ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2014 оны 10 сарын 17

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан Гадаад харилцааны сайдаас чөлөөлөгдөж буй Л.Болд 10 дугаар сарын 17-ны өдөр үүрэгт ажлаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хүлээлгэн өглөө.  Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ “Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан энэ богино хугацаандаа маш их ажил хийж, өндөр үр дүн үзүүлсэн гэж хэн ч дүгнэхээр, нэг хэсэгтээ энэ талаар яригдахаар сайн ажилласан. Энэ удаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх бодлогын хүрээнд ажлаа өгч буй  болохоос ямар нэг хариуцлагын асуудал энд яригдаагүй гэдгийг онцлох ёстой.  Түүнийг сайдаар ажиллах хугацаанд хоёр сарын дотор дөрвөн орны Ерөнхий сайдыг эх орондоо хүлээн авсан, тэрчлэн хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг сар дараалан хэрэгжүүлсэн. Олон улсад Монгол улсын нэр хүндийг шинэ төвшинд хүргэх олон ажлуудыг хийж ирсэн” гээд түүний цаашдын ажилд амжилт хүслээ. 

Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлаа товч дурдахын хамт ойрын хугацаанд төлөвлөсөн ажлуудад анхаарал, хүч чармайлт тавьж ажиллахыг санууллаа. Тэрээр энэ үеэр хэлэхдээ “Гадаад харилцаа гэдэг бага зардлаар маш том үр ашиг хүртэж болдог салбар. Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамтай ажил, төрлийн хувьд нягт холбоотой ажиллана. Сайдын ажлаа өгч байгаа хэдий ч гишүүний хувьд бүх талаас дэмжиж ажиллана” гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
194.213.207.139 sain ajillasan youm bol bailgaj baihgiu