээр, ялангуяа далайд амьдарч байсан үй олон бичил биетэн, амьтан ургамлын бие махбодь үхжиж далайн ёроолдоо хуримтлагдан үлдсэнээс болж хуучин далайтай байсан газруудад фосфорит олддог гэнэ. Нэгэнт үүсэл гарал нь биологийн зүйлс учраас фосфорит ийнхүү сайн бордоо болдог юм байна. Юугаар ч орлошгүй сайн бордоо болох утгаараа фосфорит бол стратегийн бараа ажээ. Одоогоор АНУ фосфорын бордооны хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд бордооныхоо 25 хувийг Хятадад экспортолж байна. АНУ-ын зарим хэвлэлд бусад улс орны хоол хүнсний төлөө бид яахаараа хортой орчинд амьдрах ёстой юм бэ, улс болгонд шахам байдаг фосфоритыг тэд өөрсдо ө яагаад олборлохгүй байгаа юм” гэх мэтийн шүүмжлэл гардаг байна. Тэр ч байтугай “биднийг хоол хүнсээр ховордоод ирэх үед бусад орнууд фосфоритоо бидэнд нийлүүлнэ гэж үү” гэж анхааруулж буй. Эндээс харахад фосфоритыг импортоор авч буй орон “монжиж” олборлож байгаа орон нутаг хохирдог нь нийтлэг үзэгдэл ажээ.

УУЛ ХАД НУРААХАД ГАРДАГ ХОРТ НУНТАГ

Фосфоритын уурхайд голдуу ил олборлолт хийнэ. Илээр дэлбэлэлт явуулж чулуулгийг бутална. Ил олборлолтоор селен гэдэг хорт нунтаг бодис гарч байгаль орчныг бохирдуулж байдаг. Селен нь байгаль дээр байдаг хорт бодис бөгөөд ихэвчлэн фосфоритыг олборлох явцад гарч байдаг. Селен нь байгаль дээр оршихдоо хад чулууны нэг хэсэг болж няггаршсан байдаг бөг өөд уурхайн чулуулаг бутлах явцад ялгарч хадан “хашлаганаасаа чөл өөл өгдөнө”. Байгаль дээр “хашигдмал” байгаагаасаа болж маш бага хэмжээгээр ус, ургамал, хоол хүнсэнд орж байдаг селен нь өчүүхэн бага доозоороо организмд хэрэгтэй бодис боловч харин ”ил гарч” дооз нь ихдэхээрээ хамгийн аюултай хор болдог. Уурхайн сул шороонд их хэмжээгээр агуулагддаг селен нь бороо орох, цас орж хайлах, салхи гарах бүрт ус, хөрс, ургамалд шингэн их хэмжээгээр орчны экосистем рүү нэвтэрч эхэлдэг. АНУ-ын Айдахо муж улсын нутагт Гранд Титан үндэсний паркийн ойролцоо байдаг фосфоритын уурхайн хаягдалд хадгалагдаж байгаа селенийг цэвэрлэх ажил сүүлийн 20 жилд туршигдаж, яригдаж байгаа бөгөөд селенийг цэвэрлэх үр дүнтэй арга олж чадаагүй байна. Флорида муж улс болон АНУ-ын холбооны засаг захиргаанаас тэр хэсгийг цэвэрлэх хөтөлбөр боловсруулсан бөгөөд хэрэв энэ хөтөлбөр батлагддаг юм гэхэд өртөг нь нэг тэрбум доллараас давахаар байна. Селен гэдэг бодисын хор хөнөол маш их бөгөөд олон зуун жилээр үргэлжилдэг. Селен усаар дамжиж ургамалд шингэнэ, түүнийг идсэн, усыг уусан амьтан, загас зэрэг нь селений хордлого болдог бөгөөд селений хор тухайн амьтны үр хөвр өлд нөлөөлж элдэв гажиг мутац үүсгэдэг ба ихэнхдээ үхсэн үр төл төрүүлдэг байна. Гаж төрхтэй амьтан төрөх. амьтны аймаг нь үе дамжин өсөж үржиж чадахгүй болж устах нь нь фосфоритын уурхайг дагасан нэгэн эмгэнэл байдаг байна. Түүгээр ч зогсохгүй тухайн амьтан үе дамжин хордох нь хэдэн зуун жилдээ арилдаггүй. Ус, хөрс, ургамал, амьтанд шингэсэн селен хоол, хүнсээр дамжиж хүний бие организмыг хордуулна. Хортой ус уусан, хортой өвс идсэн амьтдаар хордлого дамждаг байна. Ихэвчлэн хортой ус ууж, идсэн амьтад шууд үхдэг бөгөөд хорын дооз нь үхүүлэх хэмжээнээс бага бол биед нь шингэж үр хөврөлд нь нөлөөлдөг. Тухайн амьтныг идсэн хүн бас хордоно. Амьтанд тохиолдож байгаа бүх л гаж үр хөврөлийн жишээ хүнд бас тохиолддог байна. Селений хордлого тухайн орчны экосистемд нэгэнт орж ирсэн бол тэр хавиас муу ёрын энэ бодисын хордлого хэдэн зуун жилээр арилахгүй бөгөөд байгаль орчныг үүнээс бүрэн хамгаалах аргыг орчин үед хараахан олоогүй байна. Фосфоритын уурхайтай газруудад селений хордлогод орсон газар, ус, ургамал, амьтны судалгааг байнга явуулж, хүмүүсийг ямар уснаас уухгүй байх вэ, ямар загас идэхгүй байх вэ гэж байнга анхааруулж байх шаардлага гардаг бөгөөд зөвхөн энэ ажлыг хийлгэхийн тулд тусдаа газар байгуулах, лаборатори ажиллуулах болдог байна. Хүмүүс хордлоготой газраас нүүж нутаг орноо орхих явдал гарах нь энүүхэнд ажээ. Селенээр хордсон хүний элэг, бөөр, цусан хангамж хамгийн түр үүнд мууддаг. Цаашилбал, хүний төв мэдрэлийн систем гажиж. ой тогтоолт муудаж, биеэ хянах чадвараа алддаг байна. Хүүхдэд селений хордлого илүү хүчтэй үр дагавартай. АНУ-д байдаг Сондагийн уурхайн хорт бодисоос бохирдсон усыг уусан 160 хонь 2001 онд үхжээ. Мөн яг тэр хавьд хоёр жилийн дараа бэлчиж байсан 327 хонь уурхайн овоолсон хаягдал шороон дээр ургасан өвс идсэнээс болж үхсэн байна. АНУ-ын Айдахо мужид одоо орчныг селенээр хордуулж үлдээсэн хуучин 17 уурхайн үлдэгдэл газар байна.

ХҮЧИЛТЭЙ УС. ЦАЦРАГ ИДЭВХТ БОЛОН ҮЛ МЭДЭГДЭХ ОЛОН ХОРТ БОДИСЫН АЮУЛ

Фосфорын агуулгатай чулууг буталж, дараа нь хэд хэдэн удаа янз бүрийн хүчлээр задалж фосфорыг ялгаж авдаг. Фосфорыг хүчил болгосны дараа газар тариалангийн бордоо болгон ашиглана. Тухайн орд газрын чулуулгийн онцлогоос хамаарч ямар ямар найрлагатай хүчлээр фосфорын бордоо үйлдвэрлэх вэ гэдгийг өөр өөрөөр шийддэг. Хөвсгөл аймагт хайгуул явуулж байсан ЗХУ-ын геологичид нитритийн хүчил, фосфорын хүчил, нитрит фосфорын хүчлийн холимог хүчлээр фосфорит гаргаж авахаар туршиж байжээ. Эдгээрээс нитритийн хүчил асар их хүчтэй, хортой бодис юм. АНУ-ын Флорида муж улсад байдаг фосфоритын ордоос бүтээгдэх үүн гаргаж авахдаа эхлээд уулнаас буталсан фосфортой чулуулаг түүхий эдийг үйлдвэр рүүгээ явуулж фосфорын хүчил гаргаж авах “чийгтэй дамжлага” гэгчээр оруулдаг байна. Фосфорын хүчил нь усанд амархан уусдаг, ногоо услах үеэрээ бордоо болгон ашигладаг хамгийн тохиромжтой тэжээл юм. Фосфортой чулуулгаас фосфорын хүчлээ гаргаж авахын тулд хүхрийн хүчил дундуур явуулдаг. Энэ процессийн дараа фосфоргипс хэмээх бага зэрэг радио идэвхтэй шороон хаягдал гарч ирдэг. Фосфоргипсийн бүтцэд фосфортой чулуулагт байсан радий хэмээх бодис ялгараад шингэж үлдсэн байдаг. Радий хэмээх энэх үү цацраг идэвхт бодисыг хаа хамааг үй хаях нь хуулиар хориотой зүйл болдог. Иймээс энэ хаягдлыг нэг газарт төвлөрүүлж овоолдог байна. Дээрх урвалаас гардаг бас нэг үлдэгдэл нь хаягдал шавар. Хаягдал шавар нь үйлдвэрт ашигласан ус, хүчил, шорооны холимог бөгөөд түүнийг шууд газрын хөрсөнд үлдээх нь аюултай. Хаягдал шаварт уран, хорт бодис их хэмжээгээр агуулагдаж байх ба цацраг идэвхтэй, хорт бодисуудтай энэ шаврыг тусад нь цөөрөмд хаяна. Цөөрмийн далан сэтрэх, үер болох зэрэг гамшиг тохиолдвол цөөрөм дэх хорт агууламж, цацраг идэвхт бодисууд орчиндоо жинхэнэ сүйрэл дагуулдаг.

ФОСФОРИТ ОЛБОРЛОГЧДЫН ЗОВЛОН БА ЗАЛЬ

Одоо дэлхий дээр 80-аад оронд фосфоритын уурхай ашиглагдаж байгаа бөгөөд сүүлийн хорин жил эдгээр бүх уурхай ижилхэн зовлонтой тулгараад байна. Фосфоритын уурхайг ашиглах процесст цацраг идэвхт бодис орчноор тардаг, уурхайн чулуулгийн радио идэвх стандартаас хэтэрсэн байдаг нь нийтлэг үзэгдэл ажээ. Цөмийн хаягдалтай зүйрлэж болом энэхүү үлдэгдэл хорт шороон уулуудыг яах вэ гэдэг асуудал орчин үеийн улс орнуудын шаналгаа болсон хэвээр байна. Фосфоритын бүх уурхайн шороон үлдэгдэл зөвхөн ганц нэг хорт бодисоос бүрдэхгүй, харин хүний санаанд оромгүй төрөл бүрийн хор, цацраг идэвхт бодисын холимгоор дүүрэн байдаг нь байдлыг улам төвөгтэй болгодог ажээ. Иймээс тийм хаягдал шороог зайлуулаад зөөгөөд орхилоо ч тэр хортой шороог “авах” газар олдохгүй болдог байна. Иймээс уурхайгаа ашиглуулсан орон нутгийнхан л “шаварт унасан шарын эзэн” болж хорт хаягдлын гол газар нутгийг гаргаж өгдөг гэнэ. Ихэнх улс энэ бохир үлдэгдлийг цэвэрлэх, зайлуулах эдийн засгийн болон техникийн боломжгүй учир уул уурхайн компаниуд уурхайнхаа ашигтай “өрмийг” нь бушуухан хамж аваад түүнийгээ өөр компанид зараад алга болдог байна. Фосфоритын уурхай хэд хэдэн гар дамжиж зарагдаж хамаг ашгаа компаниуд авч явсны дараа орон нутгийнхан хүчилтэй нуур, хордсон ус, хөрс, хорт болон цацраг идэвхт уулаар хүрээлүүлэн үлдсээр байна. Фосфоритын уурхайнуудыг гараас гарт дамжуулж байгаа сүүлийн үеийн жишгээр, уурхайг эзэд нь хоёр жил тутамд бусдад зарж байна. Өөрөөр хэлбэл, тухайн олборлогч байгаль орчин бохирдуулсан, хүн амын эрүүл мэндийг хохироосон гэсэн гомдол, төлбөр нэхэмжлэл гарах цаг болоод ирмэгц хариуцлагаас зугтаан уурхайгаа зардаг муу жишиг энэ чиглэлийн бизнест тогтжээ. Иймээс фосфоритын уурхайнуудын үлдээсэн байгаль орчны бүх хохирлыг тухайн орны төр, татвар төлөгчид үүрч хоцордог уламжлалтай болсон байна. Ихэнх фосфоритын уурхайнууд, түүний дотор АНУ-ын уурхайнууд нь гадаад эзэдтэй байдаг аж. Тэд тухайн нутагт хорт бодисоос болж гэнэтийн гамшиг болоход дампуурал зарлаад гараад явах буюу орон нутгийн байдлыг сайн судлаагүй өөр нэгэн хүнд уурхайгаа зараад явах таатай нөхцөл болдог байна. Орон нутгийн иргэд уурхайд ажиллаад хордох, үйлдвэрлэлийн осол болох, тахир дутуу болох зэрэгт гадаадын компанийн эзэд нийгмийн хамгааллын үүрэг хүлээхгүй гарч явах тохиолдол түгээмэл байдаг ажээ. Нэгэнт фосфоритын уурхайн эзэд иймэрхүү “найдваргүй” байдгаараа алдартай учир тэдэнд уурхай ашиглуулахдаа байгаль орчныг нөхөн сэргээх мөнгөө урьдчилж улсад тушаах болзлыг тавьдаг байна. Гэвч одоогоор аль ч орны тогтоосон мөнгө уурхайн бохирдуулсан газрыг нөхөн сэргээхэд хүрэлцэж байсан түүх байхгүй ажээ. Энэ нь фосфоритын уурхайн бохирдлын үр дагавар дэндүү олон жилээр үргэлжилдэгтэй холбоотой юм байна. ЖИЖИГ ОРНЫ УУРХАЙ Номхон далайн Наури хэмээх жижигхэн арлын оронд анх германчуудын ашиглаж эхэлсэн фосфоритын уурхайны түүх байгаль орчин, цаг уур, уламжлалт эдийн засаг, нутгийн соёлыг сүйрүүлжээ. Наури улсын гол орлого фосфоритын уурхайгаас бүрддэг, хүмүүс нь өндөр цалин авдаг боловч уурхайн нөөц дуусмагц энэ оронд их хямрал нүүрлэх болоод байна. Учир нь фосфоритын уурхай газар шороог нь орвонгоор нь эргүүлж хаясан учир тэр хавийн ургамал, амьтан бүрэн сүйрчээ. Ургамалгүй газар маш их халдаг учир арлын цаг агаар эрс дулаарч, бороо хур орох нь багасч байнгын ган нүүрлэх болжээ. Бас уламжлалт газар тариалан, мал аж ахуй аль хэдийнэ устсан байна. Ийм байдлаар сүйрсэн эко системийг сэргээхэд мянган жил шаардагдах ажээ. Уурхайгаас орсон их хэмжээний мөнгөн дээр авлига цэцэглэж улс төрийн тогтворгүй байдал байнга нүүрлэх болжээ. Науригийн жишээ фосфоритын уурхайг дагасан гунигт дүр төрх болж олон сургуулийн сурах бичигт орсон байна.

