АЛТНЫ ҮНЭ 8.4 хувиар хямдарчээ

2014 оны 10 сарын 21

Эрэлт нь буурч байгаагаас шалтгаалж алтны үнэ хоёр дахь өдрөө буурлаа. “Standard & Poor’s 500” индекс 1.9 хувиар дээшилсэн төдийгүй Европын хувьцааны индекс үүд 2003 оноос хойших урт хугацаанд өсөлтөө хадгалж буй нь үүнд нөлөөлжээ. Улмаар гуравдугаар улиралд уг үнэт металлын ханш 8.4 хувиар хямдарсан байна. Өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркийн “Comex” биржид ирэх арванхоёрдугаар сард худалдан авах алтны үнэ 0.2 хувиар бууран, унци нь 1239 ам.доллартай тэнцэх болов. Өмнөх долоо хоногт үнэт металлын ханш он гарснаас хойших хамгийн доод түвшиндээ хүрснийг “Bloomberg” мэдээллээ. Харин хөнгөнцагааны ханш сүүлийн 17 сарынхаа дээд түвшинд хүрсэн бөгөөд хэд хэдэн улсын Төвбанк эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь үүнд нөлөөлсөн гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД