МОНГОЛ, ХЯТАДЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 65 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН УТАС СОЛИЛЦОВ

2014 оны 10 сарын 17

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Гадаад харилцааны сайд Л.Болд, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар баярын цахилгаан утас харилцан солилцов. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж захидалдаа Монгол Улс нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг бөгөөд хоёр улс уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндсэн баримт бичгүүдийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмыг тууштай баримталж ирснийг тэмдэглээд өнгөрсөн 65 жилийн хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагаа тасралтгүй бэхжиж, эдүгээ иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. 

БНХАУ-ын удирдагчид ирүүлсэн захидалдаа “Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцан солилцоо, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжиж, хоёр улс, хоёр ард түмэнд бодит үр ашгаа хүртээж байгааг онцолж, хоёр талын харилцаа ийнхүү амжилттай хөгжиж буйд хятадын тал сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.  

 

http://www.mfa.gov.mn

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД