Газрын үнэлгээтэй холбоотой 191 сая төгрөгийн зөрчил илэрчээ

2014 оны 10 сарын 23

  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйл ажиллагааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгажээ. Уг шалгалтыг түүврийн аргаар явуулсан ч багагүй зөрчил илэрсэн байна. Нийслэлд хамгийн их маргаан дагуулдаг асуудлын нэг нь газар олголт. Жирийн иргэнд бус томоохон аж ахуйн нэгж, эрх бүхий хүмүүст зориулалтын бус газрыг хууль бусаар олгосноос тэнд нь барьж буй барилга, байгууламжид хөдөлм өрийн аюулгүй байдал алдагдан, осол гарсан нь цөөнгүй. Шалгалтын явцад газрын үнэлгээтэй холбоотой 191 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан “Дуудлага худалдаа буюу төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох журмыг мөрд өөг үй тохиолдол бий. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ингэж газар авсан аж ахуйн нэгжүүдээр дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ийм зөрчил гарчээ. Арилгаж болно. Графикийн дагуу төлж байгаа” гэв.

Өмчийн харилцааны газрын дотоод хяналт тааруу, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар олгож хэвшээгүй, гэрчилгээний хугацаа сунгах, бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан хүний материалыг бүрэн аваагүй, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй байжээ. Үүнээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, гэрчилгээ олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн, эсэхийг харгалзахгүй, газрын мэдээллийн санд ямар хүн, ямар захирамж тушаал, захирамжийн дагуу бүртгэсэн нь тодорхойгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Эдгээрийг арилгуулахаар нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Сонгинохайрхан, Сүхбаатар, Багануур, Баянз үрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд албан шаардлага өгчээ.

Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт газрын кадастрын мэдээллийн санд эрх бүхий албан тушаалтнаас бусад хүн нэвтрэхийг хориглох санал хүргүүлэх, мөн нийслэлийн Өмчийн харилцааны газарт буруу үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол аль газрыг ямар аж ахуйн нэгжид хууль бусаар олгосныг, ийм шийдвэр гаргасан хариуцлагагүй албан тушаалтны нэрийг олон нийтэд зарлахаа мэдэгдсэн юм.

Ч.ЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД