“АРЕВА”-Д “БОГТЛОГДСОН” СҮХБААТАР

2014 оны 10 сарын 23

Цөмийн эрчим хүч ашигладаг, цөмийн зэвсэгтэй орнуудад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцдэг ураны асуудал монголчуудын хувьд эмзэг сэдэвт тооцогдож эхэлсэн. Хяналтгүй уурхайн балгаар хордсон, хордоогүй хэмээн хоёр талцуулсан дуулиан 2012 онд Дорноговийн Улаанбадрах суманд амилж, уран олныг нойрноос сэрээсэн нь энэ. Дуулиантай зэрэгцэн засаг хяналтгүй олгосон ураны лицензээ бүртгэж, цаашлаад эдийн засгийн хямралаас гарахын тулд энэхүү ашигт малтмалыг олборлоно, ашиглана гэв. Ураны тусгай зөвшөөрлийн талаар нэг ч үг цухуйлгаагүй эрх баригчид энэ үеэс Сүхбаатар аймгийн ураны нөөц бүхий газар нутгийг Францын “Арева” компанид “богтолж” өгснөө хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч эрх баригчдын энэ төлөвлөгөөг ураны нөөц илэрсэн аймаг, орон нутгийн иргэд эсэргүүцсээр байгаа.

Ураны хайгуулын лиценз олноор олгогдсон аймгийн нэг нь Сүхбаатар. Тус аймаг 13 сумтай. 2008 онд Ашигт малтмалын газар тус аймгийн Түмэнцогтоос бусад 12 сумын нутаг дэвсгэрт буюу аймгийн нийт нутгийн 15 орчим хувьд ураны хайгуулын 19 лиценз олгосон байдаг. Үүний 16-г Францын “Арева” группийн охин компани “Кожеговь”, хоёрыг “Монгол уранинум”, нэгийг нь “Гурван сайхан” компани эзэмшдэг. Тус компаниуд 2008 онд С.Баярын Засгийн газрын үед хайгуулын лиценз авч, 2012 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй юм. Тэд хоёр жилийн өмн өөс уран олборлон, Сүхбаатар аймгийг, цаашлаад Монгол Улсыг хөгжүүлэх “Дарьганга-24” төсөл гээчийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ хэмээн ярьж яваа. Өнгөрсөн оноос “Кожеговь” компанийнхан Сүхбаатар аймгийн Онгон, Халзан, Асгат, Эрдэнэцагаан сумын нутагт хайгуул хийж, орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарсан талаар манай сонин мэдээлсэн. Энэ дугаартаа уран тойрсон асуудлаар тус аймгаас бэлтгэсэн сурвалжлагаа хүргэж байна.

“ХУДГАА АШИГЛУУЛЧИХ, МОТОР ӨГЬЕ”

Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул эхлүүлсэн “Кожеговь”-ийн хээрийн хайгуулын анги 2012 оны зунаас Онгон сумын нутагт өрмийн ажил эхлүүлжээ. Нүүдлийн байшин, гэр, ашиглах техник, тоног төхөөрөмж, сансрын антенн, интернэт зэрэг ажиллах бүхий л боломжоо хангасан “Кожеговь”-ийн хайгуулын анги хоёр жилийн хугацаанд тус сумын нутаг Бор хошуу, Таван уул, Хөндлөн, Хонхор, Хужиртад хайгуул хийжээ. Харин тэдэнд нутгийн иргэд таатай хандаагүй юм байна. Орон нутгийн иргэд, малчид тэднийг байн байн эргэж, ямар зорилготой явааг нь сонирхон, байцаасны эцэст амнаас нь “Усны нөөц тогтоох, худаг гаргах ажлаар яваа” гэсэн үг унагаажээ. Удалгүй “Кожеговь”-ийн өрмийн техник зоосон газраас ус уусан цөөнгүй мал үрэгдэж эхэлснээр тэдний зэс цухуйсан байна. Орон нутгийн мал эмнэлгийнхэн “Мал өвс ногооны хордлогоос болж үхээгүй” гэсэн хариуг Улаанбаатараас малчдад ирүүлсэн гэж хэлсэн нь тэднийг “Уран гэж ямар ид шидтэй ашигт малтмал вэ” гэх эрэл хийхэд хүргэжээ. Уран дагасан сэдэв Дорноговийн Улаанбадрахын дуулиантай холбогдож байгааг олж мэдсэн малчид хээрийн ангийнханд хайгуул хийх болгомж олгохоос татгалзаж эхэлсэн юм байна. Гэвч “Кожеговь” компанийнхан хавар, зун, намар нь айлын өвөлжөө орчимд өрмийн ажил хийж, зарим малчныд хэдэн өдрөөр саатан, “Худгаа ашиглуулчих, оронд нь мотор авч өгье” гэх зэргээр “шаналгасан” тохиолдол ч гарчээ.

Хэрэг явдлаас үүдэн Онгон сумын малчид “Хээрийн ангийг малчдын бэлчээрийн бүс нутагт ураны хайгуул хийлгэхгүй байх, хэнээс, ямар зөвшөөрөл авч ирсэн болохыг тодруул” хэмээн сумын Засаг дарга, ИТХ-ын даргаасаа шаардаж байгаа бол орон нутгийн удирдлагууд малчдад “Бид мэдэхгүй, дээрээс шийдсэн” гэх бүрхэг хариу барьж, амиа аргацаах болжээ. Иргэддээ “Энэ бол ураны хайгуул. Үүнийг тэр зөвшөөрсөн” гэх үнэн хариулт өгч чадаагүй байгаа сумдын Засаг дарга нарыг “дээрээс” тушаал өгсөн “нууц эзэн” нь ихээхэн айлгадаг бололтой юм.

ЧУЛУУН ХӨШӨӨ ЮУГ ӨГҮҮЛЭВ

“Кожеговь” компани Сүхбаатар аймгийн сумдад хайгуулын ажил хийснээс хойш сумдын хөгжилд зориулж мөнгө хандивласан, түүнийгээ орон нутгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн гэж ярьдаг. Онгон суманд гэхэд 20 гаруй сая төгрөг өгсөн гэж тус компанийн төслийн удирдагч Б.Эрдэнэбилэг орон нутгийн телевизэд ярилцлага өгсөн удаатай. Гэвч сумдын Засаг дарга нар, цаашлаад аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ч “Кожеговь” компаниас нэг ч төгрөг авч байгаагүй” хэмээн үгүйсгэсэн юм. Ийм зөрүүтэй мэдээлэл Сүхбаатар аймгийнхны дунд таавар болоод байна. Хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж буйг мэдэх аргагүй энэ оньсогыг Онгон сумынхны ундны усны гол цэг Хавиргын булагийн эхэнд босгосон гантиг чулуун хөшөө л гэрчилж магадгүй юм. Тэрхүү хөшөөнд Хавиргын булагийг хайрлаж хамгаалах ажлыг ЗДТГ санаачилж, “Кожеговь” ХХК санхүүж үүлж, “Баянбогд Сончин” ХХК гүйцэтгэсэн гэж бичсэн байгаа. Өнгөрсөн зун “Газар нутгийн бүрэн байдал, удмын сангийн аюулгүй байдал, монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг” хэмээн өөрсдийгөө тодотгодог иргэний нийгмийн байгууллагууд ураны хор хөнөөлийн талаар нутгийн иргэдэд сурталчилгаа хийж, тус компанийн хайгуулын хоёр ангийн ажилчдын байрладаг арав гаруй гэрийг буулган, ханыг нь хашаанд хураасан байдаг.

Өнгөрсөн сарын сүүлчээр “Кожеговь” компанийнхан Онгон суманд эргэн ирж, “Эрдэнэцагаан сум руу явна, сумын төвөөс баруун урагшаа арав гаруй км-т зоосон өрмийн хоёр цооногийг нөхөн сэргээнэ” гэж хэлээд гэрийн ханануудаа аваад явжээ. Тус компанийнхан Бор хошуу гэх энэ газарт өрмийн ажил явуулснаас хойш ус асгарч, газар зөөлөрсний улмаас хээрийн ан амьтан, айлын тэмээ, үхэр нийлсэн 30 гаруй мал, амьтан шаварт зоогдож үхсэн юм байна. Хайгуулын ангийнхан үхсэн мал, амьтныг шинжилгээнд хамруулалгүй, өрмийн цооногоос хол биш, арван метр хүрэхгүй газарт нүх ухаад булчихаж. Манай сурвалжлах хэсэг энэ сарын 19-нд тус газарт очсон бөгөөд биднийг очиход дахин ус асгарахаас сэргийлж, тусгайлан бетон цутгаж хамгаалах учиртай өрмийн цооногийг сул шороогоор булж, өрөм зоосон газарт мод зоон, тэмдэг тавих төдий аргацаажээ. Шаварт зоогдож үхсэн малын хохирлыг тэд төлөөгүй болохыг орон нутгийн иргэд мэдээлсэн юм.

УРАН ХАЙГЧИД АЛТАН-ОВООГ ЗҮГЛЭВ

Нутгийн иргэд ураны хайгуул эхэлснээс хойш сумдад хачин сонин явдал тохиолдох болсон талаар ярьж байна. Тухайлбал, 2012 оны зун Халзан сумынхан нутгийнхаа шүтлэгтэй Халзан уулыг тахиж, сүртэй наадам хийсэн аж. Гэвч энэ тахилгаас сумын Засаг дарга нь гэртээ эргэж ирээгүй, тахилгын үеэр бие нь муудан нас барсан гэнэ. Үүний дараа жилийн зун тус Халзан суманд аянга бууж, ганцхан ЗДТГ-ын байр хэлмэгдэж, энэ барилгаас бараг зомгол ч үлдэлгүй шатсан гэж байгаа. Гэтэл өнгөрсөн зун золгүй явдал дахин тохиолдож, шинэ Засаг дарга нь өөд болсонд нутгийн иргэд эмзэглэх болжээ. Юутай ч Онгон сумын иргэдээс гэрээ салгаж авсан “Кожеговь” компанийн хээрийн анги 20-ны өдөр Дарьганга суманд очсон байв. Тус сум төрийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар байрладаг. Халх даяар шүтэж, биширдэг Алтан-Овоонд дөрвөн жилд нэг удаа төрийн тахилга үйлддэгийг мэдэхгүй хүн байхгүй.

Харин Сүхбаатар аймгаас уран хайх, цаашид олборлолт явуулах бүс нутагт Дарьганга багтсан бөгөөд энэ бүсийг хамарсан лицензийг АлтанОвоо биш Хүйтэн уул нэрээр олгосон байх юм. Энэ зөвшөөрлийн дагуу “Кожеговь” компани АлтанОвооны хойд талаас эхлэн баруун хойшоо Дунд нарт, Шүүт гэх газраар цацраг идэвхт бодис хайх юм. Энэхүү зөвшөөрөл мөн л нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Ураны эрэл хайгуултай холбоотой асуудлаар Онгон сумын иргэд болон Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн байр суурийг хүргэе.


Онгон сумын V багийн иргэн Х.Хадбаатар:

Ураны хайгуул эхэлснээс хойш манай аймгийн малчдын эрх ашиг хөндөгдөж, газар нутгийн бүрэн бүтэн байдал эвдэгдэх нөхцөл үүссэн. Шийдвэр гаргадаг хүмүүс цацраг идэвхт бодисын хайгуул орон нутгийн иргэдийн хувь заяанд сөргөөр нөлөөлөх үү гэдэг талаас харахгүй байх шиг байна. “Онгон дагшин төв” ТББ манай сумын 400 иргэний гарын үсэгтэй эсэргүүцлийн бичгээ Цөмийн энергийн газарт явуулсан. Тэндээс “Бид яахаа мэднэ” гэсэн утгатай хариу авсан. “Кожеговь” компани манай суманд миний мэдэхийн дөрвөн өрөм тавьсан. Малын бэлчээрт өрөмдлөг хийсэн. Гүний ус хөрсийг зөөллөж, түүнд нь хээрийн ан амьтан, айлын мал үхсэн тохиолдол гарсан ч тоохгүй байна лээ.

Хариуцаж байгаа франц мэргэжилтэн мал, амьтан ямар шалтгаанаар үхсэнийг мэдэхгүй гэсэн. Бид бол тэднийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Тэд мал нь үрэгдсэн иргэдийн хохирлыг барагдуулалгүй саяхан Эрдэнэцагаан сум руу явсан. Тэдний хээрийн анги нь ирэхдээ ч, явахдаа ч шөнө нүүдэг юм. Хулгайн шинжтэй байгаагаас ялгаагүй санагддаг. Уран үнэхээр сум орон нутагт хэрэгтэй, ирээдүйтэй юм бол ажлаа ил тод хийх ёстой. Яагаад иргэдээс мэдээллээ нуугаад байна вэ гэдэг нь сонин байна.

 

“АРЕВ”-ГААС НЭГ ЧИХРИЙН ЦААС АВСАН БАЙВАЛ НАСААРАА ШОРОНД СУУЯ

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:

  -Сүхбаатар аймагт олгогдсон ураны лиценз, эрэл хайгуулын ажлыг танай сумын иргэд эсэргүүцэж байна. Энэ талаар аймгийн удирдлага ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсад ашигт малтмалын асуудлыг зохицуулах хоёр хууль бий. Нэг нь Ашигт малтмалын тухай, нөгөө нь Цөмийн энергийн тухай хууль. Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байгаа лиценз, тусгай зөвшөөрлийг орон нутгийн ИТХ болон бусад байгууллага зохицуулаад байж болно. Харин Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулах лиценз зөвшөөрөл бол Засгийн газар, УИХ-ын мэдлийн асуудал. Засгийн газар өгсөн зөвшөөрлийнхөө хүрээнд хяналт тавина. Орон нутагт эрх мэдэл байхгүй. Асуудлыг хүндрүүлж буй нэг зүйл бий. Энэ бол ТББ-ууд. Тэд орон нутаг, байгаль дэлхийг хамгаалах биш шантаажлах хэлбэрт шилжсэн. Өнгөрсөн зун миний өрөөнд бохь зажилсан, шорт өмсөж, ээмэг бөгж зүүсэн 10-20 хүн камер бариад орж ирсэн. Уулзах гэж байгаа бол цаг аваад, хүлээж байгаад ярья гэсэн. Аль нэг даргын өрөөнд ингэж ороод, айлгаад сурчихсан юм байна. Харин бид бол айхгүй.

-ТББ, иргэний хөдөлгөөнийхөн мөнгө нэхдэг гэсэн ойлголт байдаг нь үнэн. Таны өрөөнд орж ирсэн хүмүүс мөнгө нэхсэн үү?

-Уран хортой хоргүй, Сүхбаатар аймгийн хэмжээнд ашиглана, ашиглахгүй гэдгийг ярихдаа тулбал бид ТББ-аас тусламж авахгүй. Ард иргэдийнхээ саналыг авч, өөрсдөө хамгаалж чадна. Бодоод үз, Сүхбаатар аймгийг, Онгон сумыг мэдэхг үй хүн GPS тавьж ирээд, энд ураны эсрэг тэмцэнэ гэж байгаа нь гамшиг. Байдал хүндрээд, ард иргэд санал тавибал бид хяналтаа тавина. Хэн гэдэг нь танигдахгүй, нүүрэндээ масктай хүн намайг гадуур ажилтай явахад манай ЗДТГын байрны гадаа ирээд “Батсуурь аа, гараад ир, чи ураныг дэмжээд, “Арева”-гаас мөнгө авсан” гэж хашгираад, “Батсуурь арынхаа өрөөнд байна, айгаад гарч ирсэнгүй” гэж ярилцлага өгч байгаа юм. Өнөөдөр нийгмийн сэтгэл зүй уран хортой гэсэн айдастай байхад далимдуулж, бужигнаан үүсгэж болохгүй.

-Дарьганга, Онгон сумаар орлоо. Иргэд ураны хайгуулыг эсэргүүцэж байна. Онгон дахь хайгуулын талбайд мал, ан амьтан үхсэн мэдээ ч байна. Аймгийн Засаг даргын хувьд Танд энэ мэдээлэл ирсэн биз дээ?

-Манай иргэдээс урантай холбоотой гомдол ирээгүй. Тийм байхад мал хуй нь үхлээ хатлаа гэсэн мэдээ тараагаад, интернэтээс хоёр толгойтой хонь, малын зураг олоод хүмүүсийн тархийг угааж болохгүй. Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эрх орон нутагт байхгүй. Онгон суманд өрөмдлөг хийсэн газарт очсон. Хайгуул хийсэн газраас ус гарсан, шинжилгээнд өгөхөд цэвэр байсан. Гэтэл иргэд “Хүүе ийм сайхан бэлэн ус битгий тагла” гэж гуйсан. Ингээд ангасан мал шаварт шигдсэн. Тэгмэгц тор татсан, мал нь мөн л торонд орж үхсэн. “Кожеговь”-ийн тайланд бий.

-“Кожеговь” орон нутагт, Засаг дарга нарт мөнгө өгөөд байгаа мэдээлэл байна?

-Хэрвээ би “Арева”-гаас нэг чихрийн цаас авсан байвал насаараа шоронд сууя. “Кожеговь” аймгийн хөгжилд нэг ч төгрөг өгөөгүй. Тухайн сумандаа өгдөг байж мэднэ. Аймгийн ЗДТГ-т ажлын тайлангаа өгдөг. Тэнд ийм тэмдэглэл байхгүй.

Үргэлжлэл бий.

Дараагийн дугаарт Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас хийсэн сурвалжлага болон Цөмийн энергийн газар, “Арева” компанийн байр суурийг хүргэх болно

 

Д.ОТГОНЖАРГАЛ

Хавиргын булагт босгосон хөшөө

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.142 ХАЙГУУЛ ХИЙХ ГЭЭД ОЧВОЛ ШУУД БУУДАЖ АЛ.
112.72.13.142 ЕБАНЫЙ КИТАЙЦ
103.10.22.148 Та юу гэж бодож байна ...Ураны хүдэр олборлохыг хориглосон хууль яаралтай гаргах хэрэгтэй. Хүхрийн хүчлийг хэдэн мянган тН -р гарын хөрсэнд цутгаж уусгаж авна. Өнөөдрийн үмххэн өөхний төлөө хэдэн мянган жил амьрдах хойч үедээ нүгэл, харуусал үлдээх хэрэггүй. Энэ хэдэн улс төрч мөнгөний төлөө хүн алахаас ч сийхгүй хэдэн хүнийг бурхан цээрлүүлэг
182.160.45.39 europe americaas huugdsun company nar l mongol ru zvgleed bh shig
202.131.234.242 112.72.13.119-өө энэ Отгонжаргалын тэр хүмүүстэй архидаад явж байсын. Мөнгө нэхсэн баримттай нь чи аваад ирэх үү. Би бичээд өгөх үү. Гол нь баримт чинь хэрэгтэй байхын
202.5.206.35 Нутаг усаа хамгааласан дорвин сайн нийтлэл болжээ.Байгаль орчноо ан амьтан болон ургамал амьтан шороогоо хайрлах тухай фб болон твитерр хуудснаа бичээд л байгаа ер нэг хөдлөж ямар нэг зүйл хийх цаг нь болжээ.
112.72.13.119 Энэ Отгонжаргал гэж галзуу бас бүдүүлэг хүүхэн өөртөөгөө таарсан Хөдөлгөөний гэх хэдэн эрчүүдтэй нийлээд энд тэнд архидаад явж байсан. Аревагаас 100 саяыг нэхсэн гэл үү. Та нарт өгөхгүй ээ. иймэрхүү балай юмнуудад өгч байхаар Аревагийнхан нутгийн малчдад худаг барьж өгсөн нь дээр шүүү. Иймэрхүү рекетчдыг үзэн ядсандаа тэсэлгүй бичлээ
112.72.13.119 Энэ Отгонжаргал гэж галзуу бас бүдүүлэг хүүхэн өөртөөгөө таарсан Хөдөлгөөний гэх хэдэн эрчүүдтэй нийлээд энд тэнд архидаад явж байсан. Аревагаас 100 саяыг нэхсэн гэл үү. Та нарт өгөхгүй ээ. иймэрхүү балай юмнуудад өгч байхаар Аревагийнхан нутгийн малчдад худаг барьж өгсөн нь дээр шүүү. Иймэрхүү рекетчдыг үзэн ядсандаа тэсэлгүй бичлээ
112.72.13.119 Энэ Отгонжаргал гэж галзуу бас бүдүүлэг хүүхэн өөртөөгөө таарсан Хөдөлгөөний гэх хэдэн эрчүүдтэй нийлээд энд тэнд архидаад явж байсан. Аревагаас 100 саяыг нэхсэн гэл үү. Та нарт өгөхгүй ээ. иймэрхүү балай юмнуудад өгч байхаар Аревагийнхан нутгийн малчдад худаг барьж өгсөн нь дээр шүүү. Иймэрхүү рекетчдыг үзэн ядсандаа тэсэлгүй бичлээ
103.10.23.196 Batsuuri chi zailaarai
128.231.10.253 Buh Afrik tiviig horduulaad tendeesee hoogdood Mongol-d orj irsen Areva company-g zailuulah heregtei.
112.72.13.187 Za daa. Ene sain duryn baiguullaguudyg chiny ovoo shudarga uilsiin toloo yavdag gej oilgodog bailaa. Getel zarim ny zugeer l money hiih sonirholtoi heden noxduud chononuud honi yamaany bag zuuchiheed l engiin manuusyn setgel zuigeer toglodog yum bilee. Zasag darga bol yag l unen baidlyg helsen baina. Tuund yamar ch buruu alga baina daa. Humuus ee, nudee neegeed hen ny hen be gedgiig zøv yalgatsgaaya aa
150.129.143.230 Batsuuri 2 nuurtei archaagui gar baina daa. Areva olon gazariig buzarlaj horduulj baisan gesen barimt uud baidag, Internet uhaad sudlaad uzeechee. Zugeer l naad novshnuudaa zailuul. Ongon, Halzan, Dariganga, Naran zereg goviin sumd belcheer ovs us talhigdaad hetsuu bolvol sergeh argagui ih emzeg shuu dee govi taliin hors us.
202.179.11.186 Zasag darga na iim archaagui amitan baisan yum uu?...
202.179.20.147 zasag dargaa ogtsruulj chadahgui ard olon in temtsej chadahgui arai ch dee. tanai aimag 1 zasag dargatai 30 tsagdaa bgaa sh dee. bugdiig in barij awaad hench medehgui gazar awaachaad hiichih tegeed cameraar bichleg hiin meduuleg awal daa. holbooniihoo stantsiig untraachih hen ch haashaa ch yarihgui tegeed irged in negdeed shine zasag dargaa oorsdoo tawiad asuudalaa shiid