ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫХОН ЦООЖТОЙ БАЙРНЫХАА ГАДАА ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

2014 оны 10 сарын 17

- Авлига авсан нь тогтоогдсон МХХ-ны ерөнхийлөгч Б.Ганболд бичиг баримтаа нууцаар зөөж эхэлжээ -

  Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA.com) сайтад уржигдар тус холбооны Ёс зүйн хорооноос Монголын хөлб өмб өгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг дотооддоо төдийгүй дээрх холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг нь таван жилээр хасаж, энэхүү шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхлэх тухай мэдээлэл гаргасан юм. Түүнийг 2011 онд болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр FIFA-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсныг нь тогтоосон төдийгүй бусад гишүүн улс орны гишүүдэд авлига өгсөн, 2018, 2022 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч улсыг тодруулахад нөлөөлсөн гэж үзжээ.

Б.Ганболдын энэхүү үйлдэл нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх, бусдаас бэлэг, авлига авахгүй байх зэрэг ёс зүйн кодын зургааг нь зөрчиж буй аж. Ирэх арваннэгдүгээр сард Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийл өгчийг сонгох ээлжит хурал болно. Үүнд зургаан хүн нэр дэвшээд байгаагийн нэгд нь Б.Ганболд. Дээрх үйл явдлаас үүдэн тэрбээр уг сонгуульд оролцох боломжгүй боллоо. Тиймээс Монголын хөлбөмбөгийн холбооны гиш үүд, тамирчид өчигдөр энэ асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан ч тэднийг болон сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлээгүй төдийгүй байрны хаалгыг дотроос нь түгжиж орхив. Эх сурвалжийн мэдээлснээр уржигдраас эхлэн тус холбооны байрнаас бичиг баримт, хайрцагтай зүйлс зөөж эхэлсэн гэнэ. Ингээд тус холбооны гишүүд байрныхаа гадаа хэвлэлийн бага хурал хийв.

Тэд FIFA-гаас гаргасан шийдвэрийн дагуу Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч олон улс болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон тул холбооны дүрмийн 28.2-т заасны дагуу удирдах зөвлөлийн ээлжит бус их хурал хуралдуулах, энэ зорилгоор гишүүдээсээ санал хураах болсноо мэдэгдлээ. “Дэрэн” клубийн ерөнхийлөгч Г.Мөнхчулуун “Хөлбөмбөгийн холбооны байр 10 жил, бэлтгэлийн танхимыг бариад хоёр жил ч болоогүй байхад барилга нь эхнээсээ нурж эхэлсэн. Эндээс харахад Б.Ганболд ерөнхийлөгч хөлбөмбөгийн хөгжилд ямархан сэтгэлээр хандаж ирснийг мэдэж болно. Хөлбөмбөгийн холбооноос тамирчид болон клубүүдэд санхүүгийн болон бусад ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Өнөөдөр гэхэд л биднийг оруулахгүй, гишүүд, тамирчдадаа хаалттай байгааг та бүхэн харж байгаа биз ээ” гэв.

Тэд энэ явдлыг далимдуулж холбооны үйл ажиллагаанд оролцох гээгүй, харин цаашид хэрхэхээ ярилцахаар ирсэн гэдгээ онцлон тайлбарлав. Хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяр “Гутамшигтай явдал болж байна. Ерөнхийлөгч нь таван жилээр эрхээ хасуулна гэдэг нь Монголын хөлбөмбөгийн хөгжил цааш ямар байх нь эргэлзээтэй боллоо. Гэхдээ Монголын хөлбөмб өгт хориг тавьчихааг үй байгаа болохоор бас ч гэж учиртай. Б.Ганболд энэ салбарт ажиллах эрхгүй. Тиймээс цаашид яах вэ, хэрхэн хөгжих вэ, дэлхийн тавцанд унасан нэр хүндээ яаж сэргээх вэ, хар толбыг хэрхэн арилгах вэ гэдэгт санаа зовниж байна” гэв. Энэ асуудлыг тодруулахаар Б.Ганболдтой уулзах, утсаар холбогдох гэсэн боловч бидэнд “баригдсангүй”. Саяхан болж өнгөрсөн Инчоны Азийн наадамд манай сагсан бөмб өгчдийн гаргасан амжилт нь Монголд багийн спорт хөгжих боломжтойг харуулсан.

Манай хөлбөмбөгийн баг Азийн наадамд түүхэндээ ганцхан удаа оролцож байснаас өөр амжилт гээд хэлчих зүйл үгүй ажээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгийн ДАШТ-ээс олсон ашгаа дэлхийн 200 гаруй гиш үүн орондоо хуваарилдаг аж. Ингэхэд ойролцоогоор нэг улсад 700 мянга гаруй ам.доллар ногддог юм байна. Манай хөлбөмб өгийн холбоо гишүүн нь болохоор дээрх мөнгийг авдаг байсан нь дамжигг үй. Мөн “Goal” хэмээх хөтөлбөр хэрэгждэг бөгөөд нэг төсөл нь 400 сая төгрөгийн санхүүжилттэй байдаг аж. Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбоо нь дэмжигч байгууллагуудаас санхүүжилт авдаг. Тиймээс бусад спортыг бодвол санхүүгийн асуудалд санаа зовдоггүй байж. Харамсалтай нь, эдгээр хөрөнгө оруулалт жинхэнэ эзэддээ хүрдэггүй, дээрх бүх мөнгөөр юу хийдэг нь тамирчдад тодорхой биш байсан гэнэ.

Б.БЯМБАСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД