Бүтэн жилийн талхныхаа буудайг хурааж дууслаа

2014 оны 10 сарын 23

Тариаланчид энэ сарын 20-нд ургацаа хурааж дуусчээ. Энэ оны урьдчилсан дүнгээр 72.4 га талбайн буудайг цайруулж, 237.7 мянган га талбайн ургацыг хураан, нийт 310.2 мянган га-гаас 491.7 мянган тонн үр тариа авсны 465 мянга нь улаан буудай байна. Мөн 13.3 мянган гагаас 161.000 тонн төмс, 8.300 га-гаас хүнсний 102.500 тонн ногоо хураасан байна. Ингэхдээ нэгж талбайгаас үр тариа 15.8 цн, төмс 121 цн, хүнсний ногоо 123.3 цн-ийг тус тус авчээ. Уг ажилд 1250 албан хаагч, 800 гаруй оюутан залуус оролцсон байна. Тариаланчид шинэ ургацаас дараа оны тариалалтдаа зориулан урьдчилсан байдлаар 42.3 мянган тонн үр нөөцөлж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28.5 мянга, гурилын үйлдвэр үүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ. Одоогоор улаанбуудайн борлуулалт ид үргэлжилж байна. Ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, хүнсний 100.2 мянган тонн ногоо, тосны 47.8 мянган тонн ургамал, 41.2 мянган тонн малын тэжээл хураан авах төлөв гарсан. Нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо авах боломжтой гэж ҮХААЯны мэргэжилтнүүд үзэж байв.


Ч.ЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД