МӨНХИЙН “ДУРЛАЛ” ХАЙГЧ

2014 оны 10 сарын 21

Банзрагчийн Орхонтуул хэмээх залуу зураачийн нэрийг сонсоод хүмүүс тэр бүр мэдэхгүй байж болох. Харин зургуудыг нь үзвэл Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэгэн тод өнгө болох уран бүтээлчийг танимхайран яриа өдөх буй за. Эдгээр бүтээлүүд эзнээ хэн бэ гэдгийг тодорхойлж дөнгөх учраас тэр. Монголчуудыг олон улсын кино наадмын тавцанд гаргаж ирсэн “Нохой орон”, “Хадаг” киноны найруулагч Питер Бронсес хүртэл түүний шүтэн бишрэгч. Арт хаус чиглэлийн киноны нэрт найруулагч тэрбээр нэгэнтээ “976” галерейн үүсгэн байгуулагч Б.Гантуяад “Би Орхонтуулыг шүтдэг. Нэг зургийг нь бүр өдөр нээж үздэг өвчтэй” хэмээсэн байдаг. Оны шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнд тэр сүүлийн гурван жил дараалан амжилттай оролцож, улсын сан хөмрөгт бүтээлүүдээ хадгалуулсан үнэ цэнэтэй зураач. Тун удахгүй бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ гаргах гээд хот, хөдөөгийн хооронд нүүдэллэн, уран бүтээлийн богцоо дүүргэж буй түүнтэй ярилцлаа.

-Дүрслэх урлагийн дээд сургуулиа хэзээ төгслөө?

-Би Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын сургууль төгссөн. Харин Дүрслэх урлагийн дээд сургуулиа төгсөлгүй, дундаас нь хаясан ш дээ.

-Яагаад. Үргэлжлүүлэн сурч төгсье гэсэн бодол байдаг уу?

-Янз бүрийн л шалтгаан байсан даа. Гэхдээ үргэлжлүүлж суръя гэж огт боддоггүй. Харин түүний оронд гадаад, дотоодын уран бүтээлчдийн үзэсгэлэнг үзэж, янз бүрийн газраар аялахыг хүсдэг.

-Зураач болох хүн ер нь цаанаасаа төрчихсөн байдаг юм уу. Эсвэл авьяас гэдэг зүйл сайн сургууль, багшийн дэмжлэг, уйгагүй хичээл зүтгэлийн үрээр бий болдог эд үү?

-Үүнийг тайлбарлахад хэцүү. Хүний өөрийнх нь дур сонирхлоос л шалтгаалах болов уу. Ангидаа хамгийн сайн зурдаг байсан хүүхэд хожим зураач болохгүй байх нь бишгүй. Ер нь авьяас гэдэг зүйл сайн сургууль, багшийн нөлөөгөөр бий болох бараг боломжгүй. Харин цөөн тохиолдолд авьяасыг нээж болох байх. Миний хувьд одоо ямар ч сургуульд сурлаа гээд үзэл бодол маань нэг их өөрчлөгдөхгүй л дээ.

-Тэгэхээр нэлээд эртнээс өөрийгөө олсон байх нь ээ?

-Өөрийгөө олох ч юу байх вэ. Дүрслэх урлагийн сургуулиас гарсныхаа дараа “Хөх нар” урлангийн уран бүтээлчидтэй багагүй хугацаанд хамтарч ажилласан юм. Тэр үед л надад сурахаас илүү зургаа зурмаар санагдаж, дотор минь “багтаад” эхэлсэн гэх үү дээ. “Би ийм юм зурмаар байна, гэхдээ Дүрслэхийн сургууль төгсөөгүй учраас чадахгүй юм” гэвэл тэр хүнийг уран бүтээлч гэхэд хэцүү.

-Тэгвэл зураач хүнд “Би ер нь энэ зургийг зурж чадах юм байна” гэсэн итгэл хэрэгтэй юм биш үү?

-Нэг талаараа тийм. Уран бүтээлч хүнд гадагшаа биш юм гэхэд ядаж дотроо өөрийн гэсэн омогшилтой байх хэрэгтэй л дээ. Настай зураач нар л мундаг гээд суугаад байвал хөгширтлөө юу ч хийхгүй гэсэн үг биз дээ. Уран зураг, цаашлаад урлагийг өрсөлдөөн биш гэх хүн олон. Гэхдээ миний бодлоор уран зураг бол тархины дайн. Хамтарсан ч байна уу, бие даасан ч байна уу ямар нэгэн үзэсгэлэн гаргах гээд бэлдэж байхдаа би үзэгчдэд гэхээсээ илүү уран бүтээлчдэд зориулж зураад байгаа юм шиг санагддаг. Тиймээс ямар ч мундаг зураачаас айж бэргээд байлг үй, “Миний илэрхийлж байгаа энэ санаа бусдаас өөр” гэсэн зориг уран бүтээлч хүнд байх ёстой гэж боддог.

-Сүүлийн үед энд тэндгүй үзэсгэлэн гарах болжээ. Гагцхүү уран бүтээлийн чанар талаасаа аль нь үнэхээр сайн, аль нь муу вэ гэдгийг бидэн шиг жирийн үзэгч ялгаж салгахад бэрх юм. Ингэхэд та үзэсгэлэн хэр үздэг вэ?

-Оюутан байхдаа үзэсгэлэн их үздэг байсан. Сүүлийн үед харин бараг үзсэнгүй. Ний нуугүй хэлэхэд, миний бодлоор Монголд хэдхэн уран бүтээлч л байна. Бусад нь эрлийзчихсэн. Өнөөдөр манай олонх зураач хоёр, гурван сайн уран бүтээлчийн дундаас “төрсөн” эрлийз хүүхэд шиг болсон. Зарим нь “Би сургуулийг нь төгссөн учраас заавал зураг зурах ёстой” гэсэн хандлагатай байдаг. Нэг зураачийн үзэсгэлэнг хоёроос илүү удаа үзэх аргагүй байх нь ч бий. Нэг л хэвийн, өөрийгөө давтаад байх жишээтэй. Тиймээс өөрийнхөөрөө уран бүтээлээ туурвиж чаддаг хэдхэн хүний үзэсгэлэнг л үздэг.

-Янз бүрийн зураачийн элдэв бүтээлийг үзээд байхаар уран бүтээлчийн нүд хууртдаг болов уу. Тэдгээрээс өөрийнхөө дотоод ертөнцийг хамгаалах шаардлага танд хэр тулгардаг вэ?

-Хамгаалалт хэрэгтэй шүү. Багш маань ч “Муу юм бүү үз” гэж захидаг байсан. Гэхдээ заавал үзэсгэлэнг муу гэж байгаа юм биш. Заримдаа сайн уран бүтээлээс ч өөрийнхөө ертөнцийг хамгаалах хэрэгтэй болдог. Би ер нь интернэтээр аялах, ном зохиол уншихдаа болгоомжтой ханддаг. Яагаад гэвэл хэт сайн уран бүтээл өөрийн эрхгүй хүний ой тойнд үлдчихсэн байх нь бий. Оюун санаагаа бусдын хүчинд автуулахгүй, дархлаатай байхын тулд сэргийлэх нь буруу зүйл биш болов уу.

-Нийгмээс түрүүлж алхах ёстой гэгддэг уран бүтээлч хүний хувьд ирээдүйг та хэрхэн харж байна вэ. Энэ хот, энэ улс орны амьдрал, энэ залуусын байж байгаа царай нэг л биш гэдгийг мэдсэн хэрнээ “Сайхан ирээдүйдээ итгэж байна” гэж олонх нь худлаа хэлдэг. Та бодлоо үнэнээр нь хэлээч?

-Өнөөдрийн манай нийгэмд сэхээрэл хэрэгтэй юм шиг санагддаг. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр үг, үйлдл үүд хүмүүсээс гарч байна. Гэхдээ үүнийг би монголчууд тэнэгтээ сэхээрэхгүй байна гэж хэлэхгүй. Нийгэм нь тийм боломж олгохгүй байна. Өглөө гэрээсээ гарахад л машиныг нь хаашаа ч хөдлөх гарцгүй болгоод явчихсан хэн нэгнээс болж бухимдаад эхэлдэг. Залгуулаад замын түгжрэл угтаж авна. Ийм байхад хүмүүс яаж тайван сайхан хооллож, хүссэн зүйлээ тааваараа хийх юм бэ. Би нэг зүйлийг байнга боддог. “Би ер нь яг яах гээд энэ зүйлийг хийж байгаа билээ” гэдэг асуултад хариулж чадахгүй байсан ч үүнийг хаанаас гарч ирэв гэдгийг бодох ёстой юм шиг ээ. Хүн бүр өдөр тутмын амьдралынхаа хэв маягаас энэ асуултыг асуудаг байгаасай гэж боддог. Сэхээрэх гэдгийг энэ утгаар нь хэлж байгаа юм. Хүмүүс өөрийнхөө амьдралын утга учрын тухай бодож, эцсийн мөчид надад юу чухал вэ гэдгээ эргэцүүлдэг байвал арай дээрдэх болов уу.

-Таны бүтээлд хамгийн үнэн дүгнэлтийг хэн өгдөг вэ?