ФОСФОРИТЫН УУРХАЙД УС ХАМГИЙН ИХ ХЭРЭГТЭЙ

Хэдэн тэрбум тонн ус цэвэр байснаа хүчилтэй болж хувирах нь энүүхэнд ажээ. Учир нь олборлолтын дамжлагуудад усыг маш их ашиглах шаардлага гардаг. Хаягдал, өндөр концентраци бүхий хортой усаа хийх том том цөөрмүүд орчин тойронд үүснэ. Түүнийг жирийн нууртай андуурч уусан мал, амьтан үхэх тохиолдол их гардаг байна. Иймээс орон нутагт фосфоритын уурхай ашиглах төсөл хэрэгжвэл түүний хэрэглэх ус, хаягдлаа байрлуулах газрын талаар хамгийн их шалгаах хэрэгтэй байдаг байна. Усаа хаанаас авах вэ, тэр ус нь уух усыг хэр зэрэг хорогдуулах вэ, хүчилтэй хаягдал усаа хаана бөөгнүүлэх вэ, түүний далан сэтрэхгүй байх баталгаа бий юү гэхчилэн устай холбоотой маш олон асуудал гарч ирдэг байна. Хөрс хуулалтын дараа фосфортой чулуулгуудыг бутлаад худаг хэмээн нэрлэдэг нарийн шуудуун дундуур өндөр даралттай усаар шүршиж явуулдаг байна. Ингэж фосфортой шороогоо шавар хэлбэрт оруулдаг. Энэ дамжлагаар дамжсан усанд селен зэрэг байгалийн хорт бодис холигдож амжина. Энэ шаврын усыг ялгаж хаягдал агуулдаг цөөрөм рүү илгээдэг байна. Дараа нь энэхүү шаврыг чичиргээтэй олон шат дамжлагаар дамжуулж фосфорыг элснээс салгах ажиллагаа явагдана. Элс фосфор хоёрын жин төстэй учир амархан салдаггүй байна. Иймд бас л их хэмжээний ус ордог ажээ. Энэ усанд тус дамжлагад хэрэглэдэг тос, саван, өөхний хүчил зэрэг бодис холилдож бохирдоно. Энэ дамжлагаар элс, усыг ялгаж ачаад фосфорыг дараагийн буюу хүчилд оруулах дамжлага руу илгээдэг байна.

ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИС ЯАГААД АЮУЛТАЙ ВЭ

Фосфоритын уурхайг ёс шиг дагаж явдаг цацраг идэвхт радий, уран гэсэн байгалийн хүнд металлууд ургамал, амьтан зэрэг биологийн биетэд шингэхдээ тэдгээрийнхээ организмд хуримтлагдаж үлддэгээрээ аюултай юм. Хүний биеэс давс зэрэг эрдсийг хөлс, шээсээр гадагшлуулж болдог байхад цацраг идэвхт бодис, мөнгөн ус, хүнд металлыг тэгж гадагшлуулж чаддагг үй. Ийм учраас мөнгөн ус, уран, радий зэрэг хорт болон цацраг идэвхт бодистой ажиллаж байгаа, түүний орчинд амьдарч хордож байгаа хүн, амьтны хордлого нь арилдаггүй. Харин ч улам их биед нь нэмж хуримтлагдсаар байдаг. Үүнээс болж хорт хавдар үүсэх, үр хөврөл үхэх, ураг гажигтай болох зэргээр олон жилийн турш тухайн хордсон хүн. амьтандаа аюул дагуулдаг байна.

ХӨВСГӨЛИЙН ФОСФОРИТЫН ОРД ГАЗАР

Хөвсгөлийн орд газрыг ЗХУ, Монголын геологичид голлон судалсан бөгөөд тэдний олж илрүүлсэн баримтуудыг геологийн чиглэлийн бичсэн шинжлэх ухааны сэтгүүлүүд нийтэлсэн байна. “Литологожи энд Минерал Ресорсэс” сэтгүүлийн 2004 оны ¹5-д Хөвсгөлийн орд газрын тухай Оросын геологич Илиан томоохон нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэлийн шүүмжийг ч Оросын геологичид бичиж тус сэтгүүлийн 2007 оны №2-т хэвлүүлсэн байна. Илианы нийтлэлд Хөвсгөлийн орд газрын зургийг хавсаргажээ. Илианы дурдсанаар Хөвсгөлийн фосфорын орд хэд хэдэн давхаргаас бүрддэг бөгөөд давхарга бүрт хүрэхийн тулд түүнээс зузаан хэмжээний чулуу шороог малтах, ухах шаардлагатай юм байна. Хамгийн гүнзгий газраа 250 метрийн доор фосфорит олдож байгаа ажээ. Хамгийн дээд давхаргын фосфорын чулуулаг өөхөн чулуун давхаргын доор 1-3 сантиметр хэртэй байгаа аж. Энэ баримтуудаас харахад Хөвсгөл орчимд хямд өртгөөр фосфорит олборлоё гэвэл зөвхөн өнгөн хэсгийн “өрмийг хамах” замаар асар өргөн уудам нутгийг сүйтгэх болох нь. Харин гүн рүү доош ухвал түүнээсээ илүү зузаан хөрс шороон уул овоо босож цацраг идэвхт шороо ил гарч ирэх юм байна.

Хөвсгөлийн фосфоритын чулуулагт давхарга бүрээс нь уран илэрсэн байна. Бас нэлээд олон төрлийн хүнд металлууд илэрчээ. Селен гарах эсэх дээр хийсэн судалгаа байхгүй байна. Ганц селен төдийгүй хүнцэл гэх мэт өөр олон бодисын орцын судалгааг нарийвчлан хийгээгүй байгаа юм байна. Хөвсгөл орчмын ордын судалгааг социализмын үед хийсэн, эрүүл мэнд, байгаль орчны олон асуудлын хариуг хайсан орчин үеийн, нарийвчилсан судалгаа хийж байгаагүй гэдгээр нь барууны геологичид одоо байгаа мэдээллийг “хараат бус мэдээлэл биш” гэж харддаг юм байна. Ийм учраас манай аймгийн энэхүү алдарт ордоос юу ч гарч ирж магадгүй, селен зэрэг бодис гарч ирэхгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадаагүй байгаа аж. Хөвсгөлийн ордыг ашиглахад сэтгэл түгшээж байгаа нэг зүйл нь “яг хэр зэрэг хэмжээтэй газар олборлолт явуулах вэ” гэсэн асуудал. Орд газрын хэмжээ асар том, бас олон давхаргаар доошилсон их гүнзгий нөөцтэй. Өөрөөр хэлбэл, дуусашгүй нөөцтэй байгаа нь аюултай хэрэг ажээ. Учир нь ийм дуусашгүй нөөцтэй газарт уурхай нэг эхэлбэл “одоо ингэсгээд зогсъё”, “ханалаа, боллоо” гэсэн ойлголт байдаггүй бөгөөд фосфор хаана л байна, тэрийг бүгдийг нь ухаж төнхөхөөр давшилж байж, нөөцөө дуусаж байж санаа амардаг байна. Хэрэв Хөвсгөлд энэ явдал давтагдах юм бол Бүрэнтогтохын нутгаас эхлээд дархадын хотгорыг дамжин хойд хилд тултал уул ус жигдэрсэн хамгийн тансаг сайхан газраа орвонгоор нь эргүүлүүлэх болох нь. Ийм газарт олборлолтын лиценз өгвөл энэ бүх газар нутаг нэгэн цагт ямар ч ургамалгүй болж, ус нь хүн мал уух ямар ч боломжгүй болтлоо хордож үлдэх харанга дэлдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнө Монголын сэтгүүлзүйг доргиож байсан анхны байгаль орчны эрэн сурвалжлах том нийтлэлийг бичсэн Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд” гэсэн сэрэмжлүүлэг яг үнэн ажээ.

                                                                                                                                                                                                      Улаанбаатар хот 2007.06.29

Ц.ОЮУНГЭРЭЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.43.76 хvссэн хvсээгvй удахгvй бидэнд бордоо хэрэг болно тэгэхээр олборлож таарна таар шуудайнуудаа
14.96.168.216 Яасан идэж ууж худалдаж ханадаггүй хүүрнүүд вэ эд нар чинь. Заа ямар ч байсан Хөвсгөлийг л лав биш шүү хэрвээ тэгэхдээ тулвал харин ард түмэн хүчтэй юу эд нарын цаасан дээр дарсан тамга хүчтэй юу гэдгийг үзүүлэх болно.
202.179.23.145 Молеку Батбаяр Монголын сайхан баялгаар тоглох гээд байна уу да. Яадаг ч юутай байсан ч Хөвсгөлийг ухуулж болохгүй.
112.72.13.216 Huvsgul nuurand gar hureed uzeerei, pizdaanuudaa
112.72.13.107 Маш зөв байна. АН-д ганц ч гэсэн ийм эх оронч хүн байгаад талархаж байна. Оюунгэрэл сайд Хөвсгөлийн хүн гэсэндээ энэ тал дээр зөв байр суурь зөв мэдээлэл зөв ойлголттой байгаа юм байна
27.123.215.222 Монголчуудаа уншаад ойлгоно гэдэгт гүнээ итгэж байна. Хүн л юм бол хэдэн төгрөгний төлөө хэзээ ч фосфоритийн орд газар эзэмшихгүй ээ гэдэгт найдаж байна. Тэгээд Хөвсгөлд бол бүр үгүй эээээээ