Б.Болорсайхан: Залуус хичээж чадвал үндэсний дэвжээ багадахаар байна

2014 оны 10 сарын 24

Б.Болорсайхан НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт нэг жил ажиллаад иржээ. Тус газраас хүний эрхийн үндэсний байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Энэ хүрээнд Ази, Номхон далай, Африк, Америк, Ойрхи Дорнод гээд дөрвөн бүсээс хүний эрхийн үндэсний байгууллагын дөрвөн ажилтныг сонгоход тэрбээр шалгарчээ. Ази, Номхон далайн бүсээс хүний эрхийн 19 байгууллага ажилтнаа нэр дэвшүүлснээс ийнхүү монгол залууг сонгосон нь Б.Болорсайханы чадварыг илтгэнэ. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-д зургаа дахь жилдээ ажиллаж буй түүнтэй ярилцлаа. Тэрбээр өөрийн тухай гэхээс илүүтэй хүний эрхийн талаар ярихыг хүссэн юм.

-Хүний эрхийн дээд комиссарын газар хөтөлбөрт хамрагдах хүмүүсээ ямар шалгуураар сонгодог вэ?

-Эхлээд “А” статустай хүний эрхийн байгууллага хүнээ нэр дэвшүүлнэ. Тэр хүн нь хуулийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, хүний эрхийн үндэсний байгууллагад гурваас дээш жил тасралтгүй ажилласан, Олон улсын зохицуулах хороо, үндэсний болон бус нутаг, олон улсын хүний эрхийн үндэсний байгууллагын талаар мэдлэгтэй байх гэсэн шалгуур үзүүлэлтүүд бий. Мөн НҮБ-ын зургаан хэл, ялангуяа англи, франц хэлээр ярьдаг байвал давуу тал болно. Хүний эрхийн байгууллагад магадлан итгэмжлэлийг Олон улсын зохицуулах хорооноос олгодог. Энэ хороо Парисын зарчмын дагуу шалгуурыг бүрэн хангаж байгаа бол “А”, зарим зүйлийг нь хангаж байвал “Б”, огт хангаж чадахгүй бол “С”-гээр үнэлдэг. Монгол Улсын ХЭҮК таван жилийн хугацаатай хоёр удаа магадлан итгэмжлэгдэхдээ “А” үнэлгээ авсан. Ирэх арваннэгдүгээр сард манай итгэмжлэлийг дахин хэлэлцэнэ.

-Та гадаадын ямар ямар хэлээр ярьдаг вэ?

-Англи, орос хэлний мэдлэгтэй. Хятад хэл судалж байсан ч ярих хэмжээнд сайн эзэмшээгүй.

-НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт хэчнээн байгууллага нэгддэг вэ. Та ямар үүрэгтэй ажиллаж байв.

-Энэ газар бол НҮБ-ын хэмжээнд хүний эрхийн асуудлыг хариуцсан, дэлхий дахинд хүний эрхэм зэргийг түгээмэл байдлаар хүлээн зөвшөөрч, хүндэтгэхийг зорьдог тусгай байгууллага. Чиг үүрэг нь хүний бүх эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих юм. Өөрөөр хэлбэл, Хүний эрхийн зөвлөл, НҮБ-ын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хүний эрхийн олон улсын гэрээгээ биелүүлж үү, хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж байна уу, төр нь иргэнийхээ хөгжих эрхийг хангах, мөн хүний эрхийн боловсрол, эрхтэй холбоотой олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна уу гэдэгт анхаардаг. Жишээ нь, эбола вирусийн халдвар тархах магадлал өндөр байгаа бүс нутаг, эсвэл тархсан улсын иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг нь баталгаажуулах, эмнэлгийн ажилтнуудыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоолоо гэхэд сурч боловсрох, орон байр, цэвэр усаар хангагдах, нийгмийн халамж хүртэх, гэр бүлтэйгээ байх зэрэг эрхийг нь хангахын тулд НҮБ-ын тогтолцоогоор дамжуулж, улс орнуудтай хамтарч ажилладаг.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар Судалгаа, хөгжих эрхийн, Хүний эрхийн олон улсын гэрээний, Улс орнууд дахь үйл ажиллагаа, техникийн хамтын ажиллагааны, Хүний эрхийн зөвлөл, тусгай журмын гэсэн дөрвөн газартай. Би Улс орнууд дахь үйл ажиллагаа, техникийн хамтын ажиллагааны газрын Хүний эрхийн үндэсний байгууллага болон бүс нутгийн механизм хариуцсан хэлтэст ажиллаж байгаад ирсэн. НҮБ нь АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, Швейцарийн Женев, Австрийн Вена, Найробийн Кени хотод албан байртай. Хүний эрхийн дээд комиссарын газар Женев хот дахь албан байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нью-Йорк дахь төв байртайгаа нягт уялдаатай ажилладаг.

-Монголоос таниас өөр хүн тэнд ажиллаж байсан уу?

-Энэ хөтөлбөрт надаас өмнө Монголоос нэг хүн хамрагдсан. Женев хот дахь хүний эрхийн болон олон улсын байгууллагад 30 гаруй монгол хүн ажилладаг гэсэн.

-Хүний эрхийн толгой байгууллагад ажиллаад юу сурав. Монголд хүний эрх хөндлөнгөөс харахад ямар түвшинд байна вэ?

-Хүний эрхийг 100 хувь хангасан, эсвэл огт хангаагүй улс гэж ангилах нь өрөөсгөл. Улс орны түүхэн хөгжил, нөхцөл байдлаас хамаараад зарим нь тодорхой эрхүүдийг сайн эдлүүлдэг хэрнээ зарим эрхийг эдлүүлдэггүй. Жишээ нь, БНХАУ эдийн засгийн хувьд өсөлттэй, өндөр хөгжилтэй улс ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох, эвлэн нэгдэх эрхээр хангадаггүй. Давосын Эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар боловсрол олгож байгаа түвшнээрээ Финланд улс өндөр байна. Ахмад настанд ээлтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдгээрээ Швед улс тэргүүлдэг. Швейцарь улсын хувьд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, хувь хүний орлогоороо өндөр үзүүлэлттэй хэрнээ үүнийгээ дагаад татвар, үйлчилгээний төлбөр өндөр байх жишээтэй. Иргэнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бүрдүүлсэн улс байхад бүрдүүлээгүй улс ч бий. Хүүхдийн эрхийг хангаж байгаа нөхцөл байдлаараа манай улс дунд үнэлгээтэй байдаг. Хүүхдийн эрхийг хангуулахын төлөө ажилладаг ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, зүй бус үйлдл үүд, эцэг эх нь хүүхдийнхээ биед халдах, хүнд гэмтэл учруулах, хүчирхийллийг гэр бүл дотроо нуух зэргээс харвал хүүхдэд эрхийг нь бүрэн дүүрэн эдл үүлэхгүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангааг үйгээс хүмүүс амиа алдаж буй нь хөдөлмөрлөх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь төр эдл үүлж чадахгүй байгааг харуулж байгаа юм.

Манай улсад боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгаа ч эдгээр нь багш нарын цалин, нэмэгдэл, урамшуулал, сургуулиас зохион байгуулж байгаа ажил, халаалт, цахилгаанд зарцуулагддаг. Сургууль, цэцэрлэг барьсан уу, багш нарын ур чадварыг нэмэгдүүлсэн үү, сурагчдыг сургалтын хэрэглэгдэх үүнээр нь хангаж байна уу гэдгээр нь авч үзвэл өөр дүр зураг ажиглагдана. БШУЯ-наас хүүхдийг сурч боловсрох эрхээр хангахын тулд “Ном”, “Авьяас”, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэхдээ бодит байдалд 50 хүүхэдтэй ажилладаг багш, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн орчин ямар байх вэ. Хүүхэд хичээлийн болон бусад цагаар өөрийгөө хөгжүүлж чадахгүй байвал сурч, боловсрох эрх нь зөрчигдөж байна гэсэн үг.

-Манайд хүүхдийн эрх гэр бүлийн орчинд хамгийн их зөрчигддөг гэдэг. Монгол ахуй, уламжлал нь хүүхдэд таван салаа боов өгөхөд хүргээд байна уу?

-ХЭҮК хүүхдийг зодож шийтгэхийг буруу гэж үздэг. Судалгаанаас харвал хүчирхийллийг хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс үйлддэг. Хамгийн хялбар бөгөөд цаг хугацаа хэмнэсэн арга бол хүүхдийг зодож шийтгэх. Учирлаад таниулах нь цаг хугацаа ордог, хүүхэдтэй байнга ажиллахыг шаарддаг ч хүүхдэд эерэг үр нөлөөтэй. Манай эдийн засгийн нөхцөл, илүү цагаар ажилладаг зэргээс болоод эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж чаддаггүй учраас хүүхдийг загнаж, зандрах, зодох, хоол, хувцас гэх мэт хэрэгцээнийх нь юмаар хангаад анхаарал хандуулахгүй орхиход хүргэж байна.

-Монголчуудад нэг хүний эрх нөгөөгөөр хязгаарлагдана гэхээс өөрөөр энэ талаар мэдлэг, ойлголт хомс санагддаг. Гаднын улсад иргэдийнхээ хүний эрхийн боловсролд хэрхэн анхаардаг юм бол?

-Улс орнуудын хувьд сургуулийн өмнөх боловсролоосоо эхлээд бүх боловсролын тогтолцоогоороо тэр хүнд мэдлэг, ойлголт өгөхдөө ямар ур чадвар эзэмшүүлэхээ төлөвлөдөг. Тухайлбал, бага ангид нь зөв, буруу үйлдлийн, дунд ангид нь шударга ёсны, ахлах ангид нь ардчилсан зарчмын талаар ойлголт өгөх жишээтэй. Олон улсын байгууллагын төрөл бүрийн судалгаанаас үзвэл манай улс боловсролын чанартаа түлхүү анхаарах, хийх зүйл их байгаа нь харагдсан. Гадаадынхан соёлтой, боловсролтой, манайхан бүдүүлэг байна гэдэг. Зүй нь таныг хүний чинь хувьд хүндэтгэх ёстой гэдэг ойлголтыг тэдэнд багаас нь төлөвшүүлчихсэн байгаа юм. Улс орнуудад хийсэн судалгаагаар 16-аас дээш насны гурван эмэгтэй тутмын нэг нь ямарваа нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байна. Харин Монголд хоёр эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгаа байдаг. Бусдыг хүндэтгэх, бусдаар хүндэтгүүлэх ойлголтыг хэдэн насандаа олж авсан, түүнийгээ бодит амьдралд үйл хэрэг болгож чадаж байна уу гэдгээрээ хүмүүсийн харилцаа бүс, улсын түвшинд ялгаатай.

-Хүн дэлгүүрт ороод хүссэн зүйлээ авч чадахгүй бол тэр нь хүний эрх зөрчигдөж байгаагийн илрэл гэдэг үнэн үү?

-Эдийн засаг, нийгэм, соёлын тухай олон улсын баримт бичигт амьжиргааны наад захын хэрэгцээгээр хангах тухай заалт бий. Энэ нь хүн амьдрахын тулд өлсөхгүй, цангахг үй, гадаа хонохгүй, хоол хүнс, шим тэжээлийн дутагдалд орохгүй байх нөхцөлийг төр нэн тэргүүнд бүрдүүлнэ гэсэн үг. Өөрөөр бол, хоёр идэхгүй, хоосон хонохгүй, мөр бүтэн, гэдэс цатгалан, орох оронтой, оочих аягатай байлгах үүрэгтэй. Хүний наад захын ийм хэрэгцээг нь хангаж чадахгүй байвал төр эдийн засгийн эрхийг нь бүрдүүлээгүй байна гэж ойлгоно. Манай төр ямар ч тохиолдолд ахиц, дэвшилтэй байдлаар хүний эрхийг эдлүүлэх үүрэг хүлээсэн. Тухайлбал, сурч боловсрох эрхийн хүрээнд хүн амын 97 хувь нь бичиг үсэг тайлагдсан байлаа гэхэд 98, 99 болгох үүрэгтэй.

-Ахмад настнуудын эрх хэр зөрчигдөж байна вэ. Манайд бол тэтгэвэрт гарсан л бол ажилгүй нэгэн болон хувирч, ач зээгээ харан, нийгэмд оролцох оролцоо нь ч багасдаг.

-Ахмадууд сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгаа ч нийгмийн амьдралд чөлөөтэй оролцож чадахгүй, гадуурхагдан, нийгэм, соёлын эрх нь зөрчигддөг. ХЭҮК ахмадуудыг нийгмийн амьдралд татан оролцуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, соёлын эрхийг нь эдлүүлэхэд анхаардаг. Бусад улсын хувьд ч ахмад настнууд нь эмзэг нөхцөлд, гэр бүлийн гишүүдээс хараат, эсвэл гэрийнхэн нь асрамжийн газарт өгөх зэргээр нийгмээс гадуурхагдаж, эрх нь зөрчигддөг. Өнгөрсөн долдугаар сард болсон Хүний эрхийн зөвлөлийн чуулганаар ахмадуудын эрхийн чиглэлээр судалгаа явуулж, 2016 онд тайлагнах үүрэг өгсөн. Үүнд тулгуурлаж, ахмад настны эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ гарах байх.

-Улс орнууд залуусаа дэмжих чиглэлээр ямар ажил хийж байна. Бид юунаас нь суралцаж, юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ?

-Улс орнууд залуучуудаа үндэсний хэмжээнд чадавхижуулахаас гадна бүс нутаг, олон улсын түвшинд гаргаж, тэднийг улсынхаа нүүр царай болгох бодлого баримталж байна. БНСУ-ын хувьд улсынхаа соёлын үнэт зүйлсийг түгээх, танин мэдүүлэх зорилгоор “К-Pop” соёлын довтолгоо эхлүүлсэн. Мөн боловсролтой залуусыг үндэсний хэмжээнд гэлтгүй олон улсад ажиллуулах талаар хэдэн жилийн өмнө бодлогын түвшинд ярьж байсан бол одоо бодит үйл хэрэг болчихож. Үүний жишээ, Ази, Номхон далайн бүс дэх ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн газрын боловсон хүчний олонх нь БНСУ-ын иргэд байна. Энэтхэг улсын боломжтой айлын хүүхдүүд нь гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч, тэндээ амьдрах болсон. Үүний эсрэг тус улсын Засгийн газар төрийн өмчит сургуулийнхаа чанарыг сайжруулахад анхаарч, үндэсний боловсон хүчнээ бэлтгэсэн туршлага байна. Манай улсын хувьд үндэсний хэмжээнд залуучуудаа сайтар бэлтгээд, дэлхийн тавцанд гаргаж, Монголоо таниулах боломжтой. Хүний эрхийн дээд комиссарын газарт ажиллаж байгаа хүмүүсээс монголчууд мэдлэг, чадварын хувьд дутах юм байхгүй. Хэлний бэрхшээл л тулгарч байсан. Залуучууд хичээгээд, НҮБ-ын 2-3 хэлийг сайн эзэмшиж чадвал үндэсний дэвжээ багадахаар байна.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.85 Ийм залуус монголд олон болох болтугай! Амжилт!
203.194.114.184 Hvnii erhiin duu hooloi bolj bga bolorsaihand amjilt hvsi
202.179.20.225 mundag2
24.5.240.196 mundag er boljee. za tanaih ni bugd iim humuus shuu dee
202.72.245.59 Manai bagsh mundag shuu ajliin amjilt husey!
202.229.103.145 sain bna. medleg bolovsroltoi mongol zaluuchuud ene met ulsiinhaa neriig undurt urguj bgaad baharhaad barahgui n
150.129.141.24 Угаасаа л мундаг залуу л даа...
103.229.122.160 сайхан ярилцлага байна. сонин хэвлэлээр тараах хэрэгтэй. хүүхэд, залуусынхаа төлөө дунд анхаардаг гэдэг дүгнэлт их үнэнд ойртож байна. анхааралтай дунд шүү
202.21.113.140 Мундаг хэлжээ. Сайхан ярилцлага болж...
124.158.88.13 Mundag sain bagsh, sain bolovson huchin bna da