Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 10 сарын 23

11.00 цагт Токиод болох Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын талаарх мэдээллийг сонирхоорой.

11.30 цагт ”Бүх ард түмний их хуралдай” ТББ-аас нийгэм, улс төрийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас эбола вирусийн талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог иргэдийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт Ерөнхий сайдын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн талаар Дархан-Уул аймгийн иргэд байр сууриа илэрхийлнэ.