Улаанбаатар, Дарханы хооронд рэйлбус хурдална

2014 оны 10 сарын 17

  ОХУ-д захиалгаар хийлгэсэн төмөр замын автобусыг өнгөрсөн зургадугаар сард авчирч, хот дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан. Гэсэн ч 136 хүний суудалтай, 150-200 зорчигч тээвэрлэх багтаамжтай уг автобусны орлого нь зарлагаа нөхөж чадахгүй байсан тул үйлчилгээнд явуулахаа больсон. Тэгвэл рэйлбусыг Улаанбаатар, Дархан чиглэлд явуулахаар болсон байна. Энэ талаар “Ган зам пресс” төвийн дарга Л.Сэнгээгээс тодрууллаа.

-Рэйлбусыг энэ сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг түр зогсоосон. Энэ сарын 20-ноос Улаанбаатар, Дарханы чиглэлд явуулах Замын даргын шийдвэр гарсан. Нийслэлийн удирдлагууд Зам, тээврийн яамныхантай зөвшилцөж, ийм шийдвэр гаргасан. Үүний тулд өчигдөр (уржигдар) Тээврийн дээд сургуулийн 150 оюутныг суулгаж, туршилтын журмаар Дархан явууллаа. Нэг талдаа дөрвөн цаг зарцуулж байна. Цаашид хот хоорондын зорчигч тээврийн автобус болон энэ чиглэлд явдаг галт тэрэгний хуваарьтай уялдуулан цагийн хуваарийг нь гаргах юм. Зөвхөн өдрийн цагаар явуулах болов уу гэж үзэж байгаа. Галт тэрэг өдөр болон шөнийн цагаар явдаг шүү дээ.

-Үйлчилгээний үнийг тогтоосон уу?

-Том хүн 20.700, хүүхдийг 8000 төгрөгөөр зорчуулах тооцоо гаргасан. Энэ үнэ уг чиглэлд явдаг галт тэрэгний тасалбараас хямд. Мөн рэйлбус нь галт тэрэгнээс хурдан. Авто машинаар явахад зам нь хэцүү болсон учир рэйлбусаар үйлчл үүлэх иргэд цөөнгүй байх болов уу.

-Замдаа хэдэн зогсоолд зогсох вэ. Нэг зогсоолд хэдэн минут саатах юм бол?

-Албан ёсоор тогтоогоогүй байгаа. Туршилтын аяллын үр дүнд үндэслэн хаана, хэдэн минут зогсохыг тогтооно.

Ч.ЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.213.245 Darxan talaasaa ugluu ert UB ruu garaad tend ajlaa amjuulax gesen xvmvvs olon baidag, tiimees Darxanaas ugluu ert xudulj UB-aas udees xoish oroi tiishee Darxan ruu vilchilwel zorchigchid ix baix biz ee.
202.131.235.2 20.700 арай үнэтэй юмаа, 15.000 байвал уг нь боломжийн санагдахийн