ЭКО ЗОГСООЛЫН АЖИЛ ЯАГААД ГАЦАВ

2014 оны 10 сарын 17

Улсын маань нийслэл хөгжиж, хүн ам нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн хэрэгцээний нэг болсон автомашин ч дагаад өсөж байгаа. Үүний улмаас Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын тоонд утаатай зэрэгцээд түгжрэл нэн тэргүүнд тавигдах болсон. “Time” сэтгүүлээс гаргасан судалгаагаар аялагч, жуулчдын хамгийн “муухай”, “аймшигтай” хэмээн тодотгодог түгжрэлтэй хотын тоонд манай улсын нийслэл багтах болсон нь ч аргагүй. Дэлхийн олон орны туршлага, судалгаанаас харахад автозамын түгжрэлийн гуравны нэгийг зогсоол хайсан машинууд үүсгэдэг гэх. Сан-Франциско, Сидней, Нью-Йорк, Лондон зэрэг дэлхийн том хотод зогсоол хайхад дунджаар 3.5-14 минут байдаг аж. Харин Улаанбаатарт энэ хугацаа 30-40 минут байх нь ч бий. Тиймээс зогсоол хайсан түгжрэлийг бууруулахын тулд талбай бага эзлэх давхар зогсоол барих, байшин барилга доорх төлбөргүй зогсоолын тоог нэмэх нь хамгийн зөв шийдэл. Зогсоол хайгчдын бэрхшээлийг шийдчихвэл хот, суурин газрын замын түгжрэл дэлхийн хэмжээнд 8-74 хувиар буурах тооцоо байдаг юм билээ. Манайд ч гэсэн 74 биш юмаа гэхэд 30-40 хувь буурах магадлал бий. Энэ ажлыг хийхээр “Эко авто зогсоол” компани ажиллаж байгаа. Гэхдээ манай нийслэлийн холбогдох албадын хүнд суртал, гар хардаг, хуучирсан стандарт, норм, ажлын уялдаа холбоогүй байдлаас шалтгаалан удааширч байна.

Нийслэлчүүдэд хэрэгтэй энэ зогсоолын барилгын ажил ямар байгаа талаар сурвалжиллаа. Уг нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын баруун бүсийн 84 байршилд эко авто зогсоол барих боломжтой гэж үзжээ. Улмаар тэдгээр 84 байршилд зогсоол барих зөвшөөрлийг Нийслэлийн газрын албанаас ав гэсэн байна. Эндээс нийслэлийн удирдлага авто зогсоолын ажлыг бодлогын хувьд дэмжиж буй хэрнээ гүйцэтгэх болох дээрээ дэмжихгүй, хүнд суртал гаргаж байгаа нь харагдаж байна. Бидэнд олдсон мэдээллээр “Эко авто зогсоол” компанийнхан Нийслэлийн Засаг даргатай анх уулзаж, зогсоолын асуудлыг шийдвэрлэж болох гарц байгаагаа, “Ногоон зогсоол” төслийнхөө талаар ярилцсан юм билээ. Хотын дарга нийслэлийн Автозамын болон Газрын албанд ханд гэсэн аж. Газрын албанаас чөлөөлөгдсөн газруудын талаар судалгаа хийж, тоосгоор болон төмрөөр гарааш байгуулсан ч бараг ашиглахг үй, зөвшөөрөлгүй, хүн, нохойн сарих газар болоод байсан 84 байршлын зургийг нь гаргаж өгөөд зөвхөн Хан-Уул дүүргийн нутаг, 19 дүгээр хорооллын ард эхний удаад барь гэсэн юм байх. Шинэ ажил санаачилж өөрсдийн хөрөнгөөр хийх гэж буй залуус БНСУ руу шаардлагатай тоног төхөөрөмжөө захиж, мэргэжилтнүүдээ тус улсад бэлтгэжээ. Гэтэл газрынх нь гэрчилгээ гарахгүй 3-4 сар болж, саатсаны эцэст сая Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын зургийн даалгавар гарч, ажлаа эхлэх болов.

19 дүгээр хорооллын арын замд барихаар төлөвл өсөн газрыг нь очиж үзэхэд 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гэтэл дээрх асуудлаас болж бага зэрэг хойшлогдож болзошгүй талаар сахиул нь хэлж байгаа юм. Ухсан нүхийг нь харвал багахан хэмжээний зай байна. Хэмжиж үзвэл 7х7 метр ажээ. Хажуугаарх улиаснуудыг огтолж зайчлаагүй байгаа нь эко зогсоол ба рих учраас ногоон байгууламжийн төрхийг алдагдуулахаарг үй ажлаа хийхээр төл өвл өснийх бололтой. Төслийг хэрэгж үүлэгчид одоо бидний ашиглаж байгаа, эрүүл ахуйн шаардлага хангахгүй тоосгон болон төмөр үзэмжгүй, гараашуудыг буулгаж нийт талбайн 90 хувьд нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий тохижилт хийж хороолол дундах багшралыг сийрэгжүүлэх юм байна. Харин үлдсэн 10 хувьд нь авто зогсоолын хомсдолыг арилгах зорилготой хамгийн бага зайд хамгийн олон машин байрлуулах шинэ үеийн шилдэг технологи бүхий олон давхар зогсоолын барилгаа барьж байгуулахаар төлөвлөсөн юм билээ. Ингээд барилгын ажил эхэлж, газар шороогоо ухаж байтал Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас есөн давхар барилгаас өндөр гарааш байж болохгүй. Барилгын стандарт зөрчинө хэмээн төлөвлөсөн 64 машины зогсоолын тоог бууруулах үүрэг өгсөн байна. Ингээд анх төлөвлөсөн ажил нь бас л гацаанд орж, БНСУ-аас авчирсан тоног төхөөрөмжөө өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байгаа гэнэ. Гэсэн хэдий ч “Эко авто зогсоол” компанийнхан шантралгүй ажлаа үргэлжүүлэхээр зүтгэж байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрынхны хэлж байгаачлан 1992 онд батлагдсан “Барилгын норм ба дүрэм” стандартын 5.50 заалтад “Механикжуулсан авто зогсоолын нэг блок нь 50-иас дээшгүй тооны тээврийн хэрэгслийн багтаамжтай байх ба барилгын өндөр нь 28 метрээс хэтрэх ёсгүй” гэж заажээ. Энэ 28 метр гэдэг нь есөн давхар барилгатай тэнцэх аж. Уг нь Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр өнгөрсөн дөрөвд үгээр сард манай сонинд авто зогсоолын асуудлаар ярилцлага өгөхд өө “Энэ онд 10 орчим газарт цахилгаан шаттай, давхар зогсоол барина. Энэ онд багтааж байгаагийн учир нь эдгээр зогсоолыг гадаадаас захиалан авчирч, угсардаг учраас шуурхай хийх боломжтой. Газрыг нь шийдсэний дараа ажлыг эхлүүлнэ. Үүнээс гадна орон сууцны хороолол дундах гараашуудыг дахин төлөвлөх асуудлыг ярьж байгаа. Иргэдийн санал, хүсэлт ч их ирсэн” хэмээн ярьж байсан. Гэтэл өнөөдөр ашиглалтад орсон нь хэд байна вэ гэвэл байхгүй л байна. Бариад бэлэн болсон зогсоолыг ч ашиглалтад хүлээн аваагүй байгаа юм. “XIII хороололд гурван машин багтдаг байсан 60 ам.метр газарт есөн давхар, 36 машин багтах зогсоол барьсан. Удахгүй ашиглалтад хүлээж авна” хэмээн ярьж байсан ч өнөөг хүртэл таг.

Дээр 84 байршилд давхар зогсоол барих боломжтой талаар дурдсан. Эдгээр нь ямар газар вэ гэдгийг судалж үзлээ. Дулаан, эсэх нь мэдэгдэхг үй тоосгон гараашууд байрлаж буй газар нэлээд нь байна. I, III, IV, X хорооллын араар барьсан, орон сууцны зарим хороолол, сургууль, цэцэрлэгийн орчимд зөвш өөр өлг үй байгуулсан гараашуудын газрыг “өөд нь татаж” эко зогсоол болгох зорилго тавьсан юм байна. Энэ гараашууд орчиндоо тийм ч сайхан харагддаггүй, зохицдоггүй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Тоосгон гараашийн орчмоор ойрхон явахын аргагүй, үнэр танар нь хамар сэтэлчихмээр байдаг. Тэнд давсаг нь чинэсэн, гэдэс нь базалсан хэн нэгэн бие засаж, архичид орогнодогийг нийслэлчүүд харж байгаа ч хажуугаар нь хамраа дараад л өнгөрдөг. Ийм газар нийслэлд 130 гаруй байдаг юм билээ. Түүний 84-т нь л эко зогсоол байгуулахаар болж буй юм гэсэн. Гэвч тоосгон гарааш нэртэй “жорлон” болсон газрын эздийн эсэргүүцэлтэй тулгарч буй, түүнийгээ өндөр үнэд хүргэчих гэсэн хүмүүсийн санаархал ажилд нь саад болдог гэсэн мэдээлэл ч байна.

Хэдэн жилийн өмнө гараашаа 1-2 сая төгрөгөөр худалдаж авчихаад түрээслүүлж, төрд газраа чөлөөлж өгөх болохоороо 10-20 сая төгрөг нэхээд сууж буй хүн ч байх. Гарааш эзэмшигчид өнөөдөр газар эзэмшиж ашигласны татвар улс, нийслэлд төлдөггүй, газар ашиглах гэрчилгээг үй байх нь ч бий. Ийм “жорлон”-гуудыг хүчээр буулгахад болохг үй гэх газаргүй. Нийслэл газраа мэдэж, төрийн, нийтийн эзэмшлийн талбайгаа чөлөөлж, оронд нь орчин үеийн, шаардлага хангасан зогсоол барихын зэрэгцээ хүүхэд, хөгшдөө нарлуулах ногоон байгууламж бий болгоход яагаад болохгүй гэж. Нийслэлийн ухамсарт иргэн та үүнийг нэг бодоод үзээрэй.


Г.ЦОЛМОН

19 дүгээр хороололд барьж буй зогсоолын барилгын ажил эхэллээ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.130.61 Ene ajild anhaaral tabij ajiliig yarabchlah heregtei baina. T abuhnii ajild amjilt husie.