Гэрт биш, Төрийн ордонд суултаа үргэлжлүүлнэ гэв

2014 оны 10 сарын 23

  “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн, МАН-ын Шинэчлэлийн хорооноос өчигдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. Төрийн ордны баруун талд гэр барьж, улс төрийн суулт хийж байсан залуус тэмцлээ гадаа биш, Төрийн ордонд үргэлжлүүлээр шийдсэн гэдгээ дуулгалаа. Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын гишүүдтэй нэгбүрчлэн тулж харилцах гэнэ. Хэвлэлийн хурлын эхэнд МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан “Улс төрийн суулт хийсэн энэ хугацаанд бид 11270 иргэний гарын үсгийг цуглуулсан. Нийгмийг хамарсан гурван удаагийн цуглаан хийсэн, мөн тооны хэвлэлийн бага хурал хийсэн. Улмаар олон нийт, иргэдийн санал асуулгын үр дүнд тулгуурлаж, Нэгдсэн хөдөлгөөн, Шинэчлэлийн хорооны зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар бидний шаардлагыг дэмжсэнээр УИХ-д энэ асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны үр дүн” гэж ярилаа.

Төрийн бус 58 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн “Суулт зарласан сар шахмын хугацаанд цагдаагийн байгууллагын зүгээс удаа дараа дарамт шахалт ирж байсан. 28 удаа мэдэгдэх хуудас авч, 2-3 удаа торгуулсан. Бидний хүсэл бол зөвхөн Алтанхуяг гэдэг хүнийг суудлаас нь авч хаях гээд байгаадаа ч гол нь биш. Иргэд эх орондоо сайхан амьдрахад саад болж байгаа, бусармаг үйл ажиллагааг дэвэргэдэг, ард түмнээ боддоггүй увайгүй эрх баригчидтай хатуу тэмцэхийг зорьж байна” гэж ярилаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ёстой гэдэг байр сууриндаа тэд хатуу зогсож буйгаа хэлж, цаашид тэмцлээ үргэлжлүүлэн гэдгээ илэрхийлэв.

М.ТЭРГЭЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.103 100
203.194.118.117 Zaluusiin ner nuuriig gutaasan nogiin shog jijighen man ve. Ta nart darga suudal oldohgui baih aa.
202.126.91.152 malnuud bas zavtai tegeed hen erunhii said boloh yum ednii neg uu