-Би өөрөө л өгөх байх даа. Гэхдээ бас цаг хугацаа гэж том шүүлтүүр байна. Хоёр жилийн өмнөх зургаа харахад заримыг нь “Яах гэж үүнийг зурсан юм бол” гэж бодогддог. Зарим нь ч “Би нээрээ овоо юм хийжээ” гэж бодогдохоор. Дэлхийн урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн мундаг уран бүтээлчдийн зургийг гэхэд л ямар ч биенналь, урлаг судлаачаас илүү цаг хугацаа үнэн шүүсэн байдаг.

-Монголын дүрслэх урлагт өөрийгөө “Би” хэмээн харуулах орон зай танд байгаа гэж боддог уу. Тухайн салбартаа өөрчлөлт, шинэчлэлт, тэсрэлт хийж чадахгүй л бол цаг хугацаа биднийг дурсах ч үгүй, ор тас мартана.

-Олон хүн “Нэг ч гэсэн бүтээлээ үлдээмээр байна” гэхийг сонсож байсан. Миний хувьд энэ бол жижиг мөрөөдөл юм шиг санагддаг. Би өөрийн гэсэн орон зайгаа үлдээхийг хүсдэг. Ямар ч цаг үед арилшгүй орон зайгаа үлдээх нь миний уран бүтээл хийдэг гол шалтгаан. “Чи нэгэнт л байхгүй болох юм чинь арилшгүй орон зайгаа үлдээлээ гээд яах вэ” гэх хүмүүс байдаг. Надад бол тэр орон зайг үлдээхийн тулд хийсэн тэмцэл минь сонирхолтой, бас үнэ цэнэтэй. Түүнийг бүтээхийн тулд би асар их хөдөлмөрлөж, өөрийгөө дайчилж, бас тодорхой хэмжээнд золиос гаргасан. Насан эцэслэтлээ би энэ замаас гарч чадахгүй учраас мөнхийн донтолтынхоо амтыг мэдрэх сайхан байдаг. Цаашид өтлөх тусам үүндээ улам дурлах байх.

-Ирээдүйд Орхонтуулынх гэсэн орон зай үлдээхийн төлөө зорьж байгаа таны зургийг өнөөдөр манайхан хэр их худалдаж авдаг вэ. Та зөвхөн уран бүтээлч бус, хариуцлага хүлээх ёстой гэрийн эзэн, аав хүн шүү дээ?

-Тийм ээ. Би зургаараа л гэр бүлээ тэжээдэг. Талх шиг өдөр бүр биш ч гэсэн бүтээлүүдийг маань хүмүүс худалдаж авдаг. Миний бүтээл болгон эрэл хайгуул байдаг. Магадгүй дөч гартлаа ч ийм байхыг үгүйсгэхгүй. Өчигдрийн хийсэн бүтээл, өнөөдөр, эсвэл маргаашийн туурвих зураг хоёрын маань хооронд өөрчлөлт их байдаг. Яагаад гэвэл уран бүтээлч хүн мөнхийн дурлалаа л хайсаар яваа нь тэр юм. Жишээ нь, би нэг зүйл илэрхийлэх гээд олон янзаар зурж, өнөөхөөсөө залхаж уйдахаараа ураад хаячихдаг. Гэтэл яаж ч зураад, ураад, эвдэх байсан хэрнээ түүнээсээ уйдахгүй байх тийм нэг зүйлийг л олчихвол эцсийн зогсоол тэр. Эцсийн зогсоол хүртэл мөнхийн дурлалаа хайсаар л байна. Харин манайд зөвхөн нэг зүйл дагнан зурдаг хүмүүс байдаг л даа. Зөвхөн хөр өг зураг, эсвэл дандаа машин зурдаг хүмүүсийг би мөнхийн дурлалаа хайж байна гэхээсээ илүү менежменттэй холбоотой гэж боддог.

-Хайсан болгон нь тэгээд мөнхийн дурлалаа олдог болов уу?

-Ёстой мэдэхгүй юм аа. Гэхдээ “Би мөнхийн дурлалаа хайж байгаа” гэж боддог хэрнээ огт хайдаггүй хүмүүс байж бас болно ш дээ (инээв). Үнэнээсээ хайвал олох л байх.

-Танай үеийнхэн ер нь хайж байх юм уу?

-Үе үеэс ер нь хэдхэн мундаг зураач л төрдөг болов уу. Зураач, уран бүтээлч гэдэг нэр томьёо хүртэл ялгаатай юм шиг. Зүгээр сайхан зураад л байдаг хүнийг уран бүтээлч гэхээсээ илүү зураач гэх нь зүйтэй болов уу. Миний бодлоор бидэн шиг залуу хүмүүст ямар ч үед өөрийнхөө байр суурин дээр бат зогсох уран бүтээлч чанар байх ёстой. Би нэг юм зурах гээд мунгинаж байхад тэндээс улсын нэгдүгээр зэрэглэлийн зураач ирээд “Наадахаа ингэж өөрчилбөл дээр юм” гэхээр нь шууд өөрчлөхгүй, “Энэ хүнд алдаа харагдаж байгаа юм байна. Үүнийг нь засъя, гэхдээ уран бүтээлийн гол шугам маань минийхээр байх ёстой” гэж боддог байгаасай.

