30.000 орчим тонн ТҮЛШ НИЙЛҮҮЛНЭ

2014 оны 10 сарын 16

“Цэвэр агаар” сантай 11 компани 57 мянган тн сайжруулсан түлш нийлүүлэхээр 2011 онд гэрээ байгуулж байжээ. Гэвч тухайн ондоо компаниуд дөнгөж 7805 тонныг үйлдвэрлэсэн байна. Энэ нь компанийн удирдлагууд үйлдвэрийнхээ хүчин чадал, нөөц бололцоог сайн тооцолгүй, цээжний бангаар хэмжээгээ хэлсэнтэй холбоотой гэнэ. Харин 2012 онд арван компани 17800 тонн түлш үйлдвэрлэхээр болсон ч 7370 тн-ыг үйлдвэрлэж. Тэгвэл өнгөрсөн жил гурван компани 3300 тн боловсруулсан түлш нийлүүлэхээр болсон ч мөн л энэ хэмжээндээ хүрч чадаагүй. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо одоогийн байдлаар сайжруулсан түлшний дөрвөн үйлдвэртэй гэрээ байгуулжээ. Энэ жил Баянгол дүүргийн гэр хорооллын хэрэгцээг хангах хэмжээний буюу 30 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэхээр зорьж байна.

“Нако түлш” ХХК 2011 онд сайжруулсан түлш үйлдвэрлэхээр 180 сая төгрөгийн урьдчилгаа авсан ч амлалтдаа хүрээгүй тул энэ компанийг “Цэвэр агаар” сан шүүхэд өгч, үлдсэн мөнгөө авчээ. Мөн тус онд “ТЭНОТЭ” ХХК 50 сая төгрөгийн урьдчилгаа авч 27 сая төгр өгийн түлш нийлүүлсэн байна. Иймээс эл компанийг шүүхэд өгөхөөр болсноо “Цэвэр агаар” сангийнхан татан буугдахаасаа өмнө хэлж байсан.