ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

2014 оны 10 сарын 22

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 69 дүгээр чуулганы 3 дугаар хорооны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд манай төлөөлөгч О.Энхцэцэг Хүний эрхийн тухай олон улсын гэрээний хэрэгжилтийн асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж,  үг хэлэв.  Тэрээр хүний эрх, эрх чөлөө бүх нийтээр сахих, хамгаалахад хүний эрхийн тухай олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах нь нэн чухал болохыг онцолж, эл зорилтын хүрээнд гишүүн орнууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чадавхиа бэхжүүлэхэд техникийн тусламжийг нэмэгдүүлэх, хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг тайлагнах дүрэм, журмыг хялбарчлах зэрэг чиглэлээрх НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын үйл ажиллагааг сайшаан дэмжиж буйгаа илэрхийллээ. 

Мөн манай улсад хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дотоодын хууль тогтоомжийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэв.  Түүнчлэн Монгол Улс Хүчээр алга болгохоос хамгаалах тухай олон улсын конвенцийг соёрхон баталсан, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт Протоколд тус тус нэгдэхээр ажиллаж буй талаар мэдээлж, “Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай”, “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай” зэрэг конвенцийн хэрэгжилтийн тухай үндэсний ээлжит тайланг холбогдох хороодод хүргүүлснийг танилцуулав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД