С.МӨНХБАТ: УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ЦОГЦООР НЬ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

2014 оны 10 сарын 27

  МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор С.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголын улс төрд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Дэлхийн бусад улс орон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчилж, сайд нараа сэлгэдэг. Улс төрийн практикийн хувьд энэ бол эмзэглээд байх зүйл биш л дээ. Ялангуяа эдийн засаг, нийгэм нь тогтворжчихсон, хөгжил дэвшилд хүрсэн орнуудад ердийн л үзэгдэл. Харин манайд хууль тогтоох байгууллага, Засгийн газар хоорондын харилцан хяналтын системийн механизм алдагдах тал руугаа явчихсан, парламентын хүчин чадал суларсан энэ орон зайд гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрын тоглолт, бодлогын тулгалт нэлээд хүчтэй явж байгаагаараа өвөрмөц нөхц өл бүрдээд байгаа юм. Бас нэг онцлог зүйл нь өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар аль ч нам олонх болж чадаагүй. Парламентад олон суудал авсан намтай бусад нам эвсэл болж, засаг байгуулсан явдал. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүрэлдэх үүний асуудал ярихад ганц нам дангаараа шийдэх боломжгүй, бусад намтай зөвшилцөх, ойлголцох шаардлага гарч байгаа. Үүний цаана нам доторх бүлэг фракцуудын ашиг сонирхол тодорхой хэмжээгээр хавчуулагдаж байна. Энэ нь манай Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүний өөрчлөлт улс төрийг сунжруулаад байгаа юм. Цаашдаа зөвшилцлийн ардчиллыг төлөвш үүлэх зайлшгүй шаардлага бий болсныг үүгээр харуулж байна.

-Зөвшилцлийн ардчилал гэхээр ямар зарчмаар ажиллана гэсэн үг вэ. Бусад улс оронд энэ талаар ямар туршлага байдаг юм бол?

-Зөвшилцлийн ардчилал Бельги, Дани, Герман зэрэг Баруун Европын орнуудад сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Яагаад гэвэл тэнд сонгуулийг хувь тэнцүүлэх системээр явуулдаг учраас парламентад олон нам суудал авч, орж ирдэг. Тиймээс намууд Засгаа байгуулахдаа зөвшилцл өөр явахаас өөр аргагүй болдог. Намууд эхлээд зөвшилцлийн зарчмаа тогтоосны үндсэн дээр нам бүрийн мөрийн хөтөлбөрүүдийг шигшиж, тусгасан нэгдсэн мөрийн хөтөлбөр боловсруулж, түүнийгээ тууштай хэрэгж үүлж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын төлөө хатуу гэрээ байгуулж, гарын үсэг зурдаг. Гэтэл манайд томоохон улст өрчдийн хоорондын тохироо, ойлголцлоор улс төр яваад байна шүү дээ. Энэ нь наанаа улс төрийн намууд ойлголцож байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ жинхэнэ бодлогын чанартай зүйлүүд дээр үл ойлголцсон байдал манай улс төрд их байна. Эцсийн дүндээ энэ бүхэн нийгэм, улс оронд асар хортой. Тиймээс улст өрчид маань бие биенээ ойлгож, улс орны өмнө тулгамдаад байгаа хөгжлийн зорилтот бодлогуудыг ямар нэгэн саад бэрхшээл, гацаа тээгг үй явуулахын тулд улс төрийн зөвшилцлийн соёлыг бий болгох хэрэгтэй.

-Засгийн газрын бүтцийг хуульчилж, дахиж оролдохооргүй болгох саналыг цөөнгүй гишүүн гаргасан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Засгийн газрын бүтцийг оруулж ирэхэд УИХ баталдаг шүү дээ. Энэ бол хуульчилж байгаа нэг хэлбэр. Бүтцийг урт хугацаад хуульчлах оновчг үй. Ер нь үе үеийн Засгийн газар 9-13 яамтай ажиллаж ирсэн нийтлэг жишиг бий. Харин Шинэчлэлийн Засгийн газрын хувьд аль нэг нам дангаараа Засаг байгуулах боломжгүй болсон учраас эвсэлд орсон намуудад тодорхой яамдыг хариуцуулахаас гадна нам доторх бүлэг фракцууддаа бялуу хүртээх гэсэн зарчим өнг өрс өн хоёр жилд хүчтэй явсан. Эргээд энэ бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх, сайд нарын тоог цөөлөхөд нам дотроо ойлголцох нь хүртэл түвэгтэй болж байна шүү дээ. Тийм учраас зарчмын хувьд тодорхой нам, фракцуудад бялуу хүртээхээсээ илүү Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудаар ямар бодлого дэвшүүлж байна, түүндээ зохицуулж бүтэц, бүрэлдэхүүнээ тогтоох явдал хамгийн чухал. Түүнээс биш хэдэн хүнээ сайд болгох гэж, тодорхой бүлэг фракцад зориулж яамдын тоог ихэсгэх нь цаанаа асар хортой үр дагавар бий болгодог.

-Манай улс төрд тогтолцооны хувьд өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай эсэх талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг өөрчилж, төрийн тогтолцооны талаар том алхам хийхгүй бол цаашаа явахг үй гэдэг нь харагдаж байна. Ялангуяа төрийн гурван салаа мөчир болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хоорондын эрх мэдэл хуваарилах зарчим харилцан хяналтын механизмыг илүү сайн хангасан өөрчл өлт, зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгахгүй бол явахаа байлаа. Жишээ нь, 2000 онд Үндсэн хуульд орсон өөрчлөлтөөс хойш төрийн өндөрлөгүүдийн хоорондын харилцан хяналтын системийн механизм алдагдсан. Парламент буюу хууль тогтоох байгууллагын хүчин чадал суларсан нь үүний тод илрэл. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага парламентад бодлогоо тулгадаг болсон. Өөрөөр хэлбэл, сонгодог парламентын засаглалтай улс оронд байдаг парламент нь хүчтэй, чанартай хууль тогтоомж гаргадаг, гаргасан хууль тогтоомжийг Засгийн газар нь гүйцэтгэдэг, гүйцэтгэлд хууль тогтоох байгууллага нь хяналтаа тавьж, ажиллаж чадаж байвал үргэлжлүүлдэг, чадахгүй бол хариуцлага тооцдог тэр зарчим өнөөдөр манайд алдагдчихаад байна. Өмнө нь 50+1 буюу 51-ээс дээш тооны гишүүн парламентад сууж байж хууль тогтоох шийдвэр гаргадаг байсан бол өнөөдөр энэ зарчим алдагдаж, 20 гишүүн сууж байгаад хууль батлах боломж бүрдсэн. Энэ нь хууль тогтоох эрх мэдэл парламентад хадгалагдана, төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ мөн гэсэн парламентын засаглалын гол зарчим алдагдахад хүргэсэн. Энэ бүх алдаа завхралыг засах хэрэгтэй. Үнэхээр сонгодог парламентын засаглалтай орон юм бол Ерөнхийлөгчийг хүртэл ард түмнээс бус, парламентаасаа сонгодог зарчим руу орохоос эхлээд ниймийн хөгжлийн эрэлт хэрэгцээг хангасан хууль эрх зүйн зохицуулалтуудыг хийхээс өөр арга байхгүй.

-Тэгвэл та Үндсэн хуульд өөрчл өлт оруулах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Үндсэн хууль бол гар хүрч болдоггүй бичиг баримт биш. Төрийн механизмд гацаа тээг үүсгээд байгаа Үндсэн хуулийн тэр тодорхой зүйл заалтуудыг өөрчлөн найруулах, төрийг тасралтгүй үйл ажиллагаагаар хангахад чиглэсэн зүйл заалтыг хийхээс өөр арга байхгүй. Нийгмийн хөгжил, улс төрийн хөгжлийн өнөөгийн байдал чинь Үндсэн хуульд өөрчл өлт оруулахыг шаардаад байна шүү дээ. Тиймээс нийгмийнхээ хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийц үүлж, тэр ч бүү хэл нийгмийн хөгжлийг хөтлөх, урьдчилж харсан хуультай болох ёстой. Цаашдаа улс төрийн тогтолцоо, системийг бүхэлд нь харж, цогц шинэчлэл хийх хэрэгтэй. Энэ нь үндсээр нь шинэчлэх бус, төрд гацаа тээг үүсгээд байгаа Үндсэн хуулийн зүйл заалтаас эхлээд эрх зүйн орчны зохицуулалтуудыг хийх юм. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн систем, тогтолцооны оновчтой хэлбэрийг сонгох, түүнийгээ төлөвшүүлэх, сонгуулийн үйл явцыг ил тод, шударга байлгах, улс төрийн намуудыг төлөвшүүлэх тухай гээд олон цогц асуудал манайд шийдлээ хүлээж байна. Энэ болгоныг эрх зүй, улс төрийн бодлогын хүрээнд зөв чиглэл голдирол руу нь оруулахгүй бол эцсийн дүндээ Монголын нийгмийн хөгжлийн том том зорилтот хөтөлбөрүүд засаглалынхаа гацаа тээгэнд бүдрээд байх юм бол бид нийгмээрээ, улсаараа хугацаа алдаж, хохирох аюул тулгараад байгаа юм. Тиймээс энэ бүхнийг тооцоолж, зөв гарц олж, тухай бүрт нь асуудлыг сайжруулж явах нь зөв.

Р.ОЮУНЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД