Хоёр Солонгос ширээний ард суулаа

2014 оны 10 сарын 16

Хоёр Солонгосын хил дээр байдаг Пханмунжон сууринд Сөүл, Пхеньяны цэргийнхний дээд хэмжээний уулзалт сүүлийн долоон жилд анх удаагаа болов. Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг арилгах боломжит замыг хайх үүднээс ийм яриаг даруй хийх шаардлага харилцан буу дуугаргасны эцэст гарч ирсэн байна. Уулзалтад цэргийнхнээс хэн хэн оролцож, чухам ямар асуудал хэлэлцэж буй, санаачилгыг аль тал гаргав гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Зарим эх сурвалжаас үзвэл Шар тэнгист болсон сөргөлдөөний дараа Пхеньян нь Сөүл рүү хүсэлт илгээсэн бололтой. Ажлын түвшний яриа хөөрөөг хоёр Солонгос сүүлчийн удаа 2011 оны хоёрдугаар сард хийж байсан бол генералууд оролцсон хэлэлцээ 2007 оны арванхоёрдугаар сард болсон аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД