Монгол сүмоч “One direction”-ы клипэнд тогложээ

2014 оны 10 сарын 21

  “One direction” хамтлагийн удахгүй гарах дөрөв дэх цомогт багтсан “Steal my girl” дууны клипийг алдарт найруулагч, жүжигчин Дэнни Дэвито найруулж буй. Тэгвэл уг клипэнд монгол сүмоч У.Бямбажав тоглосон байна. Тэрбээр Лос-Анжелесийн элсэн цөлд тус хамтлагийн дуучин Заян Маликтай барилдаж буйгаар клипэнд гарах аж. У.Бямбажав 100 гаруй сурталчилгаанд тоглож, Холливудын кинонд туслах дүр бүтээгээд амжжээ. Тухайлбал, “Уорнер Бразерс” кино компанийн “Ocean 13” кинонд тоглосон бол “Сүбарү”, “Тошиба”, “Киа” тэргүүтэй дэлхийн томоохон компанийн нүүр царай болжээ. Олон улсын олимпийн хорооноос дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг олимпийн бус төрлүүд багтсан сүмогийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хүрэл медаль хүртэж байсан тэрбээр Калифорнийн Карсон хотын хүндэт иргэн гэнэ. Дашрамд дуулгахад, У.Бямбажав өнгөрсөн бямба гаригт Санк-Петербургт болсон дэлхийн сүмогийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.

Б.ДӨЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД