АЗИ, ЕВРОПЫН ДЭЭД ТҮВШНИЙ XI УУЛЗАЛТЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛЖ МАГАДГҮЙ

2014 оны 10 сарын 17

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 16, 17-нд Италид зохион байгуулах Ази, Европын дээд түвшний аравдугаар уулзалтад (ASEM) оролцохоор Милан хотод хүрэлцэн ирлээ. Дугаар шилжих мөчид энэхүү дээд хэмжээний уулзалтын нээлт эхэлж байна. Дээд хэмжээний уулзалтад Европын комиссын ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо, АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ли Луон Мин, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман ван Ромпиу, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян, Австралийн Гадаад харилцааны сайд Жули Бишоп зэрэг дэлхийн 51 улс, олон улсын байгууллагын өндөр, дээд албан тушаалтнууд оролцож буй.

Урьдчилсан хөтөлбөрөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Канцлер, Франц болон Мьянмарын Ерөнхийлөгч, Малайзын Ерөнхий сайдтай тусгайлан уулзалт хийх мэдээлэл байна. Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар зэрэг албаны хүмүүс дагалдан оролцож байна. Дэлхийн 51 улс, олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг хоёр жил тутамд нэг удаа, Ази, Европт ээлжлэн зохион байгуулдаг аж. Энэ жил Хорват, Казахстан улс нэгдэж, түнш орнуудын тоо 53 болж байна. Арав дахь удаагийн энэхүү уулзалт Монгол Улсын хувьд онцгой чухал ач холбогдолтой. Учир нь манай улс Зүүн хойд Азийн дэд бүлгийн зохицуулагчаар ажиллаж байгаагаас гадна дараагийн буюу 2016 онд Ази тивд болох учиртай дээд түвшний XI уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.

Энэ асуудал нааштайгаар шийдэгдэх бололтой. Тухайлбал, Бүгд Найрамдах Австри улсын Ерөнхийл өгч Хайнц Фишер Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ баяр хүргэж, “Монгол Улсын ардчилал, улс төр, эдийн засгийг дэлхий даяар үнэлж, хүлээн зөвш өөрч байгаагийн нэгэн илрэл” хэмээн хэлсэн нь чих дэлсэв.