-Монголын орчин цагийн зураачдаас таны бүтээлийг онцлон улсын сан хөмрөгт удаа дараа худалдаж авахад залуу уран бүтээлчийн хувьд өөрийгөө тоох сэтгэл төрсөн үү?

-Улсад бүтээлүүдээ хадгалуулсан гээд бодоход сайхан байдаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд мөнгө нь л миний амьдралд илүү хэрэг болсон доо. Түүнээс биш миний бодсон, төсөөлсөн зорилго үүнээс огт өөр болохоор иймэрхүү зүйл дээр биеэ тоохгүй ээ.

-Танай гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ?

-Хувцасны загвар зохион бүтээгч.

-Мэргэжил ерөнхийдөө ойролцоо юм байна. Өөрийн тань бүтээлд ямар нэгэн шүүмж, сэтгэгдэл хэлдэг үү. Та асуудаг уу?

-Үгүй ээ. Миний уран бүтээлд оролцдоггүй. Хааяа намайг асуувал л сэтгэгдлээ хэлдэг.

Хаа сайгүй зар сурталчилгаагаар “бөмбөгдүүлсэн” нийгэмд амьдарч буйдаа бухимдсан тэрбээр цахим хуудастаа ийнхүү тунхагласан юм. “Би юу ч зарахгүй, бас дуудлагаар хана өрөмдөж, юм тогтоож өгөхгүй. Үнэгүй хүргэлт хийхгүй, хэн нэгнийг ажилд авахгүй, бас өөрөө ч орохгүй. Байр түрээсэлж, түрээсл үүлэхгүй. Өнгө загвар сайтай гутал, хувцас, машин зарахгүй, худалдаж авахгүй. Утай, Гүмбүм явахгүй, уул уурхайд хамтрахгүй. Массаж ч хийлгэхгүй, кино, рекламанд бол бүр тоглохгүй” хэмээсэн нь Б.Орхонтуул гэдэг уран бүтээлчийг илүү тодотгох мэт.

Л.ГАНЧИМЭГ

"Төрх"

"Намайг зөгнөөгүй бол"

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
193.49.226.110 AA bas odoo yed chin medeelel ursulduunii bolowsroliin zuun uy bh ene tei bugd sanal niileh bh zuraach ch bai barilgachin ch bai sain bolowsroltoi bol orchin uy
193.49.226.110 Tiim shuu door hunii setgegdel taalagdlaa, Surguulias hun ih zuil surna uuniiig hen ch eserguutsehgui yalanguya sain bagshaas buur ih zuil surna yagaad geheer bid chin shine humuus bish shuu dee. harin sursaniihaa daraa n yah n uur hereg, bi zaluu hun magadgui ta ch zaluu bna surah l heregtei tuuuh soyl busad gun uhaan geed surah yum ih bna gants zuraaal zuraaal bh yum bol hugjihgui bhaaa harin suraaad zuraaad suraad hosluulah yum bol hend ch diildehgui Medleg bol huch, Zaluudaa amjilt surguuliig uguisgesen n tiimerhuu sanagdlaa busdaar uran buteelch hunii bodol tiim blguil yahaw.Magadgui uuuruuu suraaguide tegj yrsn bh
112.72.11.115 Sain uran buteelch.amjilt xusiy
150.129.141.105 Үндэсгүй мөчир гэж үгүй билээ. Түүхгүй ард түмэн ч гэж үгүй. Тиймээс сургуульд сурна гэдэг нь өөрийн үндсээ л судалж байгаа хэрэг. Авьяас бол ховорхон гэдгийг хэн ч мэднэ. Сургуульгүй бол тархи хоосордгийг бас бүгд мэддэг. Хүн бусадтай амьдарч байгаа болохоор л зурдаг байх. Түүнээс биш, түүний бүтээлийг хэн ч үзэхгүй бол тэр зураад яадаг юм, больсон дээр.
150.129.141.105 Tiim shu tanii sanaa ih taalagdlaa neg saihan yriltsah yumsan urlagiin talaar, magadgui ta uran buteelch bh, bi ch bas. nemeed bi l zuraach biigemeesee urd n bga bi uur setgehuitei, bi zarahgui bi hiihui awahgui uguhgui geed bh yum bol yu bolhimbe te? bi l zuraaach bi busdaaas uur ertuntstei gedgee towoilgood bgan boluuu?
  • 2014 оны 10 сарын 21