“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

2014 оны 10 сарын 23

-Засгийн газрын бүтцийг өөрчилснийг та хэрхэн үзэж байна вэ. Засгийн газрын бүтцийг хуульчлах нь зөв үү?

Ахмад дипломатч, Гадаад хэргийн сайд асан Ц.ГОМБОСҮРЭН:

-Засгийн газрын бүтэц аль болох чадварлаг, цомхон, оновчтой гэсэн ерөнхий зарчимтай байх нь зөв гэж боддог. Тийм ч учраас сая гурван яамыг цомхтгосон нь зүйтэй юм. Харин аливаа Засгийн газар төдөн яамтай байх ёстой гэж хуульчлах нь оновчгүй. Тухайн үеийн хөгжлийн чиг хандлагад уялдуулан яам байгуулж болно. Анх 2011 онд таван яам баталсан. Тэр тав бол байх ёстой байх. Түүнээс биш, хөдөлгөөнгүй, хуульчилсан бүтэц учир дутагдалтай.

 

 

 

 

 

Улс төр судлаач Д.МЯГМАРСҮРЭН:

-Бүтцийг өөрчлөх нь зөв. Үүнийг УИХ шийдвэрлэнэ. Миний бодлоор Шинэчлэлийн Засгийн газар огцрохгүй болов уу. Яагаад гэвэл АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт 2016 онд манай улсад болохоор болчихлоо. Тэгэхээр үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг одооноос эхлүүлэх шаардлагатай. Сөрөг хүчин болон АНын фракцууд л гомдолтой үлдэх байх. Манай улс Парламентын засаглалтай учраас тухайн Ерөнхий сайд өөрийн хэрэгж үүлэх бодлогоосоо хамаараад танхимаа бүрд үүлдэг. Тиймээс Засгийн газрын бүтцийг хөдөлгөөнгүй хуульчилна гэдэг хэцүү. Харин гадаад харилцаа, батлан хамгаалах, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг стратегийн 5-6 салбарыг хөдөлгөхгүй л байвал сайн. Ийм салбаруудаа хуульчлах боломжтой. Бусдыг нь тухайн Ерөнхий сайд үйл ажиллагаандаа тохируулаад өөрчлөхөд болохгүй зүйл үгүй.

 

 

 

“Реформ” клубийн зохицуулагч Т.БАТ-ОРГИЛ:

-Миний харж байгаагаар энэ нь ашигтай ч биш, ашиггүй ч биш. Тогтолцоогоо л үндсээр нь өөрчл өхг үй бол чанарын ямар ч ялгаагүй. Засгийг илүү тогтвортой байлгаснаар төрийн бүтцийн залгамж халаанд чухлаар нөлөөлн ө. Түүнээс биш улстөрчдийн амбийцад тааруулж, Засгийн газраа байн байн оролддог нь удаан хугацаандаа уршигтай. Энэ нь гүйцэтгэх засаглалыг сульдуулж байна. Түүнчлэн Ерөнхий сайд эрх мэдэлгүй, гарт нь жолоо алга. Морины нуруун дээр тогтохын тулд хамаг эрч хүчээ алдаж байна. Тиймээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, эрх мэдлийг ингэж хэсэгчилсэн биш, ёс төгөлдөр парламенттай болох нь зүйтэй. Тухайлбал, гадаадын ямар ч оронд Ерөнхий сайд нь төсвийн төслөө оруулж ирэхэд УИХын гишүүд нь түүнд задаргаа хийж, өөрсдийн тойрогт хийх ажлуудаа чихэж оруулдаггүй. Батална, эсвэл батлахгүй тухай хэлэлцдэг. Гадаад ертөнцөд манай улс төр ямар мессеж өгч байна гэхээр Монголын улс төр тогтворгүй, засаг нь байнга ганхдаг учраас хөрөнгө оруулах нь аюултай гэж. Тиймээс хуулиараа л зохицуулах хэрэгтэй болов уу.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД