ДРАМЫН ДӨРӨВ “КОММУНИСТ” БАЙЖЭЭ

2014 оны 10 сарын 24

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг нар “Драмын дөрөв” хамтлагаа байгуулснаас хойш есөн жил өнгөрчээ. Тэд ирэх жилийн есдүгээр сард 10 жилийн ойгоо тэмдэглэх гэнэ. Тухайлбал, дөрвөн залуугийн нөхөрл өлийг харуулсан кино бүтээж гол дүрд нь тоглох юм байна. “Тэнгэрийн хүү” жүжгийг бичсэн Б.Цогнэмэх кино зохиолыг нь бичсэн аж. Энэ удаагийн бүтээлийг Н.Наранбаатар найруулахгүй бөгөөд одоогоор хэн нэгнийг сонгоогүй аж. Мөн найруулагч, жүжигчдийн давуу талыг харуулсан цомог гаргаж, уран бүтээлийг нь сонсох дуртай хүмүүст зориулж тоглолт хийх юм билээ.

• Тэд анх 2003 онд “Коммунист” нэртэй хамтлаг байгуулан “Мэргэжлийн жүжигчид дуулж байна” улсын уралдаанд “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны дууг дуулж тэргүүн байр эзэлжээ. Гэхдээ анхны цомгоо гаргасан 2005 оны есдүгээр сарыг албан ёсоор хамтлаг байгуулсан үе гэж тооцдог аж.

• “Драмын дөрөв” нэрийг хүмүүс өгсөн гэнэ. Тэд анх Эби, Пара, Амгаа, Боогий гэсэн тус тусын нэрээр дуулж байгаад “Сүүлчийн бүжгийг чамд үлдээе” дууг дуулахдаа “B-4” буюу “Бид дөрөв” нэрээр цацжээ. Гэсэн ч хүмүүс “Драмын дөрөв” хэмээн дууддаг байжээ.

• Есөн жилийн хугацаанд тэд хоёр цомог, хоёр тоглолт хийжээ. Анхны цомог “Хайрын дурсамж”- аа 2005 оны есдүгээр сард гаргаж, 2006 онд “UB palace”-т цомгоор нэрлэсэн театрчилсан тоглолт хийсэн аж. “Бүсгүй чамд” цомгоо 2008 оны арваннэгд үгээр сард худалдаанд гаргаж, дараа жил нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тоглолт хийсэн байна. Анхны цомог нь 15 дуутай бол удаах нь 19 бүтээлтэй.

• Монголд Төрийн шагналт гишүүнтэй хоёрхон хамтлаг байдгийн нэг нь “Драмын дөрөв”. Өнгөрсөн онд Н.Наранбаатар эл цолыг авсан бол “Камертон”-ы Д.Болд 2011 онд Төрийн шагнал хүртсэн.

• Тус хамтлагийнхан дөрвүүлээ Алтан гадас одонтой. Хамгийн анх Пара буюу Н.Наранбаатар 2006 онд авч байжээ.

• “Драмын дөрөв”-ийнхнөөс тайзнаа хамгийн олон дүр бүтээсэн нь С.Болд-Эрдэнэ. Тэрбээр жүжгийн 50 орчим гол, 10 гаруй туслах дүрд тоглосон гэнэ.

 

2005 оны аравдугаар сарын 15

Г.ЭРДЭНЭБИЛЭГ

Төрсөн он сар өдөр: 1977.10.03

Хамтлагийн дуунуудаас хамгийн дуртай нь: “Сүүлчийн бүжгийг чамд үлдээе”.

Гутлын хэмжээ: 42.

Авах дуртай бэлэг: Сэтгэл шингэсэн бэлэг.

Хообий: Олон төрлийн спортоор хичээллэх дуртай.

Г.АМГАЛАНБААТАР

Төрсөн он сар өдөр: 1978.11.25

Хамтлагийн дуунуудаас хамгийн дуртай нь: “Сүүлчийн бүжгийг чамд үлдээе”.

Гутлын хэмжээ: 41.

Авах дуртай бэлэг: Гэнэтийн бэлэг.

Хообий: Дууны ая, шүлэг зохиох.

Н.НАРАНБААТАР

Төрсөн он сар өдөр: 1975.03.09

Хамтлагийн дуунуудаас хамгийн дуртай нь: Өөрийн дуулсан “Сэтгэлийн үг”.

Гутлын хэмжээ: 42.

Авах дуртай бэлэг: Өгсөн хүн нь дурсагдахаар, он удаан жилийн настай бэлэг.

Хообий: Уран зохиолын ном цуглуулдаг. Цалин буух бүрт нэг ном худалдан авдаг. Биллиард тоглох, танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэх, эрдэмтэн мэргэдээс ертөнцийн сонин хачныг сонсож, үзэл бодлоо хуваалцах дуртай.

С.БОЛД-ЭРДЭНЭ

Төрсөн он сар өдөр: 1976.06.29

Хамтлагийн дуунуудаас хамгийн дуртай нь: “Шүтээн”

Гутлын хэмжээ: 41

Авах дуртай бэлэг: Бэлэг өгөхийг үнэхээр хүсэн эртнээс төлөвлөж сэтгэлээсээ өгсөн бол бүгд гоё.

Хообий: Усанд сэлэх, ууланд авирах дуртай.

Б.ДӨЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
115.215.228.241 Hamgiin goe zaluu:Erdenebileg!