Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдээ тайлбарлав

2014 оны 10 сарын 23

  Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа. Завсарлага авахаас өмн ө Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачлагч гишүүдээс танилцуулах ёстой байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн хүсэлтийг хүлээн авснаар хуралдаан өндөрлөсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нар Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл үүдийг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Юуны түрүүнд тэд эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар онцолсон. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо алдагдаж, өр зээл их хэмжээгээр авч, үр ашиггүй зарцуулсны улмаас эдийн засаг бүх түвшиндөө хүндэрч, ард түмний амьдрал уруудан доройтсон гэсэн юм. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хоёрхон жилийн дотор 2.7 дахин бууруулсан хэмээн үндэслэлдээ дурджээ. Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг хууль зөрчсөн хэмээн буруутгаж буй. Тухайлбал, Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга нарын томилгоо нь хууль бус гэж үзэж байгаа аж.

Тогтоолын төсөлд “Ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргасан шийдвэрүүдээ хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч хүчингүй болгож байсан, эсвэл Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн болохыг нь тогтоосон шийдвэр гаргаж байсан зэрэг нь ёс төртэй улс оронд бол Ерөнхий сайд нь өөрөө чөлөө хүсэх хангалттай үндэслэл юм” гэжээ.

Мэдээллийн үеэр бүлгийн дарга С.Бямбацогт “Ерөнхий сайдыг огцруулахаар 28 гишүүн гарын үсэг зураад байгаа. Одоо дахин 10 гишүүн гарын үсэг зурж нэгдэхээ мэдэгдсэн” гэсэн юм. Харин аль намаас хэн гарын үсэг зурсныг тодруулахад хариулт өгсөнгүй. МАН-ын зүгээс Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг шийдсэний дараа сайд нарыг томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
75.70.81.100 Элбэгдоржийг ерөнхий сайд болгохгүй бол болохгүй байнаа. Төсөвийн мөнгө хулгайлах өөр сайхан боломж амлалт олдохгүй байнаа. Дүлзэнгүүд өлсөөд байна. Шудрага байцгаая ггэж хошгорцгое!
75.70.81.100 Элбэгдоржийг ерөнхий сайд болгохгүй бол болохгүй байнаа. Төсөвийн мөнгө хулгайлах өөр сайхан боломж амлалт олдохгүй байнаа. Дүлзэнгүүд өлсөөд байна. Шудрага байцгаая ггэж хошгорцгое!