ХУРААСАН БУУДАЙН ХЭМЖЭЭ УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНСЫГ ДАВЛАА

2014 оны 10 сарын 17

Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 439.6 мянган тонн үр тариа, үүнээс 426.4 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, хүнсний ногоо, тосны 198.1 мянган тонн ургамал, 25.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авах тооцоог ҮХААЯ гаргаад буй. Энэ нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн ногоо хураана гэсэн үг. Тэгвэл энэ сарын 15-ны байдлаар 296.1 мянган га-гаас 463.1 мянган тонн үр тариа, үүнээс 440.6 мянган тонн буудай, 13.1 мянган га-гаас 160 мянган тонн төмс, 8000 га-гаас хүнсний 101.5 мянган тонн ногоо хураажээ. Өөрөөр хэлбэл, хураасан ургацын хэмжээ урьдчилсан балансыг даваад байгаа бөгөөд үр тарианы хураалт 95.2, төмсний хураалт 98.6, хүнсний ногооны хураалт 96.9 хувьтай байна. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сан шинэ ургацаас 25 мянган тонн, гурилын үйлдвэрүүд 199.6 мянган тонн нийт 224.6 мянган тонн буудай авснаар үтрэм дээр 151.6 мянган тоннын үлдэгдэлтэй байна.

Э.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД