ОХУ руу 100 гаруй мянган тонн үхрийн мах нийлүүлнэ

2014 оны 10 сарын 22

Монгол Улс ОХУ руу экспортлох үхрийн махны хэмжээгээ арав дахин нэмэгдүүлэхэд бэлэн байгаа тухай globalmeatnews.com цахим хуудас мэдээлэв. Одоогоор манай улс хойд хөршдөө жилд 10-11 мянган тонн мах нийлүүлдэг байна. Тэгвэл дээрх тоог 100-110 мянган тоннд хүргэнэ хэмээн ОХУ-ын үйлдвэрлэгчид тооцоолж буй аж. Хэрэв ийм хэмжээгээр экспортолж чадвал үхрийн махны гол нийлүүлэгчдийнх нь нэг болох гэнэ. Өмнө нь манай улс энэ байр суурийг эзэлж байсан ч 2010 онд малын өвчин гарч, хориг тавьснаас хойш бүтээгдэх үүнээ нийлүүлэх боломжг үй болсныг дээрх цахим хуудсанд тэмдэглэжээ. Тус улсын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын холбооны алба (Rosselkhoznadzor)-ны төлөөлөгч Алексей Алексеенко “Монголчууд манай зах зээлд их хэмжээгээр бүтээгдэх үүн нийлүүлэхэд бэлэн байгаа” гэж ярьсан байна.

ОХУ руу үхрийн махны эхний тээвэрлэлтээ хийхэд бараг бэлэн болсон талаар тэндхийн мэргэжилтнүүд онцолжээ. Энэ нь Бразил, Өмнөд Америкийн орнуудаас өндөр зардлаар тээвэрлэдэг орон зайг нөхөх боломжтой гэж хойд хөршийн худалдан авагчид үзэж буй аж. “100.000 тонн гэдэг нь ОХУ-ын үхрийн махны нийт импортын 15-20 орчим хувь юм. Хөрш Монгол Улстай хамтран ажиллах нь маш ашигтай. Ялангуяа Уралын компаниудад ложистикийн хувьд давуу талтай” хэмээн тус улсын Махны холбооны тэргүүн Мушег Мамиконян өгүүлжээ. Одоогоор ОХУын үхрийн махны импортын 80 орчим хувийг Латин Америкийн орнууд бүрдүүлдэг байна.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.148 эрчимжүүлсэн махны чиглэлийн үхэр фермүүдийг олноор нь байгуулж, дэмжээчээ. Тэгээд л экспортын боломж бэлэн байхад. ийм юмнаас мөнгө олж сураачээ
112.72.13.141 300, 400 сая долларын асуудал гүй яаахав ээ одоо улаанбаатариинх ан л нэг експортолдог юмтай болмоор доо
202.5.196.18 орос уруу мах гаргах хэрэггүй. Оросууд хамгийн бага үнээр л авна. Биднээс ч бага үнээр авна гэж шахалт үзүүлэх нь тодорхой. Оростой наймаа хийх ер нь л өгөөжгүй.
202.179.11.246 100000 тонн гэдэг 640 мянган үхрийн мах гэсэн үг гэтэл монгол улс жилдээ 700 мянга хүрэхгүй тугал бойжуулдаг бшх үхрийн махаа орост өгөх болох нээ