Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт Засгийн газраас шалтгаална гэв

2014 оны 10 сарын 23

Гацаанд ороод буй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхл үүлэх нь Монгол Улсын Засгийн газраас шалтгаална хэмээн “Rio Tinto” компани мэдэгдсэнийг theaustralian. com цахим хуудсанд мэдээлжээ. Тус компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Хөгжиж буй орны ирэх 30-40 жилийн ДНБ-тэй холбоотой асуудал учраас шийдвэр гаргахад тийм ч амар биш. Иймээс бид тэвчээртэй хандаж ирсэн бөгөөд 18 сарын турш хэлэлцээр хийлээ. Энэ нь хоёр талд ашигтай, тэнцвэртэй болж байгаа гэдэгт итгэж байна. Бид нөхцөл байдлыг ойлгож байгаа. Одоо тэд юу хийхийг хүсэж байгаагаа шийдэх хэрэгтэй” хэмээн ярьсан байна. Хэдийгээр ирэх 2-3 жилд зэсийн нийл үүлэлт нэмэгдэж, үнэ нь хэлбэлзэх ч зах зээл урт хугацаанд таатай байх төлөвтэй гэж Жан Себастьян Жак дурджээ.

Түүний ярьснаар, “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтад зориулан санхүүжилт олгох боломжтойгоо илэрхийлсэн банкуудад зээлийн баталгааны хугацаагаа сунгах албан ёсны хүсэлт тавиагүй гэнэ. Хэрэв Монголын зүгээс асуудлыг шийдвэрлэхийг хүсвэл бид урагш явж чадна хэмээн тэрбээр байр сууриа илэрхийлжээ. Оюутолгойн үнэ цэнийн 80 хувийг агуулдаг далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан зээл олгох баталгаагаа банкууд Зул сарын баяр хүртэл сунгасан бололтой. Шийдвэрлэх ёстой асуудлууд хөрөнгө оруулагчдын дунд бий хэмээн дээрх цахим хуудсанд тэмдэглээд, өнгөрсөн зургадугаар сард Татварын ерөнхий газраас “Оюутолгой”-д 130 сая ам.долларын татварын акт тавьснаа 30 болгон бууруулсныг дурджээ.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
195.113.132.230 haah heregtei esbel erdenet iuldber ohin kompania bolgon abch ajillluulagg.Oyu tolgiugoos neg shirgeh buteegdehuuniig hudaldahgiu baij bas bolno
89.82.89.190 Haah heregtei daraagiin ue maani hereglene biz bidnii ue bol chadahgui ym chig bna
202.21.106.250 Өмнөх з/г буруу, үр ашиггүй хийсэн гэрээг дахин засна гэдэг бараг бүтэхгүй асуудал байдаг юм. Хэцүү нь жаахан маргалдвал манайхыг о/у-ын арбитрын шүүхэд өгөөд өрөнд унагах аюултай. Иймд нэгэнт л гэрээ хийсэн бол түүнийг сохроор ч гэсэн дагахаас аргагүй байдалд ордог талтай. Иймд оюун толгойн гэрээ мордохын хазгай болсон. Одоо С.Баяр буруутвал хариуцлагыг би хар толгойгоор хариуцна гэсэн шүү дээ. Тэр амьтан одоо хариуцлагааа үүрэх л үлдсэн.
202.21.106.250 Mal mini shuud haa
  • 2014 оны 10 сарын 24
202.21.106.250 Mal mini shuud haa
  • 2014 оны 10 сарын 24