Украин, Оросын уулзалтын үр дүнд Арсений Яценюк сэтгэл дундуур байна

2014 оны 10 сарын 21

Хий нийлүүлэх, түүний төлб өрийн нөхцөлийн тухай хэлэлцээг албан ёсны болгож, гарын үсэг зурахаас нааш энэ асуудал нээлттэй байх болно гэж Украины Ерөнхий сайд Арсений Яценюк үзэж байна. Харин улирлаас шалтгаалж түр үнэ тогтоохыг, нэг мянган шоо метр хий зун 325 доллар, өвөл 385 доллар байхыг Украины тал дэмжиж буй аж. Яценюкийн хэлснээр бол хийн төлбөр болгож өгөх 3.1 тэрбум доллар Украины дансанд байгаа юм байна. Үүнийг авсан хий, авах хийн алинд нь зарцуулахыг ярилцаж тохирно гэж тэрбээр хэлжээ. Орос, Украины Төрийн тэрг үүнүүд энэ сарын 17-нд Италийн Милан хотод уулзаж ярилцаад Владимир Путиний хэлснээр Украины бэл бэнчингийн асуудалд Оросын Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, одоогийн нөхцөлд энэ тал дээр Украинд туслахыг Европын орнуудад уриалсан байна.

Харин Петр Порошенко энэ уулзалтыг дүгнэхдээ болгоомжтой хандаж байсан юм. “Бид хийн асуудлаар ямар нэг практик үр дүнд хүрсэнгүй. Тэгэхдээ энэ сарын 21-нд Украин, Орос, Европын комиссын төлөөлөгчид Брюссельд уулзах хүртэл энэ асуудлаар шийдэл гаргах биз ээ” гэж тэрбээр мэдэгдсэн. Гэлээ ч бямба гаригт Украины телевизээр ярихдаа Порошенко “Украин хийтэй болно, дулаан болно. Энэ бол өчигдрийн яриа хэлэлцээний үр дүн” гэж хэлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
111.171.71.20 odoo nogoo ax dvv amerik baruun europiinxon tuslax bailgvi dee