Монгол, Хятадын найрамдлын хөшөөг нээв

2014 оны 10 сарын 17

  Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан өчигдөр хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг болсон дурсгалын хөшөөг нээв. Бээжингийн гудамжинд буюу БНХАУ-ын Элчин сайдын яамны төв хаалганы урд сүндэрлэсэн энэхүү хөшөөг хоёр улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн юм байна. Өчигдөр мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүлээн авалт болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм.

Тэрбээр энэ үеэр “Монгол Улс шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны улсын нэг бөгөөд өнгөрсөн 65 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт өрг өжин хөгжиж байгаад баяртай байна” гээд сүүлийн жилүүдэд хоёр улсын удирдагчдын уулзалт, харилцан айлчлал тогтмолжиж, парламент, улс төрийн намууд, батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл, боловсрол, шинжлэх ухаан-техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрн өж, шинэ утга агуулгаар баяжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

М.ТЭРГЭЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД